2013 оны 11 сарын 26
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд бүгд хүчирхийллээс ангид нийгмийг хүсч байна. Харамсалтай нь бидний амьдарч буй нийгэм хүчирхийлэлгүй байж чадахгүй байгаа. Тэр дундаа охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд хамгийн ихээр өртөж байна. Хүчирхийлэл үйлдэгдчийн ихэнх нь хариуцлага хүлээдэггүй. Тэд хариуцлага хүлээдэггүй учраас охид, эмэгтэйчүүд энэ талаар ярихаас айж байна.