2013 оны 11 сарын 03
Хойд Солонгосын хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай миний бие биечлэн танилцсан юм. Бидний очсон Гёнсан цэцэрлэг нь анх 1960 онд байгуулагдаж 2012 оны тавдугаар сард шинэчлэгджээ. Тус цэцэрлэг нь усан сан, сургалтын өрөө, унтлагын өрөө, хоолны танхим, хөгжмийн танхим зэрэг нийтдээ 100 өрөө бүхий 4 давхар барилга юм.