2013 оны 9 сарын 06
Гэртээ үр хүүхдээ ганцааранг нь эсвэл өөрөөс нь хэдхэн насны зөрүүтэй эгч, ахтай нь орхиж явдаг эцэг, эхчүүд цөөнгүй. Харах хүнгүй, явах цэцэрлэггүй гэх шалтгаанаар хүүхдүүд гэртээ хүмүүждэг. Орон сууцны айлууд ч, гэр хорооллын айлууд ч ялгаагүй хүүхдээ гэртээ үлдээгээд гаднаас нь цоожлоод явдаг нь нууц биш. Гэтэл нэг л өдөр ажлаа тараад ирэхэд нь бяцхан үрс нь тогонд цохиулж нас барсан, эсвэл гэртээгээ шатсан байхыг үгүйсгэж болохгүй юм.