2013 оны 3 сарын 22
Өнөөдөр “Дэлхийн усны өдөр” тохиож байгаа билээ. Энэ жил “Дэлхийн усны өдөр”- ийг угтан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хамтран иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулж, усны зүй зохистой хэрэглээг сурталчилахаар “Усгүй ирээдүйгээр 2 цаг аялъя” арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.