зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2026.01.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан: М.Энхсайханыг ухаантай гэдгийг нь мэднэ. Гэхдээ...

2015-4-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

 

-Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар Чингисийн талбайд цуглаан хийхээ мэдэгдлээ. Цуглаанаас өөр хэлбэр сонгож болоогүй юм уу?

 

- Тавантолгойн 1072 хувьцааны асуудлаар цуглаан зохион байгуулж иргэдийн саналыг авна. Цаашлаад тэдний өгсөн саналыг нь Засгийн газрын байгуулж буй Тавантолгойн гэрээнд тусгуулахаар ажиллах юм. Дор хаяж 10-20 мянган хүний гарын үсгийг цуглуулъя. Уг асуудлаар цөөн хэдэн гишүүн дуугараад нэмэргүй байна. Монгол улсын 2.100.000 иргэн, 550 гаруй аж ахуй нэгж Тавантолгойн хувьцаа эзэмшигч. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийнх нь үгийг Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.

 

- Засгийн газар таны шаардлагыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна уу?

 

- Манай Ардчилсан намын нэг мөрийн хөтөлбөр бол “Иргэдээ сонсож, иргэдийнхээ санаа бодлыг төрийн бодлогод тусгах” юм. Бид ийм амлалтыг өгч гарч ирсэн. Түүнээс бус иргэдийнхээ үгийг зөвхөн мессежээр сонсоно гэж гарч ирээгүй юм. Талбай дээр гараад ард, иргэдтэйгээ уулзах хэрэгтэй. Иргэд олон түмэн бол ажил, амьдрал урагшлаасай гэж хүсч байгаа. Гэхдээ тэд Тавантолгойн гэрээн дэх зүйл, заалтуудыг нарийн мэдэхгүй. Тиймээс эргэлзээтэй, зөрчилтэй байгаа заалтуудын талаар тайлбарлаж өгнө. Тухайлбал, 1072 хувьцааны асуудал.


- Пүрэв гаригт болох цуглаанд хэдэн хүн ирэхийг мэдэхгүй. Гэхдээ тэр хүмүүс хувьцаа эзэмшигч 2.1 сая хүнийг төлөөлж чадна гэж үзэж байна уу?

 

- Дор хаяж хоёр мянган хүн ирэхэд л хангалттай. Хоёр хүнээс ч хамаагүй асуу.

 

- М.Энхсайхан сайд бол Тавантолгойн гэрээний хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа шүү дээ?

 

-М.Энхсайханы тайлбар хамаагүй. Бид хуулиараа явах ёстой. МАН, АН хоёр 2008 оны сонгуульд оролцохдоо ард иргэддээ стратегийн ордуудын 51 хувийг өгнө гэж амласан. Цаашлаад стратегийн ордуудааас хувьцаа олгоно. Хувьцааныхаа 10-20 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаална гэж хэлж байсан. Тавантолгойтой холбоотой энэ амлалт биелэлээ олох ёстой. Түүнээс биш одоо Тавантолгойн ордоо Хятадуудад өгчихье. Дараа нь хувьцааны тухай яръя гэж болохгүй. Ерөнхий байдлаар асуудалд хандаж болохгүй. М.Энхсайханыг ухаантай гэдгийг нь би мэднэ. Гэхдээ хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш гэдэг үг бий. Хулгайн замаар хууль зөрчиж уг гэрээг урагшлуулж болохгүй.

 

- Тавантолгойн хувьцааны асуудлаар АН-ын бүлэг хоёр хуваагдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

 

- Намын бүлгүүд уг асуудлаар хэлэлцэж байгаа. Бүлгийн гишүүд янз бүрийн байр, суурьтай байгаа юм. Би ч мөн байр, сууриа илэрхийлж байна. Бүлгийн байр суурь хэзээ ч нэгдмэл байдаггүй. Бүлгүүд олонхийн байр сууриа дагадаг. Цөөнх нь үгээ хэлдэг.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь танай бүлгийн хуралд оролцсон гэсэн. Тэр хүн ямар асуудлаар голчлон мэдээлэл хийв?

 

-“Эрдэнэс-Тавантолгой”-н асуудлаар байр, сууриа илэрхийлсэн. Бид Я.Батсууриас хоригдож байсан хугацаа, хоригдох болсон шалтгаан, улс төрийн шахалт дарамт хэр байсан талаар асуусан.

 

- Асуултад юу гэж хариулсан бэ?

 

-Бүлгийн дотоодод яригдсан асуудал учраас ил ярих эрхгүй.

 

- Батлан даалтад гаргахад нь тусалсан гэсэн. Энэ хүний асуудалд АН цаашид яаж оролцох вэ?

 

- Бүлгийн цөөнгүй гишүүд батлан даалтад авсан байгаа.

 

-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох тухай хуулийн төслөө та хэзээ өргөн барих гэж байна?

 

-Өргөдлийн байнгын хорооны гишүүд өргөн барина. Тус хороон дээр хэлэлцүүлэх асуудлыг О.Баасанхүү дарга мэдэж байгаа.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.72.245.122)
    Я батсурийг нєгєє батсуурь
    2015 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    аймгийн засаг дарга орлогч тамгын дарга нар аймаар баяжиж байна аа. энэ тендерийн асуудал дарга нарын тоглоом болж байна.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    энэ нөхрийг шудрага гар гэж бодсон чинь үгүй юм аа. нийгэмд үүссэн энэ замбараагүй байдлыг засах талаар яртхгүй юм яая да яамаар ч юм дэ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • иргэд (180.149.78.20)
    Батзанданд амжилт хүсье дэмжиж бна цуглаанд очиж дэмжинэ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • иргэн (122.201.24.71)
    Хэ хэ энэ одоо ерөнхийлөгч болох гэж замаа засаж байгаа юм байх даа зайлуул, өмнө мөн л засгийн ордон тойрч орилж энэ л асуудлаар турхирч жагсааж байгаад төрд шургалсан. их л мундаг юм хийнэ шинэчилнэ гэж хуцаад л байсан хаана байна. Энийг дагаж балайрах хүн байгаа юм болов уу даа. 7 сарын нэгэнд энэ хэдэн балайнуудыг дагаж 5 хүн амь үрэгдэж хичнээн хүн амьдралаараа хохиров доо. Уриалсан дуудсан турхисан гарууд төрийн ордонд төрөл бүрийн өндөр албан тушаалд заларсан биз дээ. Одоо наадуул чинь албан тушаал мөнгөө чамлаад ингэж байгаа болохоос бидний төлөө биш гэдгийг эрх биш гадарлана биз ээ
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.195.123)
    Энхсайханы ухаантай ъгэж юу байхав дээ харин ухаантай царай гаргаж жүжиглэхийг бол сайн чадна шүү ккк
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.28.211)
    ээ ард түмэн минь батзанданг дагавал балай замаар орно,бултаад алга болчихно,уянгааг дагавал уруудахын шинж,орхиод дэвшээд явчихна
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    ХҮНИЙ СУРСАН ЗАН ҮЙЛ ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ 2016 ОНЫ СОНГУУЛЬ ДӨХЛӨӨ, ХАВРЫН УЛИРАЛ ДУУСЛАА, ОДОО НЭГ ТАЛБАЙ ДЭЭР ГАРЧ ЭХ ОРОНЧИЙН ДҮР ЭСГЭВЭЛ СОНГУУЛЬД ОНОО АВАХ БОЛОМЖ ГАРЧ МАГАДГҮЙ ГЭЖ ТАНЫ ТООЦОО БҮТЭХГҮЙ. Н.ЭНХБАЯРЫН НООЛСОН УЛС ТӨРИЙН ТАКТИК ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ШҮҮ. УДАХГҮЙ НАЙЗ УЯНГА ЧИНЬ ХҮН ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ХААШАА ЯВЖ ЮУНД СУУХ НЬ ЭРГЭЛЗЭЭГҮЙ БОЛЛОО УХААР. ШИНЭ УЛС ТӨРИЙН УРАН АРГА ОЛООЧ ТЭГВЭЛ БИДЭНД ИХ СОНИН
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • zochin (119.57.66.98)
    Batzandan boloichee. Chi l dutav gej. Genko Battulga menge egee yu? Esvel Ereend baigaa ahyg chini tatuulahgui baih uurgiig Purevsuren saidad Haltmaaagiin huu Battulga egsenii telee chi ingeed uhen hatan zutgeed bn uu? Chinii ah ch chamaig duuraisan hogiin neher bn lee dee. Ahygaa tataj avaarai! Mongolyn Gadaad hariltsaany alband tiim novsh hereggui shuu!
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
    • Зочин
      чамаас өөр хэн ч очихгүй,дандаа худлаа авилгачид амарсан хойно араар нь нэр хүнд хийж сөөнгөтөж бахирч яваад өөрөө алга болчихдог муу зангаа хужаа
      2015 оны 04 сарын 28
    • zochin
      ene bichsen hun uuruu boliosoi. Enhsaihanii gar hul, doligonoch. Talbai deer humuus ochino shuudee. Ard tumen 1072 huvizaagaa gereend zaaval tusguulah heregtei.
      2015 оны 04 сарын 28
  • irgen (202.126.89.212)
    zandan min zailj uz ene chinii meddeg jaa bish
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • ж (202.179.20.117)
    энэ л одоо тутав
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • teneg (202.131.247.12)
    Ene teneg xudlaa populism xiij Jenko Batulgaas xeden tegreg avch ldee Enkhsaikhany uxaand xurexgui bol duugai l suuj baildaa Uxaan chin xurexgui zuild xudlaa populism xiigeed xereggui ee Batzanda guai
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.193.10)
    Uls toroo gej
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.11.193.10)
    Uls toroo gej
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.131.226.86)
    Ene odoo hen be? heden on be?
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • З.Боргилмаа: Нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг жишиг хаана ч байхгүй
    22 мин
  • “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
    44 мин
  • Харбины фестивалийн ОНЦЛОХ ЗУРГУУД
    1 цаг 0 мин
  • Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
    1 цаг 4 мин
  • ШҮҮМЖ: Зохиолч ба нийгэм
    1 цаг 16 мин
  • Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна
    1 цаг 22 мин
  • Танилц: "Алтан Бөмбөрцөг 2026" шагнал гаруудах ёслолын шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    1 цаг 36 мин
  • МСБХ-ны эмэгтэй лигийн улирлын ШИЛДЭГҮҮД
    1 цаг 59 мин
  • “Гарьд магнай”-н Удвалыг одоо цагт авчирсан “Задлаагүй захиа”-гийн Мядаг
    2 цаг 21 мин
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
    2 цаг 40 мин
  • Н.Учрал: Харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулиа унших боломжтой боллоо
    3 цаг 9 мин
  • Ж.Энхбаяр: Өнгөрсөн хугацаанд маш олон хөрөнгө оруулагчид Монгол Улсад гомдсон
    3 цаг 30 мин
  • Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ
    4 цаг 11 мин
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
    4 цаг 31 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиодол нэгээр нэмэгджээ
    4 цаг 37 мин
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
    4 цаг 50 мин
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
    5 цаг 8 мин
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
    5 цаг 10 мин
  • Агаарын бохирдол: Баянхошуу орчимд хамгийн их байна
    5 цаг 54 мин
  • Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална
    5 цаг 58 мин
  • ЧӨЛӨӨТ УАШТ: Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, Улсын заан Э.Лхагвагэрэлгүй 125 кг-ын жингийн оноолт
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • К-поп ертөнцийг донсолгож буй "Cortis" хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • СТАТИСТИК: Заан С.Хүрэлбаатараас Дархан аварга Н.Батсуурь хүртэлх 34 жилийн амжилт
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Аялал жуулчлалд СҮЙДСЭН дэлхийн үзэсгэлэнт газрууд
  • СТАТИСТИК: Ард түмний хайртай бөхчүүд цойлж барилддаг "Хэвийн боов"-ны барилдаан
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсон П.Дэлгэрнаран гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • ТАНИЛЦ: Нэгдүгээр сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • ХХБ-ны VISA карттай бол Google Pay-тэй боллоо
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Давос-2026” уулзалтад оролцохоор Швейцарийг зорино
  • Ж.Батзандан: Би хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаа өгөхөд бэлэн байна
  • Зүүн бүсийн Мал эмнэлгийн лаборатори байгуулахад дэмжиж ажиллахыг хүслээ
  • Өвөрхангай аймгийн нийт нутгийн 34 хувьд зудын өндөр эрсдэлтэй байна
  • Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
  • Улаанбаатарт өдөртөө -19 хэм хүйтэн байна
  • БЭТ-өөс чөлөөлөгдсөн Ж.Батзандан маргааш мэдээлэл хийнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • FACELOOK: Түмэн олноороо ерөөлгөж аварга болсон ХҮЧТЭН
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Н.Өсөхбаярт допингийн төрлийн бэлдмэл өгсөн дасгалжуулагч нь Ц.Хосбаяр уу?
  • Нийслэл, дүүргийн татварын газрын дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо
  • Иргэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйлчилгээг харъяа дүүргээсээ авдаг болно
  • Өнгөрсөн жил Замын-Үүд боомтоор 18,3 сая тонн ачаа тээвэрлэжээ
  • “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Халхгол сумын иргэдтэй уулзаж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын “Рио Тинто-д хаягласан хатуу шаардлага
  • А.Амартүвшин: Ширээ сандал хүрэлцэхгүй, агааржуулалтгүй орчинд 60-80 хүүхэд суралцахыг “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН” гэж Үндсэн хуулийн цэц үзлээ
24 баримт
  • Үндэсний дээд лигийн "Үнэ цэнэтэй тоглогч"-оор шалгарсан Б.Болор-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Улсын цолонд ойрхон ирснээ баталсан Ц.Төмөрцоожийн тухай 12 баримт
  • Тодорч буй хүчтэн: Дархан аваргын удмын бөх идэр залуухан Д.Мөнх-Отгон зааны тухай 10 баримт
  • БАРИМТ: Үзэгчдийг байлдан дагуулсаар буй "АВАТАР"
  • УАШТ-д найман удаа түрүүлсэн МУГТ С.Цэрэнчимэдийн тухай 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК