Олон сая хүний анхаарлыг татсан “Зууны тулаан” АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand” аренад болж, боксчин Флойд Мейвейзер ялалт байгуулсан билээ. Гэтэл зохион байгуулагчид, үзэгчид ялагдагч Мэнни Пэкьёог буруутгаж, түүний эсрэг гомдол гарган шүүхэд өгчээ гэх дуулиан өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцлох сэдэв боллоо.
Филиппиний алдарт боксчин шүүхийн онцлох хүн болсон хэргийг www.24tsag.mn багцлан хүргэж байна.
Тоглолт болсон Невада мужийн Спортын хороо Филиппиний боксчинг худал мэдүүлэг өгч үзэгчдийг хуурсан хэмээн буруутгажээ.
Тодруулбал, Мэнни Пэкьёог Америкийн боксчин Флойд Мейвейзертэй тулалдахын өмнө зохион байгуулагчдын асуулгад мөрнийхөө гэмтлийн тухай хэлэлгүй нуусан хэмээн буруутгажээ. 36 настай Мэнни Пэкьёо тулааны өмнөх асууулгад худал мэдүүлэг өгсөн бөгөөд мөрний гэмтлээс болж үзэгчдийн хүлээсэн тоглолт гараагүй гэсэн байна.
Невадагийн Спортын хорооны энэхүү мэдэгдлийг хийсний дараа тоглолтыг үзсэн хоёр үзэгч Мэнни хүмүүсийг хуурч билет авахад хүргэсэн хэмээн гомдол гаргажээ. Мөн түүнийг тасалбарын үнийг эргүүлэн төлөхийг шаардсан байна.
Харин Филиппиний тамирчин “Бүх зүйл ойлгомжтой байсан, эмчилгээний төлөвлөгөөг ч зөвшөөрсөн байсан” хэмээн мэдээлжээ.
Хэрвээ шүүх Мэнни Пэкьёог буруутай хэмээн тогтоовол түүнийг худал мэдүүлэг өгсөн хэргээр 1-4 жил шоронд хорих, эсвэл 5000 хүртэлх ам.доллараар торгох юм байна.
Мэнни Пэкьёо Зууны тулааны ялагдлаа тоглолтын үеэр баруун гараа ашиглаж чадаагүйгээс болсон хэмээн мэдээлсний дараа энэхүү маргаан эхэлсэн аж. USADA буюу АНУ-ын Допингийн эсрэг агентлаг тулааны өмнөх бэлтгэлийн үеэр тамирчны мөрний бэртлийг мэдсэн бөгөөд Мэнни Пэкьёог тоглолтын өмнөх шөнө биохимийн бус, үрэвслийн бус эм ашиглахыг зөвшөөрсөн байна. Гэтэл Невадагийн Спортын хороо Мэнниг Пакьёо асуулгад энэ талаахаа хэлээгүй учраас гэсэн шалтгаанаар эмийг хэрэглэхийг хориглосон аж. Ингээд Пэкьёо эмээ уулгүй тулаанд орсны улмаас олигтой тоглолт гаргаж чадаагүй гэж маргаан үссэн гэлээ.
Дээрх гурван субъектын хэн нь буруутай вэ гэдэг дээр нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн санал бодол хуваагдаж байна.
300 сая ам.доллараар үнэлэгдсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер, Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулаан таван жил яригдсаны эцэст баталгаажиж өнгөрсөн бямба гарагт болсон.
Гурван минутаар нийт 12 раунд үргэлжилсэн “Зууны тулаан”-ы ялагч оноогоор шийдэгдсэн бөгөөд эцсийн дүнд шүүгчид 118-110, 116-112, 116-112 гэсэн дүнг танилцуулсан. Дээрх маргаан дэгдсэний дараа хэрвээ Мэнни Пэкьёо эмээ уусан бол тулаанд ялах магадлал байсан гэх хэрүүл ч газар авав.
Мөн Америкийн байгууллагууд хоорондоо үл ойлголцсон нь санаатайгаар явуулсан бодлого уу ч гэх асуултуудыг филиппинчүүд тавьж эхэлжээ.
Мэргэжлийн боксын рингэнд 47 тулаанд огт ялагдаагүй Флойд Мейвейзер Филиппиний өрсөлдөгчийг ялснаар 48 дахь тулаанаа авч, WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болсон билээ. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн бүсний эзэн болсон юм.
Зууны тулааны бичлэгийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (5)