зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу

2015-6-12
0
ЖИРГЭХ

        Гацууртын  төсөлд  төр 34 хувь эзэмших саналыг Засгийн газрын ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсан нь улстөрч болон судлаачдын дунд маргаан дагуулаад байна. Үүнээс болоод УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа нь Гацууртыг  Тавантолгойн араас бас талцуулж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн саналаар бол Төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд 34 хувьтайгаа дүйцэх хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдгээрээ судлаачдын аанхаарлыг татаж байна. Өмнө нь Оюутолгойд Монголын төр 34 хувь эзэмших шийдвэрийг УИХ-аас гаргахдаа энэ хувьдаа дүйцэх хэмжээний хөрөнгө оруулахаар заасан. Үүнээс болоод Оюутолгой төсөлд шаардлагатай их хэмжээний хөрөнгө, зардал болон шаардлагатай бүх зээлүүдэд  Төр 34 хувьдаа ногдох бүх эрсдэл, зардал, зээлийн хүүг нь хамтдаа үүрч буй. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийнхэн “даахгүй нохой булуу хураана” гэгчээр төр Стратегийн том ордуудад хувь эзэмшиж, бизнесийн эрсдэл хүлээх шаардлагагүй гэж үзэж байгаа билээ.

Харин энэ удаад төр Гацууртын ордод  34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон зээлд нь оролцохгүй, хариуцлага  хүлээхгүй байх шинэ  хувилбарыг оруулж ирсэн нь Оюутолгойгоос сургамж авсан төрд ашигтай хувилбар хэмээн Засгийн газрын Ажлын хэсгийнхэн тайлбарлаж байна.

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” –аар мэдээлэл хийхдээ  Гацуурт төсөлтэй холбоотой төрийн эзэмших 34 хувьтай холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

-Гацууртын төслийн  34 хувийг төр татвар, төлбөр  хэлбэрээр эзэмших саналыг Засгийн газраас өргөн барьсан. Энэ нь Монгол улсад ямар ашигтай юм бэ ?

 -Засгийн газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн  орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ  тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа  тогтоол гаргаж  байсан.

Гацууртын хувьд   сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд  шийдээгүй.  Тусгай роялти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг орлуулж, дүйцүүлж байгаа  асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх хуулийн заалт байгаа. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай  роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл  роялти авна гэдэг нь 5 хувийн  суурь роялти,  5 хувийн өсөн нэмэгдэх   роялти гээд   нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх  2019 он хүртэл суурь  роялтигаа  2.5 хувь  болгож  бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан.  Тэгэхээр  хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл  ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний  татвар төлнө гэсэн үг.  Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна.  Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс  хамаагүй ашигтай болж  таарна. Орд болгон дээр  хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай  роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой.

Стратегийн орд дахь төрийн эзэмших  51 ба 34 хувийн ялгаа юу вэ

УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа Тавантолгой, Гацуурт зэрэг төсөл дэмжигдсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлээс гарахад том хувь нэмэр оруулна гэж үздэг.  Энэ хоёр том төслөөс хамгийн түрүүнд  үр нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа нь  Гацуурт төсөл хэмээн эдийн засагчид үзэж байна. Гацуурт нь 2006 оноос хойш УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээн хүлээгдэж буй ордуудын нэг.  УИХ энэ хавар Гацууртыг стратегийн ордод оруулснаар хуулийн дагуу төр хувь эзэмших нь тодорхой болсон. Гацууртын ордыг төр өөрийн хөрөнгөөр нээж олж нөөцийг нь тогтоогоогүй. Тиймээс  төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр Ашигт малтмалын тухай хуульд заасан. Хэрэв Тавантолгой, Цагаансуварга шиг төр өөрийн хөрөнгөөр энэ ордыг олж, нээж, нөөцийг нь тогтоосон бол 51 хувь хүртэл эзэмших боломжтой байжээ.  

Өнөөдөр УИХ-аар баталсан Монгол Улсын стратегийн ач холбогдолтой 15 болон нөөц 39 орд бий. Үүнээс Оюутолгой бол  Канадын хөрөнгө оруулалттай “Айвенхау майнз” компани анх өөрсдийн хөрөнгөөр нөөцийг нь олж, тогтоосон анхны  Стратегийн орд. Харин хоёр дахь нь Гацууртын алтны орд бөгөөд Сентерра гоулд компани энэ ордыг Стратегийн орд болгох санал тавьснаар ийнхүү төр хувь эзэмшихээр болоод байгаа юм. Тиймээс төр Гацууртад 34 хувь эзэмшсэн тохиолдолд “Оюутолгой” төсөл шиг төрөөс их хэмжээний хөрөнгө мөнгө гарган, бизнесийн эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол улстөрчдөд бий.  Гацууртыг гацааж магадгүй ганц болгоомжлол нь ч үүнээс үүдэлтэй. Гэхдээ Засгийн газраас Оюутолгойн гэрээнээс сургамж авч, алдааг давтахгүй гэсэндээ Гацуурт төсөл дээр тухайн компаниас авах татвар төлбөрийг нэмэгдүүлэх замаар 34 хувиар эзэмших хувилбарыг санал болгосон. Тэдний тайлбарлаж буйгаар хэрэв “тусгай төлбөр=34%” гэсэн энэ хувилбар УИХ-аар дэмжигдвэл төр ямар ч хөрөнгө гаргахгүйгээр 34 хувиа эзэмших боломжтой болж байгаа юм.

Төрд ногдох хувийг татвар, төлбөртэй дүйцүүлэн тогтоох энэ хувилбарыг цаашид бусад Стратегийн ордууд дээр ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Гэхдээ орд бүрийн онцлогоос шалтгаалан төрийн эзэмших хувь хэмжээ 0-34 хувь болон 0-51 хувийн хооронд байна. Тухайлбал, Цагаансуваргын зэсийн ордыг социализмын үед улсын хөрөнгөөр нээж, нөөцийг нь тогтоосон тул төр 51 хувь эзэмших ёстой байсан. Харин Оюутолгой, Гацууртын ордын хувьд хувийн компаниуд өөрсдөө нөөцийг нь нээж, тогтоосон тул төр дээд тал нь 34 хувь эзэмшихээр хуульд заасан байдаг ажээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.179.11.14)
    Гацууртын 34 хувь Оюутолгой шиг дарамт болох уу- Болноо болно. Аа ???-тай санал нэг байна.Мөн хажуугаар нь Монголын түүхийн үнэт зүйлсээ устгуулах,алдахад хүрнэ.Түүхийн үнэт зүйлсийн үнийг тооцоолон бодсон уу.Алтаа ухаж байтал нь булш бунхан тааралдвал гадаадынхан чинь булш бунхан байхгүй гэдгээ батлах гээд устгаж алга болгоно эсвэл нууцаар гадаадад гарган өндөр үнээр худалдаалах болно. Ямар манайханд хяналт тавих ямарч эрх байхгүй юм чинь. Зөвөө-тэй зарим санал нийлж байгаач Монголын ард иргэдийн эрх ашигт нийцсэн ашигтай Монгол кампани эзэмшиж,монгол геологичид ажилчид ажиллах гэрээ байвал дэмжилгүй яах вэ дээ
    2015 оны 06 сарын 13 | Хариулах

  • Зөвөө (112.72.13.95)
    34 хувийг Оюутолгой шиг мөнгөөр биш эрсдэл үүрэхгүйгээр өндөр төлбөр татвар тогтоох эзэмших нь зөв өө. Эсвэл нэг мөсөн 100 хувь компанид нь эзэмшүүлээд татвар хураамжаа аваад сууж байх нь эрсдэлгүй зөв хувилбар шүү. Ямар ч байсан энэ Гацууртыг бас гацачихалгүй хурдан шийдвэрээ гаргавал туслан гүйцэтгэгч үндэсний компаниуд ажилтай болох хэрэгтэй байнаа. Ажил олдохгүй, цалин мөнгөгүй орлогогүй хэцүү байна. Уул уурхайтай хамтран ажилладаг зөндөө олон компаниуд өнөөдөр сул зогсож байна ш дээ
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Аа ??? (153.156.40.53)
    Наад орд чинь хэний өмч юм бэ? Монгол Улсын өмч юм бол 100 хувь төрийн мэдэлд байгаа. Гэтэл өөрийн өмчийн 34 хувийг эзэмшинэ гээд байгаа юм бэ? За яахав, эзэмшдэг юм гэж бодъё. Тэгвэл тэр хэмжээгээр хөрөнгө оруулах хэрэгтэй болно, тэр хэмжээгээр бүх зардал, алдагдал, өр ширийн 34 хувийг хариуцах ёстой болно!!! Ойлгож байна уу??? Та нар бод чи байраа түрээслээд түрээсийн хөлс авах ёстой, гэтэл байрныхаа 34 хувийг эзэмшинэ гэж гэрээ хийвэл 66 хувь нь нөгөө хүнийх гэсэн үг биз дээ? Түрээс дуусахаар нөгөө хүн чинь гарахгүй ээ, би 66 хувьдаа ногдох талбайг нэр дээрээ шилжүүлнээ гээд дайрна шдээ!!! Ямарав дээ???? Аа???
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Тэнэгт
      2015 оны 06 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
    5 цаг 46 мин
  • Б.Баатар: Херо энтертайнмент үнэн байхыг эрхэмлэн ажилласан
    5 цаг 52 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн иргэдийн баярын бай шагналыг Үндэсний их баяр наадмынхаас их байхаар төсөвлөж байгаа
    6 цаг 14 мин
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    6 цаг 46 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    6 цаг 59 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    7 цаг 13 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    7 цаг 26 мин
  • Зарим нутагт бороо орно
    7 цаг 45 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    Өчигдөр 18 цаг 22 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    Өчигдөр 14 цаг 25 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ч.Лодойсамбуу: Ганц Л.Оюун-Эрдэнээр бүтэн үеийг төлөөлүүлж гоочлох нь утгагүй
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК