Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: БНХАУ бүхэлдээ Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойгоор амьсгалж байна

2015-7-06
0
ЖИРГЭХ

        БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин  өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажлаад ирлээ. Тус ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, тус ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан болно.

Хоёр орны төрийн тэргүүн нарын гэрээ хэлцлийн хүрээнд яригдсан асуудал учраас БНХАУ-ын талаас уг ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илт. Бидний энэ удаагийн айлчлалыг БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Монгол улсын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн багийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахалсан юм. Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр онцлогтой. Нэгдүгээрт, тус улсад айлчилсан хамгийн эхний баг учраас уг ажлын цааш, цаашдын үйл ажиллагааны гарааг зөв эхлүүлэх хариуцлагатай үүргийг үүрч байсан юм. Хоёрдугаарт, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус өдөрт зориулж Хятадын ард түмэн хэрхэн бэлтгэж байгаа болон тэртээх 1945 онд болсон Хятад, Японы дайны түүх энэ цаг үед хэрхэн дуурсагдаж буйтай танилцаж энэ талаарх мэдээллийг Монголынхоо уншигчдад хүргэх зорилготой байв. Өнөөдөр Хятад улс бүхэлдээ энэ түүхээр амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Уулзсан хүн бүр Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн талаар хууч хөөрөх аж.  Ирэх есдүгээр сард тус улсын Тян Мины талбайд Орос, Монгол, Хятад гурван улсын цэргийн их парад болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм.

 

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН ЭРЭЛХЭГ ЦЭРГҮҮД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

 

Монголын сэтгүүлчид өнгөрсөн сарын 29-ны өглөө БНХАУ-руу СА 902 нисэх онгоцоор Улаанбаатараас Бээжин рүү хөдлөв. Хоёр цаг орчмын дараа Хятад улсын нийслэл Бээжин хот биднийг хур бороогоор угтан авлаа. Тус хотод өнөөдрийн байдлаар нийт 27 сая хүн оршин суух бөгөөд 3 сая гаруй машин, унаа замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Бээжингийнхэн 20 саяуулаа гэхэд 1 сая Улаанбаатарчуудаас илүү сийрэг,  амьдарч байна Бээжингийн цаг агаар биднийг байх 7 өдрийн хугацаанд хэт халуун бүгчим бус бага зэргийн салхитай сэрүүн байсан нь таатай байв. Ингээд бид монголчуудад хамгийн ойр дотно үйлчилгээтэй гэх Өвөр Монгол зочид буудалд буудалласан юм. Тус зочид буудал нь хотын төвд орших бөгөөд эргэн тойрон брэндийн дэлгүүр, банк, супермаркет гэх мэт үйлчилгээний газруудаар хүрээлэгджээ. Энэ өдөр бид аян замын алжаалаа тайлж буудалдаа амарсан юм.

 

Айлчлалын хоёр дахь өдөр бид Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцаж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар зарчмаар ажлаа явуулдаг, сэтгүүлчдийнхээ эрхийг хэрхэн хамгаалдаг цаашид хөгжлийн ямар шат руу явж байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон. Гэхдээ энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би үргэлжүүлэн маргааш хүргэе. Харин одоо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилтэй холбоотой багц сурвалжлагатай танилцана уу.

 

Айлчлалын гурав дахь өдөр бид Хэбэй мужийн Жан Бэй хотын Жанчхүүгийн даваанд орших  Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суваргад хүндэтгэл үзүүлж цэцэг өргөхөөр Бээжингээс мордов. Жан Бэй хот нь Бээжингээс 250 км-ийн зайд орших бөгөөд тус улсын ядуу мужуудын нэг аж. Манайхаар бол сумын төв гэж хөтөч залуу хэлж байна. Гэхдээ бидний харж заншсан нэг давхар шавар байшинтай сумдаас тэс өөр гэдгийг энд дурдъя. Энэ хотод 10 жилийн өмнө тавьсан мөртлөө ганц ч нөхөөсгүй өргөн зам байна. Ер нь хятадууд замыг маш сайн чанартай барьж буй нь явсан бүх газраас мэдэгдэж байлаа. Хятадад  “Баяжъя гэвэл зам” гэсэн үг байдаг аж. Зам тавьбал дагаад мөнгө орж ирдэг нь тус улсад батлагдсан үнэн аж. Жан бэй хотод 20, 30 давхар өндөр байр, орон сууц,  томоохон аж, үйлдвэрүүд байна. Тэгэхээр манай сумын төвөөс тэс өөр гэдэг нь тодорхой байгаа биз.

Дурсгалын цамхаг

Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суварга нь тус хотын баруун талд орших Жанчхүүгийн даваанд байрлаж байна. Тус суваргыг Японы эзлэн түргэмгийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ. Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч эхэлсэн байна. Тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзлээд байсан Японыг дарахаар Орос, Монгол, Хятад гурван улс нэгжээ. Хэрвээ япончууд Хятадыг эзэлж дууссан бол тун удахгүй Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай байжээ. Тиймээс энэ дайнд Монголын ардын армийн цэргүүд оролцсон аж. Монголын ардын армийн 21 мянга гаруй хувьсгалт цэрэг Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ гэсэн хоёр чиглэлээр оролцсон бөгөөд зарим нь амиа алдсан юм.

 

Амиа алдсан цэргүүдээс төлөөлж 13-ийг нь уг дурсгалын цамхагт нэрийг нь сийлсэн байна.

Тухайлбал,

1. Л.Аюуш /Монгол улсын баатар тэрбээр тус дайнд өөрийн цэргүүдийг удирдан оролцож, эрэлхэгээр тулалдсаар биедээ маш олон шархийг авч нас барсан байна/
2. Г.Жанчив
3. Б.Сахьяа
4. М.Жүгдэр
5. П.Нямаа
6. Т.Самданжамц
7. Р.Маамуу
8. Д.Дагва
9. Г.Лхамрагчаа
10. Г.Чулуунбат
11. С.Шагдар
12. Б.Пүрэв
13. Г.Дашдондог

Их дайнд ялалт байгуулахад түүхэн үүрэгтэй оролцсон Монголынхоо эрэлхэг баатруудыг үеийн үед дуурсах учиртай гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн юм. Мөн ОХУ-ын маш олон цэрэг энэ дайнд амь насаа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлснийг доорх зургаас харна уу. Орон нутгийн удирдлагуудаас энэхүү дурсгалын цогцолборт ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд хөшөө рүү тод өнгийн хувцастай, баяр наадмын өнгө аяс бүхий байдалтай гардаггүй ажээ. Биднийг очиход ч ийм шаардлага тавьж байсан юм.

Мөн музейн тайлбарлагчид Хятадыг чөлөөлөх дайнд Монголын дайчдын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй гэдгийг онцолж байв. Цамхагаас цааш 100 метр явахад үрэгдсэн баатруудын бунхан байх бөгөөд энд зургаан Монгол, 54 Орос, нийтдээ 60 хүний шарил бий.

 

Амиа алдсан 13 монгол цэргийн нэрсийг зүүн талд жагсаажээ

 

 Дайн дууссан жил буюу 1945 онд уг цамхгийг байгуулжээ. Үүнээс хойш 1957 онд Төрийн зөвлөлийн шийдвэрээр дахин шинэчилж зурган дээр харагдаж буй шиг том болгосон байна. Өмнө, хойд талд нь гурван улсын төрийн далбааг мөн сийлж өгчээ. Энэ нь олон улсын найрамдлыг харуулсан байна. Цамхагийн өмнө нэгэн танилцуулах самбар байх бөгөөд энэ нь дайны үеийн нөхцлийн талаар товчхон бичсэн байна. Цамхагийн өндөр 28.8 метр бөгөөд 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна.  Хэдийгээр бид энэ дайнд олон дайчнаа алдсан ч тэдний үнэт амиар дайны ялалт яг энэ даваанд ирж байжээ. Дайны шийдвэрлэх тулаан энэ газар болж байсан гэсэн үг юм. Амь үрэгдсэн баатруудад зориулж Хятад, Орос болон Монголын албаны хүмүүс жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг байна. Уг дурсгалын цамхгийг Хятадын талаас өндөр харуул, хамгаалалтан дор байлгадаг аж. Энэ даваа нь одоо тэр чигээрээ үрэгдсэн баатруудад зориулсан дурсгалын бунханд цэцэрлэгт хүрээлэн болжээ. Японы эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдэн, нийлсэн Хятад, Орос, Монгол гурван улсын түүх бүдгэрээгүйн тод илрэл болсон тус цамхагтай танилцахад ийм байлаа.

 

ДАЙНЫ ЦЭЦЭГСИЙГ САНАГДУУЛАМ НАНЬЖИН ХОТ

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

 

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн сэтгүүлчдийн баг тус улсад ажиллах гурав дахь өдрөө Наньжин хотыг зорилоо. Тус хот нь Бээжингээс 1500 км зайд орших бөгөөд аж, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятадын томоохон хотуудын нэг юм. Эрт үед Хятадын нийслэл байсан учраас Жин буюу нийслэл гэсэн үгийг төгсгөлдөө авчээ. Энэ үг нь өмнөд нийслэл гэсэн утгатай үг аж. Харин одооны нийслэл Бээжинг хойд нийслэл гэж үздэг байна. Нийслэл хотоос хэдий 1000 гаруй км зайтай ч хүрч очиход тийм ч төвөгтэй биш. Говь-Алтай аймгийн захын сум руу машинаар 24 цаг явж хүрэх хэмжээний энэ газрыг  хурдны галт тэргээр ердөө 4:30 цагт туулна. Хятад улс хурдны галт тэрэгний зам, өртөө зэргийг гайхалтай сайн зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн байна. Их дургүй нь хүрвэл +37 хэм хүртэл халдаг энэ хотын хувьд нийт 8 сая хүн амтайгаар Хөх мөрнийг дэрлэн амьдарцгааж байна.

 

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

Бидний тус хотод ирсэн зорилго бол Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейтэй танилцах юм. Япон цэргийн арми 1937 оны 12 дугаар сараас 1938 оны 1 сарын хооронд Наньжин хотыг эзлэн түрэмгийлж их хядлагыг явуулжээ. Ингэхдээ “Гурвыг хоослох” гэх бодлого хэрэгжүүлж байсан байна. Тэр нь алж, булааж, шатааж дуусгах гэнэ. Япон цэргүүд ердөө 42 хоногийн хугацаанд  Наньжины 300 мянган хүний амь насыг хөнөөсөн гэж түүхэнд бичигдсэн байна. Мөн 100 мянган хүнийг амьдаар нь булж байжээ. Энэ мэт дурсамжийг нутгийн иргэдэд үлдээсэн түүхийн талаарх мэдээллийг бид Наньжины их хядлагад нас барсан ах дүүсийн дурсгалын музейтэй танилцахдаа илүү мэдсэн юм.

 

Музейн гадна нэгэн том хөшөө байх аж. Цамц нь урагдаж, үс нь арзайсан навсархай хувцастай хөл нүцгэн ээж нас барсан хүүгийнхээ цогцсыг дааж ядан тэвэрч гашуудаж буй дүр төрхтэй тус хөшөө нь уг музейн онцлогийг шууд харуулаад өгнө. Үүнээс гадна хөтлөлцөөд зугатаж буй хүүхдүүд, шархдсан нэгийгээ үүрч яваа цэргүүд хүүхдүүдээ тэврээд зугатахдаа өрөөсөн гутлаа гээж орхисон аав зэрэг дүр дүрслэлийг зэргийг музейн гадна баримлаар үзүүлжээ.

Хүн алах уралдаанд оролцсон хоёр цэрэг

 

Тус музейг 700 сая гаруй юаниар санхүүжүүлж дайны дараахан байгуулж байжээ. Одоо жил бүр урсгал засвар хийдэг бөгөөд Хятадын төрийн зөвлөл хүртэл анхааралдаа авдаг байна.  Хэмжээ болон ач холбогдлоороо Хятададаа нэгдүгээрт жагсдаг. Хятад улс өнгөрсөн жил 12 сарын 13-ны өдрийг олон нийтийн гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр нас, барсан ахан дүүсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Музейн хэлбэр нь усан онгоц шиг бөгөөд энэ нь энхтайваныг  бэлгэдэжээ. Наньжинчууд япончуудын үйлдсэн хядлагын өдрийг хэзээ ч мартаж болохгүй түүхийн нэгээхэн хэсэг гэж боддог байна. Музей дотор орвол их харанхуй бөгөөд гэрлийг их бүдэг байхар шийдэж өгчээ.

Тухайн үед япон цэргүүд хэвлэлээр худал мэдээллийг зориудаа цацдаг байсан байна. Тухайлбал, япон цэргүүд хятадын ард түмэнд эелдэг, найрсагаар хандаж байна. Цаашлаад хүүхдүүдтэй нь тоглож хүмүүсийг эмчилж байна гэх мэт. Харин амьдрал дээр тэд олон хүний амь насанд хүрч байсан байна.

 

Хамгийн эхний танхимд том дэлгэц байх бөгөөд түүн дотор их хядлагад амиа алдсан хүмүүсийн зураг 12 минут тутамд ээлжлэн гарах аж. Учир нь их хядлагыг зохион байгуулсан хугацааг цаг минутаар хэмжиж үзвэл  12 минутад нэг хүн нас барсан байна. Дэлгэцийн өмнө зул мэт маш олон бүдэг улаан гэрлүүдийг асаажээ.

 

Мөн цааш явж нэгэн танхим руу орвол их хядлагыг хэрхэн явуулж байсан талаарх гэрэл зургуудыг байрлуулсан байна. Эдгээр зургуудаас харвал тус хотын иргэдийг олноор нь нэг дор хомгорлон устгаж эсвэл амьдаар нь шатааж байжээ. Тухайн үед Хөх мөрний эргээр 100 мянга гаруй хүнийг алсан хэрэг болсон бөгөөд энэ нь хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн хамгийн том хэрэг болсон гэж музейн тайлбарлагч хэлэв. Мөн ард иргэд рүү түрэмгийлэн дайрсан гэнэ. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болон буу зэвсэггүй энгийн ард иргэдийг хэрцгийгээр хөнөөдөг байжээ. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, байшин сууринг нураах, хүмүүсийг тамалж алах, олноор нь нэг дор буудан хороох тэр бүү хэл гэдэс дотрыг нь хүртэл гаргаж, дөрвөн мөчийг нь салгах гэх харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэж тайлбарлагч хэллээ. Мөн тухайн дайнаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн ярьсан дээр үндэслэн тэр үеийн ард иргэдийн амьдралыг тэр чигээр нь дүрсэлсэн ахуйг хийж өгчээ.

 Музейн тайлбарлагчийн хэлж буйгаар япончууд Нянжин руу дайрах үедээ хүн алах тэмцээн явуулсан байна. 10 минутын дотор хэн нь түрүүлж 100 хүнийг алах вэ гэдэг уралдааныг зарлажээ. Тэгээд хоёр япон цэрэг уг уралдаанд оролцож,  нэг нь 105 нөгөөх нь 106 хүний аминд хүрчээ. Тиймээс уг тэмцээнд хэн ялсныг шалгаруулж чадаагүй гэж үзэн дахин тэмцээнийг зарласан байна. Тухайн үедээ энэ хоёр цэргийн талаар Японы сонинуудад үндэсний баатар хэмээн бичиж байсан байна.

Хожим дээрх хоёр цэргийг алс Дорнодын шүүхээс цаазаар авах ялаар шийтгэж байжээ.

Тухайн үед япончууд агаараас дайралт хийж бөмбөг хаях, буудах, тэслэх гэх мэт аргуудыг хэрэглэж байжээ. Тэдний хэрэглэж байсан зэвсгүүд ч уг музейд байна. Тухайн үед япончууд төмөр дуулгатай, цэргийн бүрэн тоноглогдсон хувцастай байсан бол Наньжинчууд сүрлэн малгай, хувцас улаан гараараа л тулалдаж байсан гэж музейн тайлбарлагч хэлж байна. Наньжинууд тус музейгээ маш өвөрмөц зохион байгуулалттайгаар байгуулжээ.  Нас барсан хүмүүсийнхээ нэрсийг нэгэн танхимын ханаар дүүртэл нь сийлжээ. Нэрийг нь тойруулаад ган хавтас байх бөгөөд энэ нь түүхийн хэзээ ч арилшгүй бат бөх ган шиг зүйл гэдгийг илтгэдэг байна. Бас дайнтай холбоотой олон баримт бичгүүд байх аж.

Мөн их хядлагад амь өртсөн хүмүүсийн ясыг олж яг газар дор оршуулсан хэлбэрээр нь үзвэр болгожээ. Цаашлаад эдгээр хүмүүс биеийнхээ аль хэсэгт шарх авч амь алдсан талаар ч мэдэж авсан байна. Музей дотор бүхэлдээ түгшүүртэй нэгэн ая тоглогдоно. Их хядлага болохоос өмнө Наньжин хот нийт 1 сая 10 мянган хүн амтай байсан. Хядлагын үеэр 500 мянган хүн дүрвэж гарсан бол үлдсэн нь нутаг дэвсгэрээ хамгаалж үлдэж байжээ.

 

Гэсэн ч тэд тэмцсэний эцэст газар нутгаа хамгаалж үлдэж чадсан байна. Мөн хүнд хэцүү цагт чадлаараа тусалж байсан гадаадын иргэдийн хөшөөг хийж намтарын хамтаар уг музейд дурсгал болгожээ. Мөн их хядлагатай холбоотой бүх баримт бичгийг музейд залсан бөгөөд энэ нь музей нэг ханыг битүү дүүргэх аж. Наньжинууд одоог хүртэл япончуудад дургуй байдаг гэж тэндхийн иргэд ярьж байна.

 

Их хядлагын дараа Алс Дорнодын цэргийн шүүх болон Дайны гэмт хэрэгтний шүүх уг хэргийг шүүж хэрэгтнүүдэд болон дайныг удирдсан цэргийн жанжинд цаазын ял оноожээ.  

 

Ийнхүү тус музейтэй танилцахад Хятадын алдарт "Дайны цэцэгс" киног дахин үзмээр санагдав. Хятадууд жуулчид болон гадны төлөөлөгчдөд Чөлөөлөх дайнтай холбоотой түүхийг танилцуулж түүхийн нэгээхэн хэсгийг сурталчилж буйгийн тод жишээ бол энэ.

Төгсгөлд нь дурдахад, нэг тэрбум гаруй хүн амтай дэлхийн том хотын ард түмэн модоо тарьж, их зохион байгуулалттайгаар өдөр бүр хөгжил дэвшил рүү тэмүүлж даруухан аж төрж байна.

Т.ХУЛАН 24TSAG.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (43.228.128.195)
    эргэн уншихад алдаатай зүйл бичдэг этгээд байна даа энэ сэтгүүлч СА902 нислэгээр шүү дээ тэгэхэд онгоц гээд л бурж байдаг ЛАюуш чинь дарга биш пулёмётчин шүү дээ 11 удаа сумны шарх аван амь эрсэдсэн
    2019 оны 06 сарын 05 | Хариулах
  • bisherlee hyatad ulsiig zuv oilgolt avlaa (202.70.46.206)
    Manai hyatad oros mongol bid nar ahan duus yum bnshde.bur setgel hudulj bn. Daichin tsereg ersee udiig boltol neg ch dursaagui elbgsdaa chi muu odoo yu vee batuuld baatar maatar ugch nohoitoho bolioroo bas sosrbrmd turin soyorhol yu vee sdaa medrel muutai humuus shagnaj chi muu mongol turuur togldog hen bee sdaa
    2015 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (122.254.111.162)
    Ээ писду юу бичээд байгаа юм бэ?
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • үнэн үү (61.57.127.172)
    2180 байхаа 21800 тухайн үеийн монголын нийт хүн амын 10 шахуу болох юм байна
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • TYYXIIN BAGSH (202.180.216.19)
    Манай улсын олон мянган дайчин эрс уг дайнд …. 21800 нь эрэлхэгээр байлдаж яваад амиа алджээ. ENE SETGUULCH GEED BAIGAA OXIN SURGUULD SURSAN YUM BOLOV UU ???
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.2)
    21800 монгол цэрэг амь үрэгдсэн гэнэ үү
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.2)
    21800 монгол цэрэг амь үрэгдсэн гэнэ үү
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (71.120.13.31)
    mash orovdoltei tuux shuu dee, er ni muugaar muugaar xellee gexed manai xaaduud Xaytad-g ezleed negdsen uls bolgoj tsetsegluulsen bol Japan-d erdoo gazartai ni tegshlex sanaa aguuljshuud xonooj, mash aimshig-n turshilt xiij baisan yum shuu dee, olon barimtat kino , Uransaixanii kino ch bii...Japan-d bol aimshigtai xumuus dee. ert balat tsagt bosh 20-r zuund iim aimaar setgexuitei baisan xumuus dee Japan-d tegeed ta nar Xyatad-n darga Japan said Shinzo Abi -tei uulzaxdaa neg ch udaa ineegui shuu, Japan xaytaduudad zuugdsan aimaar os xonzon ednii dund bii, Korea bas Japan-g neg nudeeree uzdeggui zanaj zuxdeg yum baina lee....
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Хатанбаатар (43.242.243.176)
    Холбоочин Жанчив дайсны шуурган галын дундуур мөлхөж явахдаа шархадсан боловч таслагдсан утасны хоёр үзүүрийг нийлүүлэн зууж, давшиж байгаа тэргүүний салбар, батальоны даргын хоорондын холбоог сэргээж өгөөд алтан амиа алджээ. Ж.Лхагвасүрэнгийн Олон жилийн зузаан нөхөрлөл номоос Энэ номыг ядаж энэ сэтгүүлч уншаасай. Юун дайсанд баригдаж гараа тасдуулсан бэ. 2 гарандаа сумны шарх аваад эцсийн хүчээрээ тасарсан утсыг амандаа зуун холбоогоо сэргээсэн байдаг шдээ. Ингээд нэг хоосон толгойтой сэтгүүлчийн тэнэг үгнээс болж түүх гуйвах ёсгүй шүү.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Энгүүн (103.26.193.164)
    Холбоочин хүн байсан бөгөөд ... өөрөө тогонд цохиулан амь насаа алджээ ийм юм бичиж байдаг, одоо үеийн сэтгүүлчинцөрүүд ээ гэж.
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    yaj baigaa zolignuud be ene japonuud
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Ахмад дайчны хуухэд (180.149.78.28)
    Эрхэм сэтгуулч ээ ! Жаньчхуу-гийн даваа бол Монгол ардын цэргууд Хятад улсыг Японы турэмгийллээс чолооллсон баатарлаг тулалдааны гэрч газар. Жаньчхуу-гийн даваанд олон монгол залуус амь алдаж, мон олон залуус шархдаж гавъяа байгуулсан газар. 2005 онд БНХАУ-ын Засгийн Газар анх удаа Жаньчхуу-д тулалдаж явсан Монголын ахмад дайчдыг уг цогцолборт урьж, амь эрсэдсэн андуудаа дурсах боломжийг тэдэнд олгосон. 1945 оны чолоолох дайнд, Жанчьхуу-ийн тулаанд оролцож явсан монголын ахмад дайчид 60 жилийн дараа амь урэшдсэн андуудынхаа дурсгалд зориулж хуучин монгол усгээр дурсгалын уг бичиж улдээсэн юм шуу. Эрхэм сэтгуулч Та туухийн ийм хуудасыг нь уг цогцолборт зочлохдоо олж харсан, 2005 онд монголын ахмад дайчдын 60 жилийн дараа андуудаа дурсаж бичсэн тэр дурсгал бичээсийг олж харах хэрэгтэй байсан юм даа ...
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Ахмад дайчны хуухэд (180.149.78.28)
    Эрхэм сэтгуулч ээ ! Жаньчхуу-гийн даваа бол Монгол ардын цэргууд Хятад улсыг Японы турэмгийллээс чолооллсон баатарлаг тулалдааны гэрч газар. Жаньчхуу-гийн даваанд олон монгол залуус амь алдаж, мон олон залуус шархдаж гавъяа байгуулсан газар. 2005 онд БНХАУ-ын Засгийн Газар анх удаа Жаньчхуу-д тулалдаж явсан Монголын ахмад дайчдыг уг цогцолборт урьж, амь эрсэдсэн андуудаа дурсах боломжийг тэдэнд олгосон. 1945 оны чолоолох дайнд, Жанчьхуу-ийн тулаанд оролцож явсан монголын ахмад дайчид 60 жилийн дараа амь урэшдсэн андуудынхаа дурсгалд зориулж хуучин монгол усгээр дурсгалын уг бичиж улдээсэн юм шуу. Эрхэм сэтгуулч Та туухийн ийм хуудасыг нь уг цогцолборт зочлохдоо олж харсан, 2005 онд монголын ахмад дайчдын 60 жилийн дараа андуудаа дурсаж бичсэн тэр дурсгал бичээсийг олж харах хэрэгтэй байсан юм даа ...
    2015 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    13 цаг 30 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    13 цаг 35 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    13 цаг 40 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    14 цаг 16 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    14 цаг 37 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    15 цаг 9 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    15 цаг 16 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    15 цаг 36 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    15 цаг 40 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    15 цаг 57 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    16 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    16 цаг 2 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    16 цаг 6 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    16 цаг 9 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    18 цаг 22 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    18 цаг 38 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    19 цаг 27 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    19 цаг 33 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    19 цаг 37 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    19 цаг 47 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК