Монголчуудын хамгийн ихээр зорчдог улсуудын нэг нь БНСУ. Хүмүүс Өмнөд Солонгос руу сурахаар, дийлэнх нь хараар ажиллахаар явдаг. Жил жилийн хавар л БНСУ-д гэрээгээр ажиллах гэсэн олон мянган иргэн оочер үүсгэн бүртгэх газрын гадаа хонодог нь тэнд ажиллах эрэлт Монголд хэр их байгааг харуулна.
Тэгвэл БНСУ-д хараар ажилладаг иргэд, тэр дундаа эцэг эхчүүд хүнд хэцүү амьдралыг туулахад хүрдэг тухай Солонгосын үндэсний хэвлэл мэдээлжээ. Солонгост очоод хүүхэдтэй болсон эцэг эхчүүд хүүхэддээ иргэншил олгохын төлөө хэрхэн тарчилдаг тухай нийтлэлд Камбож, Вьетнам, Тайланд, Монголын иргэдэд тохиолдсон явдлаар жишээ татан оруулсан байна. Нийтлэлийг сийрүүлэн хүргэе.
Солонгост хууль бусаар цагаачлагчид хүүхдүүддээ энгийн амьдрал буюу Солонгосын иргэншил олгохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Тэд хууль бусаар баримт бичиг олохын тулд гэмт хэрэгтнүүдтэй нийдэх эсвэл хүүхдээ бусдад үрчлүүлэх нь энгийн үзэгдэл болжээ.
Энэ 4 настай хүү Камбожийн хууль бус цагаачийн хүүхэд. Эцэг эх нь түүнийг Солонгост хууль ёсоор амьдрахыг билэгдэж Хангук гэсэн нэр өгчээ. Олон арван удаа оролдсон ч хүүд нь Солонгосын иргэншил олгохгүй гэсэн тул хүнд үрчлүүлэхээр шийдээд байна.
30 настай Ли Хонг, түүний 28 настай эхнэр Нали нар Солонгост 4 сарын өмнө хүүтэй болжээ. Тэд хүүдээ Солонгос гэсэн утгаар Хангук хэмээх нэр өгчээ. Камбож хос Сөүл дэх Камбожийн Элчин сайдын яаманд хүүгээ бүртгүүлэхийг хүссэн ч хуль бус цагаачид учраас хүлээн аваагүй байна. Иймээс хүү нь улсгүй, иргэншилгүй хүн болоход хүрчээ.
Хуулийн хугацаа дуусах хүртэл буюу хүү нь төрөөд 100 болмогч хосууд нэгэн цагаачдын төвийн таньдаг захирал Ким Сиень-Жинийг хүүг нь өргөж авахыг гуйж байна. Хосууд хэвлэлд ярихдаа “Хэрвээ хүү минь үрчлэгдвэл иргэншил авч, өсөхдөө нуугдах шаардлагагүй болно. Цаашлаад боловсролтой хүн болно. Бид Кимтэй ойр амьдардаг тул хүүгээ ч ойр ойрхон харж болно” хэмээн ярьжээ.
БНСУ-д 200 мянган хараар ажиллагч буюу хууль бус цагаач, 20 мянган бүртгэлгүй хүүхэд амьдарч байна.
Хоёр сарын турш хүүхэд үрчилж авахыг гуйсан ч Ким зөвшөөрсөнгүй. Тэрээр “Хүүхэд эцэг эхтэй. Тиймээс би үрчилмээргүй байна” гэсэн хариу өгөв. Хариуд нь ээж нь “Танаас өөр сайн хүн байгаа гэж үү? Хэрвээ та хүүг минь авбал бид ядаж сард нэг удаа хүүгээ харж болно шүү дээ” гэж гуйна. Гэсэн ч хүүг одоо хүртэл үрчилж аваагүй байна.
БНСУ-д 200 мянган хараар ажиллагч буюу хууль бус цагаач, 20 мянган бүртгэлгүй хүүхэд амьдарч байна.
Цагаачид Солонгост амьдрахын хүнд хэцүүг үл харгалзан энэ бол амьдрахад боломжийн улс хэмээн үзсээр байна. Тиймээс л хүүхдээ энд амьдруулахын тулд Солонгосын иргэншилтэй болгохыг хүсч байгаа хэрэг.
Хүүхдээ үрчлүүлэх хүсэлтэй нэгэн байхад Солонгосын иргэншил олгох магадлалтай гэж үзсэн учраас хаяад явсан тохиолдол ч бий. 2009 онд 1 настай охин захидлын хамт хогийн савнаас олджээ. Захидалд “Би мөнгө олоод заавал буцаж ирнэ ээ” гэсэн байв. Гэвч захидалд эцэг эхийн нэр, холбогдох хаяг байсангүй.
Охины төрсөн эх гэдгийг нь мэдэхвий гэж болгоомжилдог бөгөөд мэдчих юм бол охиных нь иргэншлийг буцааж аваад Вьетнам руу буцаачихна гэсэн айдастай явна.
Орон нутгийн хүүхэд халамжийн төв бяцхан охиныг өсгөх боломжгүй байсан учраас захирал нь охиныг асрамжийн газарт явуулжээ. Хоёр жилийн дараа 26 настай вьетнам эмэгтэй охиныг хайж асрамжийн газарт очсон байна. Тэрээр ягаан даашинз, хүүхэлдэйг охиндоо өгөөд “Уучлаарай” гэсэн ганцхан үгийг олон удаа давтаж цурхиран уйлжээ. Одоо эх нь охин дээрээ дандаа ирдэг ч буцааж авах боломжгүй юм. Тэрээр өөрийгөө охины төрсөн эх гэдгийг нь мэдэхвий гэж болгоомжилдог бөгөөд мэдчих юм бол охиных нь иргэншлийг буцааж аваад Вьетнам руу буцаачихна гэсэн айдастай явна.
Өнгөрсөн 6 сарын 28-нд Инчёоны олон улсын нисэх онгоцны буудал дээр 37 настай тайланд эмэгтэй Лиа 2 сартай охиноо уйлан тэвэрч зогслоо. Тэрээр хүүхдээ Тайланд руу авч явах эмэгтэйд өгөөд салганан хоцров. Лиа Солонгост нөхрийн хамт 3 жил хууль бусаар амьдарсан бөгөөд хүүхдээ ээжээрээ өсгүүлэхээр явуулж байгаа нь энэ аж. Тэд хүүхдээ олсноос хойш иргэншлийн тухай удаан ярилцсан бөгөөд Солонгост иргэншилгүй амьдруулж зовоохын оронд эх орондоо очиг гэж шийдсэн байна. Хосууд үндэсний эрүүл мэндийн даатгалгүй бол Солонгост эрүүл мэнд, хүүхэд халамжийн үйлчилгээ авахад хэтэрхий үнэтэй гэж ярьж байна.
Зарим нь хүүхдээсээ хол байх сонголт хийж байхад зарим нь хүүхэдтэйгээ ойр байхын тулд бичиг баримтыг нь гуйвуулах аргыг бодож олдог. 32 настай вьетнам эрэгтэй Вен Банхва болон түүний эхнэр 2012 оны 12 дугаар сард охинтой болжээ. Тэд хүүхэддээ бичиг баримт авч өгөхийн тулд хуурамч мөнгө үйлдвэрлэдэг хүмүүстэй хамтран ажиллаж байгаад баригдсан. Тэрээр цагдаа нарт мэдүүлэхдээ “Би өмнө нь машины үйлдвэрт ажилладаг байсан. Харин охиноо төрүүлснээс хойш тэдэнтэй нэгдэхийг сонгосон. Гэхдээ би хүүхэдтэйгээ л хамт байхыг хүссэн шүү дээ” хэмээн мэдүүлжээ.
Өөрийнхөө нэрийг Тобаро хэмээн танилцуулсан 28 настай монгол эмэгтэй 2014 оны 5 сард буюу нөхөр нь Солонгосоос ачигдсаны дараахан охиноо төрүүлсэн. 100 өдөр өнгөрсний дараа эмэгтэй мөнгөгүй болсон бөгөөд биеийн байдал муу байснаас ажиллах боломжгүй болжээ. Тиймээс охиноо эмээд нь өгч явуулахаар шийджээ.
Тобара “Би Солонгос дахь Монголын ЭСЯ дээр очоод, Би Солонгост хууль бус юм хийснээ мэдэж байна. Гэхдээ нь нь эх орондоо гэмт хэрэг хийхтэй адил зүйл биш шүү дээ. Надад туслаач гэж гуйсан” гэв.
Би Солонгост хууль бус юм хийснээ мэдэж байна. Гэхдээ нь нь эх орондоо гэмт хэрэг хийхтэй адил зүйл биш шүү дээ.
Монгол эмэгтэйг 160 мянган воноор торгоод бичиг баримтыг нь эргүүлэн өгчээ. Үүний дараа тэрээр хүүхдийг нь Монголд аюулгүй хүргэх хүн олоод, өр тавин 400 мянган воноор хөлсөлжээ. Тэрээр “Би охиноо Солонгост хөхөөрөө хоолох боломжтой байсан. Монголд тэр минь дургүйцээд байдаг найруулдаг сүүгээр хооллох нь” хэмэн уйлан ярив.
Хууль бус цагаач, тэднийг хүүхдээс нь салгахгүй байх асуудлыг шийдвэрлэх арга байхгүй гэж үү?
Г.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (11)