Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Үүрцайх: ҮХ-ийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй

2015-11-27
0
ЖИРГЭХ

Хуульч, судлаач Д.Үүрцайхтай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ярилцлаа.


-    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн төсөл УИХаар хэлэлцэгдэж эхэллээ. УИХ-ын гишүүдийн зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад тохиромжгүй үе байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж энэ УИХ-д байхгүй” гэж тайлбарлаж байгаа бол зарим нь “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон” гэж ярьцгааж байна. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу ?


-    Цаг нь мөн үү, биш үү гэдэг бол хоёрдахь асуудал. Нийгмийн суурь гэрээ, Монгол улсын Тусгаар тогтнол, ард түмний бүрэн эрхийн баталгаа гэдэг утгаар нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ул суурьтай, судалгаатай хандах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага байна уу? Миний хувьд шаардлага байна гэж үзэж байгаа. Эхний ээлжинд төрийн эрх, мэдлийн хувиарлалтыг хяналт, тэнцвэртэй болгох. Ингэхдээ парламентын одоогийн хэт их эрх, мэдлийг болон хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байдлыг засч, өөрчлөх шаардлагатай. Гэхдээ үүнийг өөрчлөх нэрийн дор төрийн эрх, мэдлийнхээ хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулж нэг талд нь хэт их эрх мэдэл өгвөл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд хор учруулах нөхцөл байдал үүсч болзошгүй.


-    Үндсэн хуулийг өөрчлөх тохиромжтой цаг нь мөн үү?


-   Үндсэн хуулийг өөрчлөхдөө УИХ-ын бүрэн эрхийн хугацааны төгсгөлд хэлэлцэх нь зөв үү гэдэг асуудал байна. Мөн улс төрийн болон хууль зүйн хувьд цаг хугацааны боломж байна уу гэдэг асуудал бий. Гэтэл Үндсэн хуулийнийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах шатнаасаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд ард түмний бүрэн эрх, оролцоог хангах, ил тод байх гэж заасан байдаг. Иргэдийн оролцоог яаж хангах ёстойг хүртэл заасан байгаа. Тухайлбал, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын байр, суурийг сонсох гэх мэтчилэн. Гэтэл энэ бүхнийг УИХ-аас томилогдсон ажлын хэсэг биелүүлээгүй, хангаагүй. Үүнийг бүгд мэдэж байгаа. Төсөл хаалттай байж байгаад УИХ-д өргөн баригдсан. Би хувь судлаачийнхаа хувьд олж үзэх гэж хичээсэн боловч чадаагүй байж байгаад өргөн барьсаны дараа нь олж уншсан. Нөгөөтэйгүүр ард нийтээрээ өргөн хэлэлцүүлж байж уг төслөө боловсруулах юм бол нийгмийн зөвшилцөл бий болно. Үндсэн хууль бол нийгэм ард түмэн нь төртэйгээ байгуулж буй гэрээ учир нийгмийн зөвшилцөл дээр тулгуурлаж хийх ёстой байсан. Гэтэл ард иргэдтэйгээ зөвшилцсөнгүй. Тиймээс уг хуулийн төсөл хүлээн зөвшөөрөгдөх чанараа олж авч чадаагүй боломжгүй болжээ.


-     Мөн ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэж улс төрчид ярьж байгаа. Уг асуудалд та ямар байр, суурьтай байгаа вэ?


-    Тийм. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд УИХ, ажлын хэсгийн боловсруулсан төслийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх хоорондын зай 7 хоногийн хугацаатай байх ёстой гэж заасан байдаг. Хоёрдугаар хэлэлцүүлгээр зүйл, хэсэг, заалт бүрээр нь хэлэлцэж батлаад бэлэн болсон төслөө ард нийтийн санал асуулгад оруулах ёстой. Гэтэл УИХ нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх цаг, хугацааны боломжгүй. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг явуулах сүүлчийн хугацааг ирэх зургадугаар сарын 26-ны өдөр гэж тооцох юм бол арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөс өмнө ард нийтийн санал явуулгыг явуулах ёстой. Гэтэл өнөөдөр хэдний өдөр билээ. Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоол ч батлагдаагүй. Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг ч хийгээгүй байна. Ийм байдалтай байна. Мөн Аард нийтийн санал асуулгына явуулах журмын тухай хуульд “Тогтоол батлагдсанаас хойш 30 хоногийн дараа Ард нийтийн санал асуулга явуулах товыг тогтоох ёстой” гэсэн заалт байгаа. Энэ заалтын дагуу 30 хоногийн хугацаа хэрэгтэй. Гэтэл ийм хугацаа үлдсэнгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах цаг хугацааны боломжгүй. Боломжтой байсан ч ард нийтэд энэ талаар зөв ойлголт өгөх, олон өөрчлөлтийг ойлгуулах, тэдний байр, суурийг сонсох, нийтийн зөвшилцөл үүсгэх цаг хугацааны боломж байхгүй гэж харж байгаа.


-    Та Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг уншаад ямар алдааг олж харсан бэ?


-    Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгчийг энэ агуулгаар нь дэмжих ямар ч боломж байхгүй. Тус агуулгаар нь баталбал Монгол улсын Тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учруулах магадлалтай. Төрийн эрх мэдлийн хувиарлалт алдагдах гэх мэт маш олон буруу зохицуулалт эрсдэлүүд байна.


-    Тухайлбал?


-   Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлбэр нь хууль байна” гэж заасан байдаг. Гэтэл энэ ажлын хэсэг нэмэлт, өөрчлөлт гэдэг агуулгаар нь УИХ-д оруулж ирсэн. Нэмэлт, өөрчлөлт нь хууль биш юм. Хууль биш учраас Үндсэн хуулийн Цэцийн хяналтаас гарна. Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хуулийн суурь зарчим, үзэл баримтлалдаа нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хууль зүйн үүднээс шалгах боломжгүй болгох зорилготой нэмэлт, өөрчлөлт гэсэн юу ч биш хэлбэртэйгээр оруулж ирж байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль санаачлах юм бол ямар асуудлыг санаачилж оруулж ирж болохгүй вэ гэдэг хязгаарлалтыг оруулж зааж өгсөн. Үүн дээр Тухайлбал УИХ-ын бүрэн эрхийн хугацааг өргөтгөхсунгах, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг өргөтгөх хугацааг сунгах, шүүх болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг өөртөө наах зэрэг өөрчлөлтүүдийг УИХ-ын гишүүн санаачилж болохгүй. Гэтэл энэ төслөөр УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож сунгах, гишүүдийнх нь тоог нэмэх, УИХ-ын бүрэн эрхийг олон талаар өргөтгөх өөрчлөлтүүдийг хийхээр байгаа. Тэгэхээр дахиад л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж байна. Энэ мэт маш олон хуулийгн маш олон заалтыг процессын болон агуулгын хувьд зөрчиж байна.


-   Өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар болон Ерөнхийлөгчийн эрх, мэдлийг багасгахаар байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?


-    Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд нь өөрөө мэдэж, томилж, чөлөөлдөг болох гэх мэт нааштай заалтуудыг оруулсан мэт боловч үнэн хэрэгтээ энэ зохицуулалт нь үр дүнтэй хэрэгжих боломжгүй. Учир нь зохицуулалтыг нь хагас дутуу хийсэн байгаа юм. Одоогийн байдлаасаа үндсэндээ өөрчлөгдөөгүй гэж хэлж болно. Мөн УИХ-ын бүрэн эрхийн байдлыг маш олон байдлаар өргөтгөсөн. Ерөнхийлөгчийг бараг УИХ-аас сонгодог болж байгаа. Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар дээр УИХ-ын 76 гишүүн нэмэгдэнэ гэхээр УИХ дахь хүчний харьцаа өөрчлөгдөх боломж маш бага. Ингээд үндсэндээ УИХ-ын олонх нь Ерөнхийлөгчийг сонгодог болох нь.


-  Мөн хууль, хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд хүртэл нөлөөлөх заалтууд бий?


-    Улсын дээд шүүхийн шүүгчдийг болон Ерөнхий прокурорыг УИХ-ын зөвшөөрснөөр томилдог заалтуудыг оруулж ирсэн. Прокурорын байгууллага нь босоо удирдлагатай. Тэгэхээр тус байгууллага бүхэлдээ УИХ-аас хамааралтай болох нь. Нэмж хэлэхэд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн гурвыг нь Ерөнхийлөгч санал болгож УИХ-аар томилдог байсныг Засгийн газар санал болгохоор болгож байгаа. Засгийн газрыгарт УИХ-ын олонхийн төлөөлөл ажилладаг сонгож, томилдог. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зургаа нь буюу дийлэнх олонх нь УИХ-аас хамааралтайгаар томилогддог болох нь. Төрийн эрх мэдлийн хувиарлалтын гол алдаа болох парламентад хэт эрх мэдэл өгсөн асуудлыг улам дэвэргэсэн байна. Нөгөөтэйгүүр УИХ-д хариуцлага хүлээлгэдэг байдал одоогийн Үндсэн хуульд байхгүй байгаа. УИХ хариуцлага хүлээдэггүй, эрсдэлд ордоггүй байвал гишүүд хариуцлагагүй үйлдэл хийдэг, Засгийн газраараа байнга оролддог байдал арилахгүй. УИХ нь Засгийн газартаа итгэл хүлээлгэхгүй байгаа тохиолдолд Ерөнхий сайд Ерөнхийлөгчид хандан “Олонхигүй парламент бүрдсэн байна. УИХ-ын хүчний харьилцааг урьдчилсан сонгуулийн үндсэн дээр шинээр бүрдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ УИХ-ыг тарааж өгнө үү” гэдэг хүсэлт тавьсаны дагуу төрийн тэргүүн УИХ-ыг тараах эсэхийг, үгүйг шийдвэрлэдэг боломж байдаг. Ингэж эрсдэл үүсгээгүйгээс болж УИХ үнэмлэхүй эрхтэй, сонгодог супер парламент маань бүр супер болох нь хэвээр үлдэнэ байна. Тэгэхээр энэ боломжийг оруулж өгөөгүй байна. Тэгэхээр дордуулсан долоон өөрчлөлтийг дахин дордуулах нь. Сайжруулах үндэслэл харагдахгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ агуулгаар нь хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.


-    Та судлаач, хуульч хүнийхээ хувьд зөв шийдлийг юу гэж харж байгаа вэ?


-  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ төрийн эрх мэдлийн хувиарлалтыг бүхэлд нь иж бүрнээр харж, түүн дотор тэнцвэрийг нь хангасан, харилцан бие, биенээ хянадаг, хязгаарладаг байх зохицуулалтыг нь оруулах ёстой. ИнГгэхдээ төрийн ажил саатахгүй явдаг боломжийг өгөх бүрдүүлэх хэрэгтэй. Засгийн газрын харьцангуй бие даасан байдлыг хангах ёстой. Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ өргөн хэмжээгээр оролцдоггүй байх ёстой юм. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, чөлөөлдөг байх хэрэгтэй. Мөн Засгийн газар төсвөө баталж боловсруулан оруулж ирэхэд УИХ тус төслийнх нь 10 хувиас илүүд нь өөрчлөлт оруулахгүй байх гэх мэт зохицуулалтыг хийх ёстой. Үндсэн хуулийн цэцийг хараат бус байдлаар хангаж өгөх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг зөвөөрхараат бус байдлыг бодитой хангасан зохицуулахлт оруулах ёстой. УИХ-ын хувь гишүүн хууль санаачилдаг байдлыг болиулах хэрэгтэй. Бүлгийн хэмжээний эсвэл парламентын гишүүдийн 5-10 хувь нийлж хууль санаачлах эрхтэй байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол 76 Засгийн газартай юм шиг явж байна. Энэ мэт өөрчлөлтийг иж, бүрнээр нь хийх ёстой юм. Төрийн эрх мэдлийн салаа мөчрүүдийн хоорондын хяналт, тэнцлийг хангасан байдлаар хийх ёстой гэсэн үг. Тиймээс судлаачид, улс төрийн намууд, нийгэм дэхь сонирхлын бүлгүүдийн санал бодлыг сонсож, тэдний ашиг сонирхлыг тусган нийгмийн зөвшилцөл дээр суурилан боловсруулсныхаа дараа УИХ-аар хэлэлцүүлэх хэрэгтэй. УИХ-аар нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцүүлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийнхаа дагуу явуулж, ард, нийтийн санал асуулгыг явуулж батлах хэрэгтэй. Тийм боломж бий. Гэхдээ одоогийн УИХ-д ийм боломж байхгүй учир Үндсэн хуулийн өөрчлөлтийг нийгэмд хэлэлцүүлээд дараагийн УИХ-д боломж олгох ёстой гэсэн байр, суурьтай байна. Үндсэн хууль өөрөө нийгмийн гэрээ учир нийтийн зөвшилцөл дээр тулгуурлахгүй бол дараа нь хэрэгжих магадлал бага. Үүнийг маш сайн хангахгүй бол байн, байн Үндсэн хуулиараа оролддог болох сөрөг үр дагавартай.


-    Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яамдын тоог 9 байна гээд заагаад өгснийг шүүмжлэх хүмүүс олон байна. Энэ зөв шийдвэр мөн үү?


-    Тухай үеийн нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалаад Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоох боломжийг хязгаарлаж байна. Зайлшгүй шаардлага бий болбол Үндсэн хуулиа өөрчилж байж яамдын тоогоо нэмж, хасах нь. Энэ нь Үндсэн хуулийн дархлааг сулруулна.  Мөн иргэдийн хуралд улс төрийн намууд өөрийн ишүүнээ нэр дэвшүүлэхгүй болгоно гэж байна. Улс төрийн намууд оролцохгүй бол тэнд улс төрийн хүчний хувиарлалт буруу хийгдэх эрсдэл үүснэ.  Мөн ардчилсан ёснынам зарчим үйлчлэхгүй. Орон нутаг дахь хүчний хуваарилалт Уулс төрийн нам,ын үзэл баримтлал, хөтөлбөр гэх мэт хувирч өөрчлөгддөг хүчин зүйл дээр биш хамаатан, садан, баг, хороо, жалга дов, газар нутаг гэх тогтвортой хүчин зүйлсэд хүчний хувиарлалтүндэслэн үүснэ. Хүчний хувиарлалт өөрчлөгдөхгүй болохоор ард түмэн төлөөлөгчдөдө сонгоод эрхээ олгож, ажлаа хийж чадахгүй бол чөлөөлдөг байдал боломжгүй байхгүй болно. Энэ нь эцэстээ баг, хороон дээрх эрх мэдлийг авахын тулд хамаатан, саднаа нүүлгэж ирүүлсний дараа жалга, дов, ястан үндэстнээрээ хуваагддаг аюул бий болох эрсдэлтэй.


-   Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаярын хэлж буйгаар улс төржилтийг багасгах зорилготойгоор хөдөө, орон нутаг улс төрийн намаас хүнээ нэр дэвшүүлэхгүй болгож байгаа гэсэн?


-    Улс төржилтийг багасгана гэдэг үндэслэл нь мунхаг юм. Ардчилсан нийгэмд иргэн бүр идэвхтэй оролцож байж ардчилал амьдардаг. Тэгэхээр иргэд улс төрийн талаар байр, сууриа илэрхийлж идэвхтэй байна гэдэг сайн юм. Сумын удирдлага төсвийн мөнгийг хөрөнгийг хуваарииарлаж авчихаад иргэд, орон нутгийнхаа төлөө зориулахгүй, хамаатан садан, намын нөхдийнхөө эрх ашигт ажиллахгүй ашиглаад байгаа учир орон нутгийн түвшинд улс төржилт явагдаж байгаа юм. Орон нутгийнхаа асуудлыг шийдэхийн тулд бодлого, хөтөлбөрөөрөө өрсөлддөг, ардчилалын зарчим нь ажиллагаатай байсан бол тэнд зөвхөн намын гэх өнцгөөс хуваагддаг байдал арилна. Тэгэхээр орон нутгийнхаа төлөө бодлого, хөтөлбөрөөрөө өрсөлддөг болно. Орон нутагт улс төржилтийг багасгана гэдэг үндэслэл худал юм. Мөн орон нутагт улс төржилт явах нь буруу гэдэг нь ч худал юм. Төрийн төлөө оготно боож үхнэ гэсэн үг бий. Иргэн өөрийнх эрх ашиг төрийн шийдвэрээс болж хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол үгээ хэлдэг, тэмц боож үхдэг л байх ёстой. Тэгэж байж ардчилсан тогтолцоо ажиллана. Тиймээс улс төрийг сонирх, идэвхтэй бай гэж иргэддээ уриалах байна. Хамгийн гол нь улс төржилт гэдгийг тухайн бодлого хөтөлбөрөөс хамааралтай биш “ Энэ намын гишүүн учраас муу хүн” гэдэг байдлаас хандаж байгаа бол буруу. Зөвхөн бодлого, хөтөлбөр, хэрэгжүүлэх гэж буй үйл ажиллагааг нь анхаарч, харгалз, сонголтоо зөв хий, сонгуульдаа идэвхитэй оролц л гэж хэлэх байна.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Нийтлэлч (178.190.188.61)
    Vvрцайх дvvгийн санааг бvрэн дэмжиж байна Ер нь сvvлийн vед VХийн еерчлелт гэх энэ шуугианыг зvгээр л далд бодолтой шоу тоглолт худлаа зvйл юм болуу даа гэж бодох болсоон Яагаад ч бvтэхгvй тэгсэн мертее олныг шуугиулахаар асуудал дэвшvvлчихээд хэлэлцэхгvй орхичихож байгаа нь ард нь ноцтой эрх ашиг нуугдаад олны анхаарлыг еер тийш хетлеед байгаа улс терийн тоглолт юм болуу даа гэж. Сонгуулийн хууль эсвэл ЗГаа авч vлдэх гэсэн овжин санаа байж мэднэ
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • erhten (103.229.122.20)
    Erguu uhaantan tsaraichlagch huuhen chin yugaa medej ingej yarij bnaa
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Санал асуулга явуулах биш, ҮХ-ийг өөрчлөх баг,хороо,дүүрэг, аймаг,хотоос төлөөлөгч нараа сонгох хэрэгтэй. 500 орчим хүн сонгогдож тэр хүмүүст энэ эрх мэдлийг өгвөл хамгийн зөв шийдэл болно.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Мундаг залуу байна.
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.28.89)
    Хэн ч гэсэн хувийн санаа бодлоо хэлэх эрхтэй л дээ, гэхдээ энэ мэт хамаагүй мэдэмхийрэх нь дор хаяж даруу биш зан юм. Мэдэхгүйгээ мэддэггүй хүнийг юу гэдэг билээ???
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Хүнийг бүхэн таниагүй, зөвхөн ярилцлага уншаад мэдэхгүй байна гэж Та өрөө биеэ тоон мэдэмхийрхжээ.
      2015 оны 11 сарын 27
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    15 мин
  • Жинхэнэ амаргүй цаг үеийг нь Ерөнхий сайд Н.Учрал туулж байна
    17 цаг 3 мин
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
    17 цаг 32 мин
  • Meta-ийн туршилтын хиймэл оюун ухаан өөр компанийн системийг хакердсан зөрчил илэрчээ
    19 цаг 0 мин
  • Пакистаны шоронд хоригдож буй удирдагч Имран Ханы хөвгүүд аавынхаа эрүүл мэндэд санаа зовж байна
    19 цаг 5 мин
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
    19 цаг 39 мин
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
    20 цаг 30 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
    20 цаг 32 мин
  • “Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 34 мин
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
    20 цаг 47 мин
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
    20 цаг 56 мин
  • FIFA-гийн удирдлагууд одоогийн ерөнхийлөгч Инфантинод бүрэн дэмжлэг үзүүлж, огцрох шаардлагыг няцаав
    22 цаг 2 мин
  • Лос-Анжелесын давирхайн нүхнээс Мөстлөгийн үеийн шинэ мэлхийн төрөл илрүүлжээ
    22 цаг 42 мин
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
    23 цаг 1 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
    23 цаг 34 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    23 цаг 40 мин
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
    23 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан болно
    Өчигдөр 09 цаг 27 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 19 мин
  • Цахилгаан сандал дээр цаазлуулсан анхны хүн: Уильям Кеммлерийн аймшигт төгсгөл
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • ӨНӨӨДӨР: Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт үргэлжилнэ
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК