Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХНББХ: Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэв

2026-5-05
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.05.05)-ийн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Ж.Галбадрах, П.Ганзориг, Д.Ганмаа, М.Ганхүлэг, П.Наранбаяр, Д.Рэгдэл, О.Саранчулуун, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, Ж.Чинбүрэн, Л.Энхнасан, Д.Энхтуяа, С.Эрдэнэбат нар ирснээр 13.47 цагт эхэллээ.

Байнгын хорооны хуралдааны эхэнд 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард Байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цаглавар батлах тухай тогтоолын төслийг эхний ээлжинд хэлэлцэн, баталлаа. Цаглаварт Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай Улсын Их Хурлын даргын 179 дүгээр захирамжид заасан байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах асуудлуудыг тусгасан байна. Тогтоолд, хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний асуудлуудыг хэлэлцэхэд цаглавар хамаарахгүй байхаар заажээ.

Дараа нь Улсын Их Хурлын чуулганы дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгаад байгаа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсдүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль, тогтоолын төслүүдийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар хийлээ.

Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан асуулт асууж, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусгай мэргэжлийн төв нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх байгууллага болон био банкнаас тусдаа болох тухай тодруулсан бол Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн зүйл, заалт бүрээр хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат горимын санал гаргаж, тогтоолын болон хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай хамтруулан явуулах нь зүйтэй гэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
    10 цаг 24 мин
  • "АЙЧИ НАГОЯА-2026”: Х.Билгүүнсайхан хагас шигшээд шалгарчээ
    10 цаг 44 мин
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
    10 цаг 52 мин
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
    11 цаг 7 мин
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    11 цаг 9 мин
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
    11 цаг 51 мин
  • УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
    12 цаг 4 мин
  • М.Мандхай: 4.4 их наяд төгрөгийн зээлийг зарцуулахдаа нэг РД-тай хоёр өөр компанийн нэршлээр зээл авсан тохиолдол байна
    12 цаг 32 мин
  • Д.Даваабаяр: Улсын хэмжээнд АИ-92 шатахууны 10 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 50 мин
  • “Поло” хар салхи Мексикийг чиглэн ойртож, хүчтэй салхи, үерийн аюул дагууллаа
    13 цаг 5 мин
  • Сүхбаатар аймагт гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 9.6 хувиар өсжээ
    14 цаг 1 мин
  • Баянгол дүүрэгт гэр хорооллын 500 өрхийг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “ДУЛААЛГА” төсөлд хамруулж байна
    14 цаг 1 мин
  • “Open Mongolia 2026 – World Children Championships” тэмцээн эхэллээ
    14 цаг 8 мин
  • Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
    14 цаг 20 мин
  • 100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” албан ёсоор эхэллээ
    14 цаг 37 мин
  • Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
    14 цаг 46 мин
  • Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэг
    14 цаг 48 мин
  • Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
    15 цаг 3 мин
  • Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
    15 цаг 16 мин
  • Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй тогтвортой санхүүжилтийн бондуудын мэдээллийг люксембургийн хөрөнгийн биржийн datahub-д нийтэлж эхэллээ
    15 цаг 26 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • Монголын мисс, топ модель Х.Бадамгэрэлийн тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
  • ИРЦ: УИХ-ын 6 гишүүн чөлөөтэй, 9 гишүүн томилолттой байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
  • УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Хөвсгөл аймагт эхэллээ
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
  • ӨНӨӨДӨР: Иргэд УИХ тарахыг шаардаж мэдээлэл хийнэ
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
  • Г.Лувсанжамц: УИХ-ыг тараая гээд байгаа нөхдүүд дандаа бэл бэнчинтэй, баян хүмүүс байна
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
  • Шотландын алслагдсан аралд 34 жилийн дараа анхны хүүхэд мэндэлжээ
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • 2024 онд Д.Трампыг хөнөөх зорилготой халдлагын үеэр буудуулж шархадсан Жеймс Копенхавер нас баржээ
  • Б.Дашпүрэв: Энгийн АИ-92 шатахуун бүр ор тас тасарсан зүйл байхгүй
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
24 баримт
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • О.Цогтгэрэл: Ажилтай, орлоготой, эрүүл, боловсролтой, аюулгүй "Дархан" хотыг хамтдаа дахин бүтээе
  • Монголд уулнаас бууж, суурьшлын бүсэд ойртож буй хүрэн баавгайн тухай 24 баримт
  • “Битлз”-ийн төгсгөлийг илэрхийлсэн гэгддэг “Abbey Road” цомгийн тухай 24 баримт
  • Монголоо мандуулж яваа Б.Анунгоо охины тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК