Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Магсаржав: Мод тарих нь хүүхэд өсгөхтэй адил учир заавал мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй

2017-5-13
0
ЖИРГЭХ

 Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Харин энэ жил мод тарих өдөр өнөөдөр буюу тохиож байна. юм. Тиймээс энэ өдөртэй холбоотойгоор модыг хэрхэн тарих ёстой, чухам юунд анхаарах хэрэгтэй гэх мэт олон нийтийн дунд асуулт болдог сэдвээр “Цэцэрлэгжилт” ХХК-ийн захирал, Монгол Улсын Зөвлөх инженер Ө.Магсаржавтай ярилцлаа.

-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” удахгүй тохиох гэж байна. Танай компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явдуулдаг цөөхөн газрын нэг. Та бүхэн хэдэн нэр төрлийн мод, цэцэг үржүүлж, тариалж байна вэ гэдэг асуултаар яриагаа эхлүүлье?

 

-Энэ жил манай улсад дэлхийн дээд хэмжээний уулзалт АСЕМ болно. Тиймээс ч нийслэл хот маань өнгөө засч, өмнөх жилүүдээс илүү олон ажлыг хийж, хотын тохижилтод анхаарч байна. Энэ нь бидний хийх ажил улам бүр нэмэгдэж, хариуцлага ирж байна гэж ойлгож болох юм. Манай байгууллага 20 гаруй нэр төрлийн бут, сөөг үржүүлж, иргэд аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийлүүлж байна. Мөн 15 нэр төрлийн 200 гаруй мянган ширхэг нэг наст цэцэг тариалж нийслэлийнхээ тохижилтонд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Түүнчлэн байгууллагын захиалгаар орчны тохижилтыг хийж өгч, иргэддээ үйлчилж байна.  

 

-Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд орчны тохижилтонд анхаарч, мод бут, цэцэг тариалах нь элбэг болжээ. Тэгвэл иргэд мод бутны суулгацаа хэрхэн сонгох ёстой байдаг юм бэ?

 

-Иргэдийн мод тарих хүсэл, хэрэгцээтэй холбоотойгоор модны суулгац бэлтгэж борлуулах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад чанаргүй, насжилт богинотой суулгац олноор гарч, түүнийг худалдан авсан иргэдийн мод тарих хүсэл сонирхол үгүй болох хандлага ажиглагддаг. Тиймээс иргэд мод, бут, сөөг тарихдаа суулгацаа зөв сонгох нь хамгийн чухал гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлэхийг хүсч байна. Ер нь бол шуудхан хэлэхэд буух эзэнтэй буцах хаягтай мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч тариалах нь хамгийн зөв гэдгийг хэлмээр байна.  Мөн иргэд ямар зориулалтаар тарих гэж буйгаа сонгож, төлөвлөх нь чухал. Тухайлбал амины орон сууцны гадаа тариалах гэж байгаа бол голдуу гоёл чимэглэлийн мод болох Монос, Нохойн хошуу, Шинс, Гацуур, Нарс гэх мэт моднуудыг тарих нь тохиромжтой байдаг. Түүнчлэн модоо тухайн орчинд нь тохируулж, зураг  төслийг нь боловсруулж дизайн гаргаж тарих хэрэгтэй. Тодруулбал, тухайн модоо хавар ямар өнгөтэй цэцэг, навч гарах, зун ямар болох, намар хэрхэн өөрчлөгдөх гээд тэр бүгдийг ажиглаж, тооцоолон тариалах нь зүйтэй юм. Харин гэр хорооллын иргэд хашаандаа жимсний мод тариалах нь илүү тохиромжтой байдаг. Гэхдээ жимсний модыг хаана, хэрхэн тариалах нь бас л чухал. Учир нь жимсний мод нь ургац гарч, жимсээ өгөх үед ялаа шумуул ихсэх гэх мэт асуудал гардаг болохоор энэ бүхнийг тооцоолж тарих хэрэгтэй.

 

-Тэгэхээр танай байгууллага модыг ургахаас эхлээд бүх заавар зөвөлгөөг өгдөг гэсэн үг үү. Мэргэжлийн байгууллага болохоор иргэд хандах нь элбэг байдаг байх даа?

 

-Тийм ээ. Бид сүүлийн 7-8 жил 15 аймагт мод бут тарьж өгсөн. Тухайлбал 6 жилийн өмнө Өвөрхангай аймагт хоёр цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлж, мод тарьсан. Мөн онцлоод хэлэхэд өнгөрсөн жил Дорноговь аймагт загвар мод үржүүлгийн газрыг байгуулсан. Энэ нь говийн модыг говьд нь нутагшуулж тарих, хангайн модыг говьд үржүүлж тарих зорилготой газар юм. Гэхдээ зөвхөн манайхаар үйлчлүүлэх хэрэгтэй гэж байгаа юм биш л дээ. Ер нь бол мод тарьж ургуулах нь хүүхэд өсгөхтэй адил зүйл болохоор мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр мод, бут, цэцгээ тариалуулж, сонгох хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа юм. Манай байгууллага бол суулгацаа ургахаас эхлээд үр жимсээ өгөх хүртэл нь зөвлөгөө өгч ажилладаг. Учир нь бид 3-4 жил хөдөлмөрлөж ургуулсан өөрсдийн суулгац, цэцгээ үнэгүйдүүлж, хатаж унаж байгааг харахыг хүсэхгүй, тийм ч байх ёсгүй гэдэг зарчмаар ажилладаг. Ер нь манай байгууллагаар хариуцуулж тариалуулсан тохиолдолд бид жилийн баталгаа өгч, хэрэв ямар нэгэн байдлаас болоод ургахгүй бол дахин тариалж өгдөг.

 

-Ер нь модыг хэрхэн үржүүлж, суулгац бэлтгэж байна вэ?

 

-Модыг үрээр, мөчрөөр, ногоон мөчрөөр хүлэмжинд гээд хэд, хэдэн аргаар үржүүлдэг. Жимсний болон гоёл чимэглэлийн мод гурван жил ургаж байж стандартын шаардлага хангадаг. Стандартын шаарлага хангана гэдэг нь гурван настай суулгац 60-70 см өндөр болсон байхыг хэлж байгаа юм. Ийм суулгацыг тарихад насжилт удаан үр жимсээ өгөх нь сайн байдаг. Харин Гацуур, Шилмүүст модыг үрээр тарьж байна. Эдгээр моднууд эхний жилдээ 2-2 см ургаж, дараа дараагийн жилд ургац ч нэмэгддэг. Ер нь бол жилийн өсөлт нь 10-15 см байдаг . Тиймээс иргэд энэ бүхнийг тооцоолж тариалах нь зүйтэй юм.

 

-Мод бүхний ургалт, усалгаа арчилгаа өөр өөр байдаг байх?

 

-Тийм ээ. Мод тарьж, ургуулах нь маш их хөдөлмөр царцуулдаг нарийн ажил. Мод бүхэн өөрийн онцлогтой. Тиймээс үрсэлгээ, усалгаа, арчилгаа бүхэн өөр өөр байдаг. Тухайлбал Хус модыг ургуулахад бусад модноос арай илүү түлхүү ус ордог бол Гацуурыг сүүдэрлэг орчинд тарих хэрэгтэй.

 

-Мод тарихад бас анхаарах зүйлийн нэг нь яах аргагүй хөрс, суулгацаа сонгох явдал байдаг болов уу?

 

-Энэ бол маш чухал асуудал. Манай иргэд модыг тарина гэхээр шууд л хар шороонд суулгах мэт ойлгодог. Тэгвэл мод бүхнийг хар шороонд шууд суулгаж болохгүй. Гэхдээ шим тэжээлтэй болгох үүднээс бууц, үртэс зэрэгтэй хольж хэрэглэх явдал бий. Гэхдээ эхний ээлжинд шууд хар шороонд суулгах хэрэг байхгүй. Харин Чацаргана, Улиас зэрэг модыг тарихдаа хар шороогоо хайргатай хольж тарих хэрэгтэй. Хайрга, хар шорооны харьцаа 50/50 байх жишээтэй.

 

-Тэгвэл суулгацаа ямар хэмжээтэй нүхэнд суулгаж, тариалах ёстой вэ?

 

-Иргэд ямар мод тариалах гэж байгаагаасаа шалтгаалаад модныхоо нүхийг тохируулж ухах хэрэгтэй. Нэлээд том хэмжээний шилмүүст мод тариалах гэж байгаа бол нүхний хэмжээ 60/60 гэсэн харьцаатай байх ёстой. Энэ модны хувьд нүхний доод талд бууц, хар шороо хийж тариалах нь илүү тохиромжтой байдаг. Харин гоёл чимэглэлийн модны хувьд 50/50 см гэсэн харьцаатайгаар нүхээ ухаж, суулгацаа суулгах шаардлагатай. Гэхдээ хэдэн багцаар тарьж байгаагаасаа шалтгаалаад хэмжээ өөрчлөгдөх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв амьд хашлага хийх гэж байгаа бол шуудуу ухаж, тариалдаг. Үүний харьцаа ойролцоогоор 40/40 см байхад тохирожтой байдаг юм.  

 

-Иргэд, аж ахуйн нэгж ойгоос мод оруулж ирж тарих явдал ажиглагддаг. Энэ нь хэр үр дүнтэй арга бол?

 

-Нийслэл өнгөрсөн жилүүдэд нилээд олон газарт ойгоос том мод авч ирж тарьсан. Гэтэл тэдгээрийн ургалт төдийлөн хангалттай байгаагүй. Ер нь ойгоос мод авч ирж тарих нь амьдрах чадвар муу байдаг. Тиймээс их хөрөнгө мөнгө зарцуулж, ой модоо сүйтгэн байж том мод тарьснаас суулгац аваад багаас нь ургуулах чухал.

 

-Суулгацын үнэ ханшны талаарх мэдээллийг өгөөч?

 

-Ер нь өдгөө нэг суулгацын үнэ хайрцаг тамхины үнэ хүрэхгүй шахам байна. Дунджаар 3000 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа.

 

Монголын хөрсөнд монгол хүний тарьсан монгол сарнай манай хүлэмжинд ургаж байна

 

 

-Иргэдийн нэг наст ургамлыг тариалж байгаад хандах хандлага янз бүр байдаг. Зарим нь бүр нэг наст цэцгэнд олон сая төгрөг зарцуулж байна гэж шүүмжлэх нь ч байдаг?

 

-Иргэд нэг наст ургамлын тухай ийм сөрөг ойлголттой, нэг наст ургамалд ингэж хандаж байгаа бол энэ нь үнэхээр харамсалтай хэрэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд эко орчин бүрдүүлэх, байгаль эхээ хайрлан хамгаалах иргэдийн тоо өсч, ойлголт ч сайн болсон гэж би боддог. Ер нь манай оронд нэг наст ургамлын ургалтын хугацаа нь 100-120 хоног байдаг. Энэ богинохон хугацаанд тэдгээр цэцэг маш их үүрэг гүйцэтгэдэг. Хотын өнгө үзэмж, хүүхэд багачуудын байгаль эхээ хайрлах, тэдний хоорондын шүтэлцээ гээд ургамлын ач тус юугаар ч үнэлэшгүй их юм. Тиймээс боломжтой цаг улиралд нь цэцэг ногоогоо улам их тарьж байгаасай гэж хүсдэг. Нэг наст ургамлыг шууд л үр цацаад ургуулдаггүй. Үүний үрсэлгээг 1-2 дугаар сараас эхлэн 2-3 дамжлага дамжуулан байж хийж ургуулсны эцэст хотын тохижилтонд нийлүүлдэг. Тэгэхээр энэ олон хүний хүч хөдөлмөр орсон цэцгээ хайрлан баясаж, сэтгэлийн цэнгэл эдлэж, модны нэг мөчир бүр, цэцгийн дэлбээ болгоныг хайрлаж байгаасай  гэж хүсэх байна даа.  

 

-Сүүлийн жилүүдэд гадны улс орноос нэг наст ургамлын суулгац оруулж ирж байна гэх мэдээлэл гарах болсон. Үнэхээр манай улс дотооддоо цэцгийнхээ хэрэгцээг хангах боломж байдаггүй юм уу?

 

-Үгүй дээ. Манай улс дотоодын хэрэгцээгээ нэг наст цэцгийн үрсэлгээгээр хангах бүрэн боломжтой. Харин гаднаас импортоор цэцгийн үрсэлгээ оруулж ирж байгаа гэх мэдээлэл гарах болсон. Энэ бол байж боломгүй зүйл. Монголчууд цэцэг модоо ургуулж, үржүүлж чадаж байна. Тийм байхад гадагшаа мөнгө урсгах нь үнэхээр байж болохгүй зүйл гэдгийг дахин хэлэх хэрэгтэй байх. Ер нь бол энэ асуудал дээр төр засгийн бодлого ч хэрэгтэй юм.

 

-Та бүхэн тасалгааны цэцэг, монгол сарнайг ургуулж байгаа гэсэн. Энэ талаар?

 

-Тийм ээ. Монголын хөрсөнд монгол хүний тарьсан монгол сарнай манай хүлэмжинд ургаж байна. Мөн Гоо даль, Цагаан даль гэх мэт баглааны болон тасалгааны цэцгүүдийг тарьж ургуулж, зах зээлд нийлүүлж байгаа. Ер нь иргэддээ хандаж хэлэхэд олон наст тасалгааны цэцгийг сонгон хэн нэгэнд бэлэглэх нь илүү сайхан мэдрэмж төрүүлж, аз жаргалыг улам их, олон жил мэдрүүлнэ гэдгийг хэлмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

                                                                         24tsag.mn Б.Батчимэг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    17 цаг 15 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    17 цаг 19 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    17 цаг 33 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    17 цаг 41 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    17 цаг 51 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    18 цаг 0 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК