зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Татвар нэмэх цаг мөн үү?

2016-8-29
0
ЖИРГЭХ

        Өнгөрсөн баасан гаригт хуралдсан ээлжит бус чуулганы хуралдаанаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн тодотголыг харахад иргэд ирэх дөрвөн жилд бүсээ чангалж, их л хэцүүхэн амьдрах нь тодорхой байна. Аз таарч 2018 онд эдийн засгийг сэргээж чадвал 2020 оны сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгөнөөс эхлээд хассан, танасан зарим тэтгэмжийг нь нөхөөд олгочих нь гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байна. Харин тэр болтол хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй гэнэ. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы хуралдааны үеэр “Ард түмнийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэт тансаг хэрэглээтэй яваад өнөөдрийг хүргэжээ. 1990 оны хүндрэлийг бид даваад л гарсан. Түүн шиг хүндрэлийг давах хэрэгтэй” гэсэн марзан юм ярьж олны уурыг барсан.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн тодотголоор бол Монголын нийт хүүхдийн 40 хувийг хасч, 60 хувьд нь 20.000 төгрөг өгөхөөр байгаа. Мөн гадаадад суралцах оюутнуудад тэтгэлэг олгохыг зогсоож, тэтгэвэрт гарах үеийн тэтгэмжийг багасгаж буй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсадын цалин, оюутнуудын автобусны хөнгөлөлт, хүүхэд харах үйлчилгээний мөнгө зэргийг хүртэл зогсоохоор болсноос гадна төрийн албан хаагчийн тоог 20 мянгаар цомхотгож, 1977 төрийн албан хаагчийн цалинг хасахаар байгаа юм.. Энэ мэт бухимдал төрүүлэх олон ажлыг эрх баригчид ирэх жилүүдэд хэрэгжүүлэх нь.  

 

Үүнээс илүү ноцтой асуудал байгаа нь найман төрлийн татварын нэмэгдэл. Тэр дундаа бидний цалингаасаа суутгуулдаг хүн, амын орлогын албан татвар нэмэгдэхээс гадна хадгаламжийн хүүнд татвар бодож эхлэх гэнэ. Мөн 4500 см.куб-аас дээш эзэлхүүнтэй автомашины онцгой татварыг 30 хувиар, архинд 20 хувь, тамхинд 10 хувь татвар нэмж, ашигт малтмал ашигласны татварыг өмнө нь байсан хэмжээнд буюу 5 хувьд хүргэх нь. 150 мкв дээш орон сууцны татвар мөн нэмэгдэх юм байна. Мөн аж, ахуй нэгжийн орлогын албан татварт ч өөрчлөлт орохоор байгаа юм. Татвар нэмэх нь төсвийн алдагдлыг иргэдийн халааснаас нөхөж буйгаас ялгаа байхгүй. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ганцхан жилийн өмнө “Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш” хэмээн шүүмжилж явсан хүмүүсийн нэг. Гэтэл өөрөө Сангийн сайд болонгуутаа “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж явахгүй бол таван төгрөг олоод зургаан төгрөг зарсаар өдийг хүрсэн. Хүнээр орлуулж хэлбэл манай эдийн засаг өвчин тусчихаад байна. Тиймээс эрт оношилж эмчлэхгүй бол өвчин хүндэрнэ” гэсэн юм яриад ард түмний халаас руу хүчээр гараа дүрэхээр улайрч байна. Хүнд хэцүү цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгж, ард иргэдэд хэрхэн тусах вэ гэдгийг эрх баригчид мэдэхийн ихээр мэдэж байгаа. Аж, ахуй нэгж, хүн амын орлогын албан татвар нэмэгдэх нь байгууллагуудад д хүндрэл авчирна. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн нөөцөө шавхтал дуулгавартай, хүлцэнгүй байдлаар туулж татвар, түрээсээ төлөөд явж ирсэн нь үнэн. Бодлогын хэмжээнд асуудлаа мөн шийдэж Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих болон Өршөөлийн гэсэн хоёр хууль гарч 33 мянган ААН-ийн санхүү, татварын тайлан ил болж, үр дүнд нь 34.2 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ, орлого гарч ирсэн билээ.

 

Нөгөө талаасаа энэ оны эхнээс НӨАТ-ын систем ажиллаж эхлэн, өнгөрсөн найман сарын хугацаанд 1,700 кассыг 40 мянга болгож, татварын бааз суурийг 23 дахин ихэсгээд байна. Энэ нь хамгийн сүүлийн статистик дүнгээр гарсан татварын орлого 99.5 хувиар буюу бараг 100 хувь биелсэнээр харагдана. Эдийн засаг зогсонги байдалд орчихсон, “цусны” эргэлт байхгүй ийм үед татварын орлого ингэж биелнэ гэдэг нь цаад утгаараа бид зах зээлийнхээ 60 хувиас авч чаддаггүй байсан татвараа шинэ системийн үр дүнд авдаг болоод байгаагийн нэг үр дүн юм. Энэ үйл ажиллагааг цааш улам боловсронгүй болгож, бааз сууриа өргөжүүлээд явах юм бол явбал татвар нэмэх бус татварын орлого тасрахгүй байх бололцоо бидэнд бий. Орлого олоод татвар төлдөггүй нөхдүүд татвараа төлдөг үндсэн зарчим руугаа орж, баялаг бүтээгчдэд дарамт учрахгүйгээр явах юм. Өнөөдөр татвар, татварын системийн өөрчлөлт дээр нэн хэрэгтэй байгаа ААНОАТХ, Хувь хүний орлогын албан татвар болон Татварын ерөнхий хууль гэсэн гурван хуулиа даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ингэхдээ татвараа нэмж биш. Учир нь хүндрэлтэй цагт татвар нэмэх нь аж, ахуй нэгжүүдэд хүндрэл учруулж цаашлаад хаалгаа барихад нь хүргэж мэднэ. Тэр тохиолдолд юун эдийн засгийн хүндрэлээс гарах. Олон улсын туршлагаас харахад төр нь үндэсний хэмжээний компаниуд, хувийн хэвшил, аж, ахуй нэгжүүдээ дэмжих тусгай хөтөлбөр хэрэгжүүлж байж эдийн засгийн хүндрэлээс гардаг байна. Харин манайх эсрэгээрээ татвар нэмж буй нь асуудлыг улам хүндрүүлж, дайран дээр давс нэмж буйгаас ялгаа алга. Үүнийг ганц ард түмэн ч бус МАН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд ч ихээхэн шүүмжилж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Компаниудын дийлэнх нь өр зээлдээ баригдчихсан. Найдваргүй зээлийн хэмжээ нэг их наяд төгрөгт хүрсэн байгаа энэ үед татвар нэмбэл юу болохыг өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Бизнес эрхлэгчдийн хаалгыг бариулаад эхэлбэл хямралын ард гарах хүнд асуудал болно шүү” хэмээн хүртэл сануулсан.

 

Санхүү, эдийн засгийг удирддаг хоёр том институт болох Засгийн газар, Монгол банк бэлэн мөнгийг татах бодлого явуулаад ирэхээр эдийн засаг маш их хумигдана. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг, том гэлтгүй бизнес эрхлэгчид эрсдэлд орно. Төсвийн тодотголоор татвар нэмэгдүүлж, халамжийг хасаж байна. Бүр тодорхой хэлбэл хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг Засгийн газар болоод Монголбанк хурааж авна гэсэн үг. Ингэснээр иргэдийн амьдрал л хүндэрнэ. Татвар нэмэхээс өөр арга байхгүй гэж үү Мэргэжлийн Засгийн газрынхаан. Өрөнд баригдаж, ажилчдынхаа цалинг арай гэж тавьж буй аж, нэгжүүд чинь татвар нэмж төлөх үү.  

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • zochin (103.212.118.14)
    Tetgeveriin nasnii ajlaa hiij baigaa tsalin tetgever 2 zereg avdag humuus baidag tedniigee tetgevert ni gargah heregtei shuu de. Zaluu ajiltnuudad ajil tsalin mungu heregtei baina shuu de ug ni.
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • зочин (103.212.119.234)
    ан- газар ба орон сууц хувьчилж өгсөөн мартаагүй ,энэ бол хүний хамгийн амин чухал анхдагч хэрэгтэй зүйлс ,бас хүн бүр гадаад паспортой болсоон,урд нь ганц тусгай хангамжийн дарга даамлууд л хил гарах эрхтэй байлаа ,ман гарч ирэхээрээ дандаа дээрэмдээд авчихдаг юм даа.хадгаламж зээлийн хоршооны олон маянган хүн дээрэмдүүлээд түрүүч нь өөд болцгоосондоо зайлуул өгөөжгүй нам даа
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • ЗОЧИН (103.212.119.234)
    ЭНЭ ЧОЙЖООГ ЯРЬЖ БАРЬЖ БАЙГААГ НЬ САЙН ХАРДАА ЭНЭ ЯАВ Ч БИДНИЙ ТӨЛӨӨ ЮМ ХИЙХ ХҮН БИШШЭ
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • хуний муу дарга сайд болдог аж (103.229.121.42)
    Царай зус айхавтар зассан гишууд сайд дарга нар маань их л жаргалтай харагдаж байна.- ард тумний мунгээр чамгуй сайхан тохижуулсан танхим урээндээ дутах гуцах юмгуй тав тухтай суух ба иргэдийн тулээ хэлэх уг яриа л харин тэдэнд маань бага байх нь тоогуй. Гишуун слнгуулиас умнэ ард тумний болж жужиглэдэг. .Их хуралд залрахаараа намын боол болдог. Ийм уос зуйгуй хоер нууртэй муу хумуус их хуралд залардаг так цаг ажээ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • hotiin busgui (202.9.43.63)
    hotiin zaluutai yag ijil sanaltai baina, ter bolgon unen shuu
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.131.245.114)
    Одоо татвараа арай ядан төлж байгаа компаниуд эсвэл ажилчдаа хална эсвэл татвараа нууна. Өөр арга байхгүй.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Хотын залуу (202.131.245.114)
    МАН төрд гарахаар л ард түмэндээ дандаа халтай бодлого явуулж харин АН төрд гарахаар ард түмэнд ээлтэй бодлого явуулж эхэлдэг. МАН 1990 онд төрд гараад одоо энэ гэгээнтэн царайлсан мянгуужин БЯМБАСҮРЭН 20 р тогтоол гаргаж ард түмний мөнгийг цаас болгож байлаа. 1992 онд Жасрай төрд гараад хонгилийн үзүүрийн гэрэл ярьсаар байгаад дууссан тэр жилүүд аймшигтай он жилүүд байж билээ. Гэтэл 1996 онд АН төрд гараад малыг малчдад хувьчилж малчдыг хөрөнгөтэй болгосон. Орон сууцыг хувьчилж хотын иргэдийг хөрөнгөтөй бүлгосон. 2000 онд МАН төрд гараад Энхбаяр авилгалыг гааруулж төрийн албыг үнэд оруулж төрийн сайдын албан тушаалыг 200 сая төгрөгөөр үнэлж одоо энэ СУ. Батболд, С. Мөнхоргил, У. Уламбаяр мэтийн МАН ын хөрөнгөтнүүд сайд болж байлаа. 2004 онд хамтарсан засгийн газар гарч овоо юм хийж Оюу Толгой мэтийн том төслүүд эхэлж байтал байтал ДҮЛЗЭН царайтай эргүү Энхболд хор найруулсаар байгаад Элбэгдоржийг унагааж өөрөө сайд болсон ч удалгүй Баярт нам тавиулав. Олигтой юм болсонгүй. 2008 онд А
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (43.242.243.8)
    ядарсан ард түмэн яана даа хөөрхий
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.29.241)
    МАН дундад зууны татвар нэмдэг бодлогоосоо ичээч ээ хувиин хэвшилүүд чинь цалингаа тавьж чадахгүи баихад харин татвар монопол банкны хүүгээ буулгаач ээ
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.23.193)
    Чадна, зүтгэнэ гэж гарч ирчихээд арай ч дээ. Өөрсдөө цалингаа эхлээд 50 хувь хасаад 1 жил болох хэрэгтэй. Дараа жилээс дараагийн шатны хүмүүсийнхийг хасах хэрэгтэй. Зүтгэж, зүтгэж төрийн албанд шургалсан улс юу бүтээж байгаа юм бэ? Үнэндээ юу ч бүтээдэггүй улс. Арчаагүй юмнууд амар аргаар хоол олж идэх гэж төрийн албанд орсон. Даргын цүнхийг барьж гүйнэ, мөнгийг нь тоолно. Бие дааж шийдвэр гаргах чадваргүй юмнууд даргынхаа амыг харж, бялдуучилж, тал засаж аргацаана. Төрийн үйлчилгээний албаныхныг эдэнтэй андуурч болохгүй.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • иргэн (203.91.119.118)
    Татварыг индексжүүлээч ээ.1 000 000 төгрөгний цалинтай хүн 10 хувиар ХАОАТ төлнө.Харин 1 100 000 төг-н цалинтай хүн 10,1 хувиар ХАОАТ төлнө гээд огцом шатлалтай бус аажим томеогоор бодогддог байвал зүгээр.Ерөнхийдөө орлого нь ихсэх тутам ачаалал нь их байхаар. Хөрөнгийн татваруудыг бий болгооч ээ.Жишээ нь тэрбумын байранд амьдарч байгаа хүмүүс ямар ч татваргүй л амьдраад байна шүү дээ.Үл хөдлөх хөрөнгийн татварыг эргэн харж оновчтой болгооч эээ.Ер нь НӨАТ-ийн шинэчлэгдсэн хууль их сайн болсон .Гол нь супермаркетуудаас бусад дэлгүүрүүд баримтаа хэвлэж өгөхгүй тах-аас зугтаад байна л даа
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
    • Bi
      Terbumtnuudin tatvar nemegdsen esehiig zarlaarai, gazriin litsenztenguud, offshortonguud, deed zergiin tandag heregleetenguudees yu orj ireh fej bna
      2016 оны 08 сарын 29
  • zochin (202.70.46.225)
    uhel ni irsen hulgana muuryn sahalaar oroldono gedeg enedee MANgaruud yuun oron nutag.n yoronhiilogch.n songuuli Bayar hulgaich.g anglid ch geh shig anduurch bnadaa amaa barivaa MANgaruudaa
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (150.129.142.185)
    монголд амьдрах хэцүү болжээ
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Эгшиглэн (103.229.123.6)
    Эд нарт өөрсөдөд нь юу ч нөлөөлөхгүй, эд нарын комани ажилдагаараа ажиллаж, хүүхэд, эхнэрүүд нь тансаг хэрэглээндээ жаргаж, ард түмнийг яасан тэвчээргүй юм гэх мэт шоолон инээлдэх болно. Гэтэл юу хэлж гарч ирлээ, 18 сарын хугацаанд ард түмний дунд давхарагын олон айл ядуучуудын эгнээнд орж, олон нялх үрс хоолгүй хонож, ээжүүд нь уйлж, настайчууд нь өлсөглөн байдалтай, эмний ч мөнгөгүй хүйтэн гэртээ үхэцгээх болно. Юу хийгээд байгаа малууд вэ, энэ 18 сар чиний хүү, аав ээж, тансаг эхнэр чинь зовохгүй л дээ, ядуучууддаа үх гэтэлээ Монгол сөнөсөн юм уу...
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Эгшиглэн (103.229.123.6)
    Эд нарт өөрсөдөд нь юу ч нөлөөлөхгүй, эд нарын комани ажилдагаараа ажиллаж, хүүхэд, эхнэрүүд нь тансаг хэрэглээндээ жаргаж, ард түмнийг яасан тэвчээргүй юм гэх мэт шоолон инээлдэх болно. Гэтэл юу хэлж гарч ирлээ, 18 сарын хугацаанд ард түмний дунд давхарагын олон айл ядуучуудын эгнээнд орж, олон нялх үрс хоолгүй хонож, ээжүүд нь уйлж, настайчууд нь өлсөглөн байдалтай, эмний ч мөнгөгүй хүйтэн гэртээ үхэцгээх болно. Юу хийгээд байгаа малууд вэ, энэ 18 сар чиний хүү, аав ээж, тансаг эхнэр чинь зовохгүй л дээ, ядуучууддаа үх гэтэлээ Монгол сөнөсөн юм уу...
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ (43.242.243.98)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Pkxny (124.158.111.6)
    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Том ч бай жижиг ч бай бүгд ижилхэн 10 хувь төлдөг байдлыг зогсоож том аж ахуйн нэгжүүдээс 40 хувь татвар авах хэрэгтэй. Шүүхийн цалинг 50 хувь танах хэрэгтэй. Адилхан төрийн албан хаагчид шүү дээ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.29.125)
    МАН-ЫХАН АРД ТҮМНИЙГ МАНГАРТУУЛЖ ГАРЧ ИРСЭН АМЛАЛТУУДАА САНААРАЙ ДАА.НААД 20МЯН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ДОТОР ЧИНЬ ТА НАРЫН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨӨД ОРОНД ХАЛАГДАХ ВИЗ АВЧИХСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БИЙ.НААД ДЭД САЙД НАРАА БОЛЧИХООЧ.ЧАДДАГААР НЬ ХҮҮХДИЫЙН МӨНГИЙГ ХАСЧ ТЭНЭГТЭХ ЮМ. БООЖ ҮХМЭЭР ЮМАА. МАН-ЫН МАНГАРУУДЫН ҮЙЛДЭЛ.ТА НАРТ 4 ЖИЛИЙН ДАРАА ЖИНТЭЙ ДҮН ТАВЬНА ДАА. ИЙМ БАЙДЛААР БОЛ 4 ЖИЛ Ч ХҮРЭХГҮЙ АРД ТҮМЭН БОСНО ШҮҮ. НЭГ ГАРЧИХВАЛ ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ ГЭЖ ХАНДАЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Татвар нэмэхээс өөр арга алга л юм байх даа. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж. Сангийн сайд нь танана, хасна гэдгээс өөр үгийн баялаггүй юм шиг байна. Ард түмэн чинь яаж амьдарч байгаа гэж бодож байна? Лав л тансаг гэдгийг мэдэхгүй юм байна. Зээл гэдгийг л яс махандаа шингэтэл ойлгосон хүмүүс байгаа. Татвар нэмэхэд ААН-үүд татвараа шингээгээд үнээ нэмнэ ,эцэст нь ард түмний нуруун дээр татвар ирдэг. Ард түмнээ хэзээ бодох юм бэ? Үр бүтээлтэй, монголдоо үйлдвэрлэл технологи нэвтрүүлж ажлын байр нэмэгдүүлж хямралаас гарах байх. Үйлдвэрлэл хөгжих боломжийг нээж өгөөч.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.40.32)
    Ene erdenebat sangìin said bhdaa yu hj bsan nuhur ve.utsan hvvheldei.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
    • Mgl
      Dunguj saya tor bariad eh ornoo hogjuuleh shahaj yavdan AN-iin darga, said, gishuud icheendee oroo yu. Odoo l iluurheh huvilbar gargaj, hol harj nuumeer bd. Daanch edneesee dor bolohoor am angaih erhgui baidiim boluudaa
      2016 оны 08 сарын 29
  • Зочин (202.55.191.76)
    Өөр арга үнэхээр байхгүй болоод байна уу.Энэ Дэлгэрсайхан гэгч шар сэмжилсэн төгцөг юугаа хуцаад байгаа юм.Энэ хүнд бөгс л хэрэгтэй болохоос Монгол улс огт хамаагүй.МАН ын маанагуудаас Эрээний захын хятад наймаачин хамаагүй илүү сэтгэнэ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Дорж (103.9.90.98)
    АН-ыг 4 жил тасралтгүй муу хэлж довтолсоор унагаж авсан . Одоо танхимд олуулаа болсон хойноо энэ тактикаа үргэлжлүүлнэ гэж байгаа бол ард бид та нарыг таалахгүй шүү.Иргэдрүүгээ ингэж эрээ цээргүй хандвал ... эвгүйл юм болох байх шүү.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
    • Zochin
      Unenii hivitai. Tatvariin mungiig ezengui alga bolson met gaihaj shagshih yum. Er sur ol, erguulj av. Luivar, hulgai, deerem, tonuul eree tseeree aldaj bna. Engiin irged ruugee balius bariad dairah tsoriin gants huvilbar songoj!!!!
      2016 оны 08 сарын 29
  • хотын иргэн (103.229.121.8)
    МОНГОЛ УЛС ОРЧИН ҮЕИЙН ХЭНИЙХЭЭС ДУТХААРГҮЙ ОЛОН ЗУУН ТЭР БУМЫН ГЭРЛЭН ДОХИО ХЯНАЛТЫН КАМЕР ХОГ ЦЭВЭРЛДЭГ ЗАМ УГААДАГ АВТО МАШИНТАЙ ТЭДНИЙГ АЖИЛЛУУЛАХ ГЭЖ УЛСЫН САН ХӨМӨРГӨӨС ТӨСӨВӨӨС БАГГҮЙ ИХ МӨНГӨ ЗАРЖ БАЙЖЭЭ ДЭЭРЭЭС НЬ ЗАМЫН ЦАГДАА ЗАМ ЦЭВЭРЛЭГЧ ГЭЖ ОЛОН ЗУУН ХҮН ЯМАРЧ ҮР ДҮНГҮЙ АЖИЛЛУУЛЖ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙГ БАЯЛАГИЙГ БАРЖ БАЙНА ИЙМ ТЭНЭГ УЛС ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛООС ӨӨР АЛГА БАС БОЛООГҮЙ ЭЭ ХЭМХЭРИЙ ХАГАРХАЙ ЦООРХОЙ ЗАМАА ЗАСАХ ГЭЖ ТЭР БУМ ТЭР БУМААР НЬ ХӨРӨНГӨ ЗАРЖ БАЙЖ ХУРД СААРУУЛАГЧ ГЭЖ ДОНСОЛГООГ БАС ОЛОН ТЭР БУМААР ХИЙНЭ ТЭР НЬ АВТО МАШИН АЧАА БАРАА ЭВДЭЖ МОНГОЛЫГ МАНГАС ШИГ ЗАЛГИЖ БАЙХАД НҮДЭН БАЛАЙ ЧИХ НЬ ДҮЛИЙ ТӨР ЗАСАГ ОГЦРОХ ЁСТОЙ ОГЦОР ОГЦОР
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.11.194.78)
    Дундаж гэх коментчин минь чиний цалингаас суутгах НД-ын хураамжийн нэмэгдүүлсэн татвар чамд нөлөөлөхгүй гэж үү
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • зочин (103.229.122.7)
    Зөв татварыг нэмж байгаа юм байна аа, жирийн иргэдэд хал байхгүй, ингэж байж эдийн засагаа сэргээж ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхгүй бол маш хүнд болж байна шүү, АН-ын УИХ дахь одоогийн гишүүдийн харахад ЗГ-ын ажилд саад болж хямралыг гүнзгийрүүлэх л сонирхолтой байна, 4 жил улс орныг сүйтгэсэн нь болоогүй л юм байх даа
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Битгий солиор МАЛАА
      2016 оны 08 сарын 29
    • 999
      хуц даа малаа чамаас бусад нь амьдрал нь хэцүү байна чи удахгүй үхээд өгөх болохоор ингээд ба уу
      2016 оны 08 сарын 29
  • иргэн (202.70.34.98)
    Өнөөдрөөс нэг жил гаруйн өмнө Сайханбилэг ерөнхий сайд зарим татвар, хураамжуудыг нэмэгдүүлэх саналаа УИХ-д оруулж ирэх үед МАН-ынхан хүчтэй эсэргүүцэж байсан л даа. Одоо эргээд эсрэгээрээ болж байна. тэр үед эдийн засаг их хүнд байгаа тухай чих дөжиртөл ярьцгааж байсан. Гэтэл сая л бүх юм болохоо байчихаж гэцгээгээд байна л даа. Юу ч гэмээр юм бэ дээ. Энэ бүхнээс харахад ойлголтын болон үйлдлийн зөрүү их хол байгаад байна. Нэгдмэл ойлголтгүй болохоор олон түмэн дунд нь учрыг олохоо байлаа. Яамаар ч юм бэ дээ.
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • дундаж (103.57.93.136)
    Сайтын эзэнтэй санал нийлэхгүй байна. Ийм үед яагаад баян нь ахиухан татвар төлж улс орноо хямралаас гарахад туслаж болохгүй гэж. Би 4500 мотортой машин унадаггүй, 150м.кв байранд амьдардаггүй надаас илүү ямар нэгэн байдлаар ахиу орлого олдог нь хамаагүй татвараар хэдэн төгрөг илүү төлөхөд юу нь болохгүй гэж
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Чи төсвийн ажилтан бх тэй. Яагаад гэвэл чамд илүү сайжрах боломж бсан ч ашигладаггүй эсвэл сайжрах боломж чамд уулаасаа байхгүй болоод бүгд чам шиг айлын хармаа өрөөнд сууж амьдрахыг хүсдэг болгох гээ юү
      2016 оны 08 сарын 29
    • 999
      малаа наадуул чинь өөрсдийнхөө компаний өрийг бид нараар төлүүлэх гээд байна ойлгохгүй байна уу мал минь??????
      2016 оны 08 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол -2025 аяны 04-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    10 цаг 39 мин
  • Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    10 цаг 55 мин
  • “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ
    11 цаг 5 мин
  • Говь-Алтай аймагт ноолуур хамгийн хямд байна
    11 цаг 25 мин
  • "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах чуулган боллоо
    12 цаг 7 мин
  • Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
    12 цаг 54 мин
  • Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансааг зарлалаа
    13 цаг 57 мин
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    15 цаг 25 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    16 цаг 9 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    16 цаг 32 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    16 цаг 57 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    17 цаг 24 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    17 цаг 27 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    17 цаг 34 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    18 цаг 13 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    18 цаг 36 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    18 цаг 41 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    19 цаг 0 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    19 цаг 8 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    19 цаг 24 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК