Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа

2025-11-01
0
ЖИРГЭХ

Монголчуудын эчнээ танил болсон "Хорвоотой танилцсан түүх, Тамгагүй төр, Оройгүй сүм" зэрэг зохиолуудыг бичсэн Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, их соён гэгээрүүлэгч Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны “Манлай сэтгүүлч”  Лодонгийн Түдэв агсны мэндэлсний  90 жилийн ойд зориулан 10 дугаар сарын 31-ний өдөр “Дурсамж уулзалт”-ыг зохион байгууллаа.

Лодонгийн Түдэв гуай нь МУБИС-ийн алдар цуутан төгсөгчдийн нэг, анхны оюутнуудын томоохон төлөөлөл, “багш” хэмээх эрхэм алдрын үлгэр дууриалал болсон эзэн, МУБИС-ийн анхны “хүндэт профессор” гээд түүний алдар цуу дуусашгүй.  

 

Тэрээр: “… Хорвоо бид хоёр мэндлэлцсэн тэр цагаас эхлээд нэг талд би, нөгөө талд хорвоо эсрэг ширтэлцэн орших болов оо. Намайг өмссөн цамц ч үгүй гар хоосон төрөхөд хорвоо яндашгүй баян байлаа. Би энгийн хялбар амьтан төрж байхад хорвоо ээдрээтэй нарийн ертөнц байлаа. Хорвоо нууц, хорвоо сүртэй, би нялх , би гэнэхэн. Гэвч би хорвоог таних ёстой. Хорвоо бол намайг таних хэрэгцээгүй байж. Хорвоог таних хэмээж нь миний төрсний хэрэг бүтэх учиртай юмсанж. Тэгээд би ээж аавын заяасан бие сэтгэлийн эрдмийг нээгдүүлэхээр хорвоогийн учрыг танин мэдэх аянд гарч дээ. Тэр аян төгсгөлгүй урт, нэг нас богинодож, нэгэн бие хэврэгдэх байж. Тэгэвч аянаас зүрхшиж, алжаалаас айлгүй одсон өвөг дээдсийн зам намайг хөтөлжээ. Над таван сайн зэвсэг байлаа. Ихийг үзэж сонс гэж нүд чихийг хосоор, бага чалч гэж амыг ганцаар заяажээ. Зэвсгээ тийн агсаад би танин мэдэх аянд гарсаар гучин гурав дах жилдээ явж байнам. Анх намайг харахад хорвоо үлгэрийн орон шиг байжээ, хүүхдийн нүдээр би харж дээ. Одоо над хорвоо гэгч гэр шиг минь үзэгднэм. Хожмын нэг өдөр хорвоо над таван хуруу шиг минь бодогдох болуужин. Танин мэдэхийн их аян өлзийтэй болтугай…” хэмээн эхэлдэг 1970 онд хэвлэгдсэн Монголчуудын сайн мэдэх “ХОРВООТОЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ” хүүхдийн уран зохиолын ном нь нас, насны олон хүмүүсийг хүүхэд насны сайхан дурсамжуудаар аялуулж, сэтгэл зүрхийг нь догдлуулдаг бүтээл юм. Ганцхан эл бүтээлийг нь онцлоход л тус “Хорвоотой танилцсан түүх” ном дэлхийн 10 гаруй улсын хэлээр орчуулагдан олон орны хүүхэд багачуудад хүрсэн гээд бодоход л гайхамшигтай бөгөөд тус номыг судлаачид “Сонгодог зохиол” хэмээн онцолжээ. 2010 онд “Дэлхийн шилдэг ном”-ын нэгээр шалгарсан байдаг.

 

Ийнхүү үүнээс хойш жил алсахгүй түүний бүтээж туурвисан давтагдашгүй сонин, содон ном зохиол, сэтгүүл зүйн болон судалгааны туурвил бүтээлүүд, дэлгэцийн томоохон зохиолуудыг 70 гаруй жилд бүтээн бидэнд хүргэсээр байсан. Тэрээр утга зохиолын "роман, тууж, өгүүллэг, туурь, исээ, яруу найраг, дуу, хүүхдийн зохиол, кино зохиол, улс төрийн болон уран сайхны нийтлэл  зэрэг төрлүүдээр бичиж хойч үедээ 40 боть үлдээсэн ба 1965 оноос эхлэн олон арван зохиол бүтээл нь дэлхийн 30 аад орны хэлээр (Орос, Англи, Франц, Испани, Болгар, Чех, Унгар, Герман, Польш, Куба, Япон, Солонгос, Молдав, Белорусь, Узбек, Украйн, Тажик, Литва, Тува, Буриад, Казах,… гэх мэт) орчуулагдан түгэж байсан.

Мөн тэрээр кино зохиол бичдэг байсан ба “Зэрэг нэмэхийн өмнө”, “Говь хянганд тулалдсан нь” он бүрэн хэмжээний уран сайхны кинонууд олны сэтгэлд хоногшин үлджээ.

Эрдэмтэн зохиолч, багш Лодонгийн Түдэвийн олон зохиол бүтээлүүд нь  1966 оноос хойш 2000- аад он хүртэл ЕБС-ийн багаас ахлах анги хүртэлх бүх ангийн “Уран зохиол”, “Унших бичиг”, “Монгол хэл”-ний сурах бичгүүдэд орсон байдаг. Энэ бүхэн нь түүнийг өөрийн зохиол бүтээлээрээ дамжуулан олон үеийг сургаж, хүмүүжүүлж, ухааруулж, бодуулж, сэтгүүлж, удирдан чиглүүлж, манлайлж, сэдэлжүүлэн багш хүний үүргээ насан туршдаа биелүүлж явжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.168.34.78)
    МОНГОЛЧУУД БИД ЁСТОЙ АЗГҮЙ ШҮҮ... П.ОЧИРБАТЫН ОРОНД Л. ТҮДЭВИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД СОНГОСОН БОЛ МОНГОЛЫН ТӨР ОДОО ШИГ ИНГЭЖ ДАМПУУРАХГҮЙ БАЙЛАА ДАА...
    2025 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.179.156)
    ANSDI BOOB XXI BOOW DOLOOJ AL SEKSEER VANXANDAAD80955877
    2025 оны 11 сарын 01 | Хариулах
  • Хэнтий аймгаас (202.9.47.73)
    1961 онд Ардын хувьсгалын 40 жилээр " Монголын шилдэг яруу найраг" гэж шинэхэн үсэглэж уншиж эхэлсэн миний хувьд ёстой жинхэнэ ширээний минь ном байдаг байлаа. Тэнд гарсан бүх зохиолч ,яруу найрагчдын намтар мөн шүлэг ,найраглалуудыг нь бараг бзгдийг цээжлэх хэмжээнд байн байн олон жил уншиж дээ. Тэнд Л.Түдэв гуай 1935 онд төрсөн гээд залуухнаараа орсон байдаг байж билээ.....
    2025 оны 11 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    15 цаг 3 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    15 цаг 11 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    15 цаг 20 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    16 цаг 8 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    16 цаг 13 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    16 цаг 24 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    17 цаг 17 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    17 цаг 39 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    17 цаг 42 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    17 цаг 56 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    18 цаг 6 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    18 цаг 8 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    18 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    18 цаг 25 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    18 цаг 26 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    18 цаг 41 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    18 цаг 45 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    18 цаг 45 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    18 цаг 58 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    19 цаг 2 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК