УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр гишүүдийн олонхи нь Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжиж байсан бол гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Элчин сайдад нэр дэвшигчдээс Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, М.Энхсайхан нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Тодруулбал Х.Болорчулуун гишүүн Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгой гэрээг хийсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, “С.Баяр даргыг сайн санаж байна. Энэ гэрээг хий гээд АН-ыг загнаад “би хар толгойгоороо хариуцна” гэж байсан. Таныг дэмжиж чадахгүй” хэмээсэн. Үүний хариуд С.Баяр “Би Оюутолгойн гэрээг хийсэндээ баяртай байдаг” гэсэн юм. Тэгвэл тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
Х.Болорчулуун: Ашиг шимийг нь хүртэж чадахгүй байгаа Оюутолгойн гэрээг хийсэн С.Баярыг дэмихгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "С.Баярыг би Элчин сайдаар томилохыг дэмжихгүй байна. Учир нь Оюутолгой"-н гэрээг хийсэн Ерөнхий сайд бол С.Баяр. Гэтэл өнөөдөр монголчууд "Оюутолгой -гоос ямар ч ашиг шим хүртэж чадахгүй, хамаг баялгаа гадагшаа гаргаад дуусч байна. 8 жилийн өмнө сонгуулийн маргаанаас болоод 5 хүний амь үрэгдсэн. Үүнд тухайн үеийн төр засгийн удирдлагууд буруутай. Та бохь зажлаад, гараа зөрүүлээд барьцан их пээдгэр байна.
Мөн М.Энхсайханыг дэмжиж чадахгүй. Та Ерөнхий сайд байхдаа 30 хувиас дээш байсан импортын татварыг бууруулсан. Тухайн үед С.Зориг агсан ингэж болохгүй гэж хэлээд нэмэр болоогүй. Энэ 20-иод жилд Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс орон болсон. Энэ таны буруу. Тиймээс таныг би дэмжиж чадахгүй" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нэр дэвшиж байгаа С.Баярыг Ерөнхий сайд байх үед Атрын аян гээд сайн зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хэдэн мянган атрын аян хийчихээр “Оюутолгой" цаашаа харсан нь үнэн шүү дээ. “Оюутолгой” Дубайдхад М.Энхсайхан энэ танхимд алга ташаад сууж байсан нь үнэн. Өөрсдийн өчүүхэн жаахан эрх ашгийн төлөө улс орноороо тоглож байна шүү дээ. Ийм хоёр хүнийг Элчин сайдаар томилуулахаар оруулж ирж байгаа нь шийтгэл үү шагнал уу" гэв. |
С.Баяр: Оюутолгойгоос орж ирж байгаа мөнгөөр Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа
Гишүүдийн хэлсэн санал, асуусан асуултад нэр дэвшигчид хариулсан юм. Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар нэр дэвшигч С.Баяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Оюутолгой"-н гэрээний тухай хоёр ч гишүүн ярилаа. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Би үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага нь Оюутолгой шүү дээ. 40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт“, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаа эхэлсэн ''Оюутолгой" хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна. Энэ мөнгөөрөө л бид тэтгэвэр тэтгэмж, цалингийн асуудлыг шийдэж байгаа.
Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа болов уу гэж бодож байна. Монголоос нэг ч төгрөгийн зардал гараагүй.
Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийн төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал бол засгийн эрх барьж байгаа нам, Ззсгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ” хэмээсэн юм.
|
24tsag.mn
Сэтгэгдэл (54)