
МУГЖ С.Ариунбямба: "Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойгоор, ард түмнийхээ дуудлагаар, халуун алга ташилтан дор энэхүү хүндэт дээд цолыг хүртэж байгаадаа баяртай байна.
Зураг авалтын дундуур тухайн мэдээг анх сонссон. Эхэндээ үнэн эсэхт эргэлзэж байсан. Одоогоор миний хувьд хар тамхитай тэмцэх газрын уран бүтээл дээр ажиллаж байгаа.
Миний аав 1984 онд гавьяат цол тэмдгийг авж байсан, насаараа Дундговь аймгийн театрт жүжигчин, найруулагч, уран сайхны удирдаач, даргын албыг хашиж байсан хүн байдаг.
Би энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ хугацаанд олон олон уран бүтээл дээр ажилласан, цаашдаа ч мөн адил олон сайхан уран бүтээл дээр ажиллаж үзэгч та бүхэндээ хүргэнэ" гэлээ .





















































