Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батзаяа: Хөмсөгний шивээсийг сэрүүний, уруулын шивээсийг халууны улиралд хийлгэвэл тохиромжтой

2017-11-12
0
ЖИРГЭХ

Шинэ жил боллоо хүүхнүүдээ. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хэн хүнгүй гоо сайхандаа анхаарч эхэлж байна. Тиймээс манай сайт сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн ихээр хийлгэх болсон гоёлын шивээс буюу гоо сайхны шивээсний талаар шивээсчин Н.Батзаяатай ярилцлаа.

 

-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Охид бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч эхэлж байгаа энэ үед эрэлт хэрэгцээ ихтэй байдаг гоёлын шивээсний талаар тантай ярилцахаар зорьж ирлээ. Шивээсийг хэдэн оноос хийж эхэлсэн бэ?


- Баярлалаа. Уншигчдадаа ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Би 2009 оноос эхэлж шивээс хийж байна. Шивээс хийнэ гэдэг маш их ур чадвар шаардсан ажил. Олон жилийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд сая үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн шивээс хийж сурдаг.  


- Шивээс хийж байгаа ихэнх хүмүүс зураач мэргэжилтэй байдаг. Таны хувьд?


- Миний хувьд ч гэсэн ялгаагүй зураач мэргэжилтэй. Учир нь шивээс хийхийн тулд тодорхой хэмжээний мэдрэмжтэй, гарын ур дүйтэй байхыг шаарддаг. Тиймдээ ч зураач хүмүүс энэ төрлийг илүү сонирхож, хөгжлүүлж байгаа болов уу.


- Сүүлийн үед охид, бүсгүйчүүд маань шивээс их хийлгэх болж. Тэр дундаа гоо сайхны, гоёлын шивээс их хийлгэж байна. Хөмсөг, контур шивнэ гэдэг бие дээр шивээс хийхээс илүү ур чадвар шаардана биз?


- Тэгэлгүй яахав. Тухайн хүний төрөлхийн гоо сайхныг тодруулж өгөхийн тулд нарийн мэдрэмжийг шивээсчнээс шаарддаг. Мөн энэ төрлийн шивээсийг хэр сайн хийнэ төдий чинээ ур чадвараа харуулдаг. Учир нь зурлагаа зурах, арьсаа хэр сайн мэдэрч байгаагаас ихээхэн хамааралтай байдаг. Хөмсөгний тухайд би зүсэж шивдэг сийлбэр шивээсийг сонирхдоггүй. Энэ бол нэг их ур чадвар шаардаад байдаг шивээс биш. Энгийн хүн ч заагаад өгвөл сурчих учраас энэ төрлийн шивээс хийж байгаа хүмүүсийг шивээсчин гэж хэлэхэд учир дутагдалтай.


- Техник технологи хөгжихийн хэрээр шивээс хийдэг багаж, хэрэгсэл ч улам боловсронгуй болсоор байна. Таны хувьд гэхэд л цахилгаан багаж хэрэглэж байна шүү дээ?


- Тэгэлгүй яахав. Миний хэрэглэж байгаа цахилгаан багаж ашиглахад их хэцүү. Хөдөлгөөнтэй байдаг болохоор хэр баргийн хүн шивж чадахгүй. Хоёроос дээш ашиглаж байж гарт ордог эд. Өмнө нь дан ганц зүүгээр шивдэг байсан. Харин одоо хүндрүүлэгчтэй, хурдаа тохируулдаг гээд  төрөл нь олширсоор байгаа.


- Ер нь шивээс хийхэд хамгийн түрүүнд юуг анхаардаг вэ?


- Тухайн үйлчлүүлэгчийнхээ арьсыг мэдрэх нь хамгийн чухал. Үүнээс улбаалж шивээс хийх даралтаа тохируулдаг. Өөрөөр хэлбэл  энгийн хуурай, тослог, эмзэг зэрэг арьсанд нь тохируулаад даралтаа тохируулж шивнэ гэсэн үг. Хэрвээ тухайн хүний арьс тослог байвал хуурай арьстай хүнийхээс арай илүү даралтаар шивдэг.


-Хөмсөг бол яах аргагүй тухай хүний нүүрний хэлбэрийг тодорхойлдог нэг хэсэг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань өөрт тохирсон хэлбэрээр шивүүлэх сонирхолтой болж?


- Санал нэг байна. Хөмсөг бол хүнийг зөв төрхтэй харагдах эсэхийг тодорхойлдог нэг элемент. Хүний нүүр тэнцүү гурав хуваагддаг. Дух, хамар хоёрыг хөмсөг тэнцүүлдэг. Гэтэл зарим үйлчлүүлэгчид хөмсөгөө нүдтэйгээ ойр байвал гоё гэдэг.  Нүдтэйгээ хэтэрхий ойр байвал нүүрний харьцаа алдагдчихна шүү дээ. Нүүрний харьцаа алдагдвал царай дарагддаг. Хичнээн сайхан нүд хөмсөг  байгаад нэмэргүй. Ихэнх бүсгүйчүүд хөмсөгөө жижиг толинд хараад буруу будчихдаг. Үүндээ дасчихсан байдаг.


- Хараад байхад хүний хөмсөг хоёр өөр байдаг юм шигээ. Яг адилхан зураад байхад л өөр болоод байдаг?


- Гурван хүн тутмын хоёр нь өөр хөмсөгтэй байна. Яг адилхан байх нь ховор. Адилхан хэв бариад шивчихвэл хоёр өөр болчихдог талтай. Тэгэхээр хоёр өөр шивж байж адилхан болдог. Энэ нь тухайн шивээсчнийхээ ур чадвараас хамгийн их хамаардаг зүйл л дээ.


- Нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй. 3D шивээс, 6D шивээсний ялгааг хэлж өгөөч?


- Зурах арга барилаараа л өөр. Өмнө нь 3D шивээсийг хүмүүс их хийлгэдэг байсан. Зурлага нь шугамдаад тавьсан юм шиг шулуун. Харин 6D гэдэг нь тухай хүний үс хаашаа налж ургаж байна түүнийг нь дагасан намирсан үс зурна гэсэн үг. Гэхдээ үс багатай хүмүүс 6D хөмсөг шивүүлэхэд зай гараад байдаг. Үүнийг омбри буюу битүү уусгалттай хослуулвал өөрийнх юм шиг харагддаг.


- Шивээс хийхэд хамгийн чухал зүйл бол будаг. Өмнө нь шивээсчид арилдаггүй будгаар шивдэг байлаа. Харин одоо эсрэгээрээ арилдаг будгаар шивдэг болсон байна?


- Юуны түрүүнд шивээсний будагны талаар мэдээлэл өгье. Сүүлийн үед хөмсөг, контурын шивээсийг бор өнгөөр шивдэг болсон. Бор өнгө нь хөх, улаан, шар өнгөний бүрдэл. Ямар өнгө нь давамгайлж байгаагаас суурь өнгө гардаг. Хэрвээ тухайн будаганд улаан өнгө давамгайлсан байвал шивээс удах тусмаа улаан болдог. Хөх өнгө нь давамгайлвал хөхөрдөг. Тиймээс аль болох шаргал суурьтай будаг сонгох нь хэрэгтэй. Шаргал өнгө бусад будагнаасаа тогтоц муутай. Энэ утгаараа шивээс хуучрах тусам илүү өөрийн мэт харагдуулдаг.

 

Хэрвээ ийм шивээсээ тодруулахаар шийдсэн бол лазердах шаардлага гардаггүй. Дээрээс нь дараад шууд шивээс хийж болдогоороо давуу талтай. Ер нь хөмсөгийг хэзээ ч хар өнгөөр шивэж болохгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө үүнийг мэддэггүй байсан болохоор арилдаггүй хар будгаар шивдэг байсан. Тухай үеийн будагнууд бүгд төмрийн хольцтой байсан учраас тогтоц сайн байсан юм. Харин одоо бол байгалийн гаралтай будаг ашигладаг болсон болохоор хурдан бүдгэрэх гээд байдаг. Гэхдээ үүнд сайн бий. Дээр дурдсан. Удах тусмаа өөрийн мэт харагдуулна. Мөн сүүлийн үед үснийхээ өнгийг өөрчлөхдөө хөмсөгнийхөө өнгийг өөрчилдөг болсон. Тиймээс өөрчлөлт хийхэд амар, хялбар болж байгаа юм.


- Өвдөлт хэр өгөх вэ?

- Өмнө нь мэдээ алдуулах тос ховор байсан. Харин одоо зөвхөн шивээсэнд зориулсан тоснууд ирдэг болсон. Энэ тосыг түрхэхэд арьсны зузаан, нимгэнээс хамаараад 15-20 минут болоход л  мэдээ алдана. Өөрөөр хэлбэл шивээс хийхэд ямар ч өвдөлт өгөхгүй. Гэхдээ мэдээ алдуулах тос үйлчлэхгүй тохиодол байдаг. Их хэмжээний наркозонд орж  байсан хүмүүст үйлчлэхгүй байх талтай. Мөн давтан шивүүлэхэд бага зэрэг өвдөлт өгнө. Учир нь шивүүлсэн хэсгээр тодорхой хэмжээний мэдрэлийн судсууд нь тасарчихсан, мөн арьс нь зузаараад эдгэчихсэн байдаг болохоор тосны үйлчлэл бага байдаг. Хэрвээ давтан хийлгэх гэж байгаа бол тосоо 20 дээш минут түрхэж байж шивүүлэх хэрэгтэй.


- Зарим хүмүүсийн шивүүлсэн хөмсөг төд удалгүй арилчихсан тохиолдол цөөнгүй байна. Энэ нь юутай холбоотой юм бол?


- Арьсыг хэт их гэмтээж шивбэл будаг нь тогтдоггүй. Үүнэээс болж тав их тогтдог. Мөн тухайн шивээсчин арьсаа мэдрэлгүй хэт их хөнгөн шивсэн байж болно. Эсвэл гам барилтаа муу хийснээс болж арилдаг тал бий.


- Ер нь шивээс аль аль талын хариуцлагаас ихээхэн хамаардаг бололтой. Шивээсчин нь арьсаа мэдрэх, үйлчлүүлэгч нь гамаа барих гээд л?


- Тэгэлгүй яахав. Гам барилтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Гэхдээ би хэвийн арьстай эмэгтэйчүүдэд гам барилтыг яс барих хэрэгтэй гэж зөвлөдөггүй. Харин тослог ихтэй, тэлэлттэй, арьсны бүтэц муутай үйлчлүүлэгчдэдээ зайлшгүй гам барих хэрэгтэйг сануулдаг. Гам барилт гэдэг нь шивээс хийлгэсний дараах 3-7 хоногт хөмсөгөндөө ус, тос, крем пудр хүргэж болохгүйг хэлж байгаа юм. Хэрвээ ус хүргэвэл  будаг угаагдчихдаг. Мөн хөлөрч болохгүй. Ус хөлс, ижил шинж чанартай. Крем, тос хөмсөгний будагтай холиолдвол өнгө нь хувирдаг. Бас будагны хамгийн хөнгөн элемент болох шаргал будгийг арилгачихдаг. Түүнчлэн гам барьж байх хугацаандаа вазелин тос заавал түрхэх ёстой. Ингэхдээ үрж биш товшиж түрхэнэ. Бас нэг заавал сануулж хэлэх ёстой зүйл бол химийн гаралтай зүйл хэрэглэхийг хатуу хориглодог.  Хөмсөгөө шивүүлсний дараа үсэндээ хими хийлгэснээс болж духгүй болж байсан тохиолдол байдаг болохоор үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй.


- Заавал давтан хийлгэх шаардлагатай юу?


- Давхан хийх шаардлагатай арьс гэж байна. Тогтох чанар муутай, тослог, тэлэлт ихтэй арьс эдгэхдээ хэлбэрээ эвддэг. Тиймээс заавал давтан хийлгэх шаардлагатай. Харин ахимаг насны хүмүүс давтан хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ насны хүмүүсийн арьс нь зузаан байдаг тул шивээс маш сайн ордог. Ер нь хүний арьс 3 сар тутам гууждаг. Манайх шиг хуурай уур амьсгалтай оронд 6-9 сар тутам гуужилт явагддаг. Гуужилт явагдах тусам шивээсний өнгө нэг өнгөөр буурдаг. Тэгэхээр энэ хугацааны дараа давтан хийлгээд явбал таны хөмсөг хэзээ ч бүдгэрэхгүй. Ингэхдээ найдвартай шивээсчнээрээ давтангаа хийлгээд явбал эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.


- Шивээс хийлгэхэд тохиромжтой хугацаа гэж байдаг уу?


- Байна. Хөмсөгний шивээсийг хэт халууны улиралд хийвэл тогтох чанар нь багасдаг. Учир нь хөлс ялгардаг. Тиймээс хүйтний удиралд хийлгэх нь илүү тохиромжтой. Харин уруулын шивээсийг халууны удиралд хийлгэдэг. Хүйтний улиралд хийвэл халуун, хүйтэн харшилдаг. Уруул бол маш мэдрэмгий арьстай. Тиймээс халуун ногоотой хоол, архи, дарс, сармис хэрэглэвэл бидний хэлдэгээр хомхой гарна. Бас уруулын арьс бусад арьсыг бодоход гуужилт их явагддаг болохоор шивээсний тогтоц муу байдаг.


- Хөмсөг, уруулаас гадна контур шивүүлж байгаа эмэгтэйчүүд их байна. Контур шивэх нүд шивэхгүй нүд гэж байх уу?


- Давхраагүй, бүлцэн нүдтэй хүмүүс, нүдний өндөр даралттай, линз зүүдэг хүмүүст тохиромжгүй. Би монгол эмэгтэйчүүдэд нүдний доод зовхио шивүүлэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь нүднийг илүү жижиг харагдуулдаг. Өмнө нь контур шивэхдээ нүдний дээгүүр сүүл гаргаж шивдэг байсан бол одоо илүү өөрийнх юм шиг шивдэг болсон. Сормуус дотор, сормуусыг өтгөрүүлж харагдуулахаар шивдэг болсон. Ингэхдээ хэлбэрийг нь зөв гаргах хэрэгтэй. Зовхины арьс маш эмзэг. Лазердвал нүдэнд нөлөөлөх эрсдэлтэй учраас маш болгоомжтой шивүүлэх ёстой.


- Лазер гэснээс зарим эмэгтэйчүүд лазердуулчихаад шууд шивүүлж болох уу гэж асуудаг. Энэ нь хэр тохиромжтой байдаг юм бол?


- Лазер гэдэг нь будгийг гэрлийн туяагаар задлаж байгааг хэлдэг. Хуучин шивээсийг арилгаад шууд шивж болох уу гэж хүмүүс их асуудаг л даа. Шивүүлээд хоёр жил болсон шивээс задрахдаа хурдан байдаг. Тиймээс лазердахад арьс бага гэмтдэг болохоор шууд шивж болно. Харин хоёр жил болоогүй бол будаг задрахдаа уддаг. Хэд хэдэн удаа лазердуулах шаардлагатай. Гэхдээ хэт ойр ойрхон лазердуулж болохгүй. Зүрхны судастай холбоотой байдаг учраас гурван сард нэг удаа лазердуулбал арьс эдгэрч дараа дараагийн лазерыг хүлээж авдаг. Хэрвээ ойр ойрхон лазердуулбал арьс их гэмтэж, тав үүснэ. Таваа зөв унагаахгүй бол ухаад авчихсан юм шиг сорвитой болсон  хүмүүс цөөнгүй байна.


- Шивээс хийлгэхэд хэр их хугацаа ордог вэ?


- Эхлээд шивэх хөмсөгөө зурдаг. Хэрвээ зурсан хөмсөг үйлчлүүлэгчид таалагдаж байвал мэдээ алдуулах тосоо түрхээд 15-20 минут хүлээнэ. Үүний дараа 15-30 минутын хугацаанд шивэлт хийгддэг. Ойролцоогоор цаг гучин минут шаарддаг. Тэгэхээр үйлчлүүлэгчид маань цагаа сайн тохируулах хэрэгтэй.


- Таныг сургалт явуулдаг гэж сонссон. Энэ талаараа сонирхуулаач?


- Би сургалт явуулахдаа эхлээд тухайн хүнтэйгээ ажилладаг. Учир нь шивээс мэдрэмжтэй байх хэрэгтэй. Мэдрэмжтэй хүмүүс нь цааш үргэлжүүлэн суралцаж, ажилладаг. Хэрвээ үнэхээр энэ чиглэлээр цаашид ажиллах сонирхолтой ч ур чадвар нь хүрэлцэхгүй байвал сийлбэр шивээсийг санал болгодог. Ингэхдээ маш цэвэрхэн хийж сургахыг хичээдэг.  Учир нь шивээс хийхдээ арьсыг гэмтээх ёсгүй. Хэрвээ арьс гэмтвэл бүтэц эвдэрдэг.

Шивээсний талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл энд дарж холбогдох буюу 96032603 лавлаарай.

 

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • халиун (202.179.25.34)
    мундаг шүү
    2017 оны 11 сарын 21 | Хариулах
  • Kkk (103.212.116.70)
    Dan xiimel xuuxnuudyei bolox ni dee kkk. Neex adilxan amitad, barag xoorondoo adilxan. Muuxai gej.
    2017 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинээ (103.57.92.111)
    хаяг хаана вэ
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Zochin (112.72.11.122)
    Mmmhn
    2017 оны 03 сарын 21 | Хариулах
  • сарааа (98.200.117.20)
    Нуд эмзэг эрхтэн чаддаг чаддаггуй хунээр тоглуулж байж сохров охидууд ааа
    2017 оны 03 сарын 15 | Хариулах
  • Zochin (27.123.214.114)
    Hawai gd horoololiin etsrst bdag salond hiideg ym bilee
    2017 оны 03 сарын 14 | Хариулах
  • Zochin (66.181.183.186)
    Ene shiveeschin busgui yamar salond ajilladag ve
    2017 оны 03 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    8 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    11 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    16 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    34 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    1 цаг 17 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    1 цаг 22 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    1 цаг 59 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    2 цаг 21 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    3 цаг 6 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    4 цаг 22 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    4 цаг 36 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    5 цаг 5 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    5 цаг 10 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    5 цаг 24 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 34 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 цаг 48 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    6 цаг 11 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    6 цаг 35 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    7 цаг 6 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    7 цаг 10 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Сар шинэ угтан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК