
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдаанд 8 баг тойргоор барилдаж байгаа. Гуравдугаар тойргийн эхний хэсгийн барилдаан 11 сарын 15-ны өдөр 14:30-д Монгол бөхийн өргөөнд болно.
Энэ хэсэгт Од групп баг & Хатант интернэшнл багтай, Эв монгол баг Хүлэгү багтай тус тус барилдана.






















































