зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ манай дээдсүүдийн шуналын нян шингэсэн“Бохирын сав”

2018-1-26
0
ЖИРГЭХ

-Цусаа соруулж байгаа эдийн засаг цонхигор царайтай, амьд үхсэн хоёрын хооронд явна-

Эдийн засаг хямралаас бүрэн ангижраагүй, ард түмний амьдрал хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ байнга хэлбэлзэж, эрх баригчид ОУВСын шахалтаар татвараа нэмж, цалингаас авах шимтгэлээ нэмчихлээ. Гадны зээл тусламжаар амь тариа залгуулж, сэхээний эмчилгээгээ хүлээн, эдийн засаг санхүүгийн архагшсан хямрал илаарших эсэх нь тодорхойгүй явна. Төр засгийн үйл ажиллагаанд иргэд маш муу үнэлгээ тавьж, хэзээ мөдгүй жагсаж тэмцэхэд бэлэн болоод байгаа. Өнөөдрийн эдийн засаг, улстөрчдийн байр байдлын талаар Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуайтай хөөрөлдөж, эдгээр гажуудлын   үндэс суурийг оношлуулахыг хэчээснээ та бүхэндээ хүргэж байна.

-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Хотын утаанаас хүмүүс дайжиж байгаа цагт та хөдөө зусландаа очихгүй яагаа вэ?

-Тавтай сайхан өвөлжиж байна аа. Утаа хаа сайгүй л их болж дээ. зуслан руу ч ялгаа алга. Арваад жилийн өмнө зусланд утаагүй сайхан л байж. Одоо бол хотоос ялгаа алга. Цэвэр агаар амьгалъя гэвэл хотоос 50-60 км газар явж цээж дүүрэн амьсгална. Зуны дэлгэр цагт л зусланд сайхан даа. Өвөлдөө ч хот, зуслан хоёр  ялгаагүй болсон шүү.

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хэцүүхэн, байнга гадны зээл тусламжаар амь тариа хийлгэж байгаа. Таны хувьд энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Аль ч улс оронд нийгэм эдийн засгийн зүй тогтол бий.  Манай монгол орны хувьд, монголчуудын сэтгэлгээгээр ч тэр ялгаагүй өөрийн гэсэн зүй тогтол бий гэсэн үг. Өөрөөр хэлбэл, аргын орон тогтворжоогүй байхад билгийн орон төрдөггүй гэж. Энэ нь, улстөр, засаг нь тогтворгүй байхад нийгмийн амьдрал, амьжиргаа нь тогтворжихгүй гэсэн үг юм. Монгол Улсын амьдрал ийм л байдлаар явж байна. Өнөөдөр нийгэм эдийн засаг гажуудалд орж, хямарч байгаа энэ үед яаж ч нийгмийн амьдрал тогтворжиж чадах билээ. Уг нь, Монгол Улсын эдийн засаг мөн чанарынхаа хувьд маш их үр ашигтай, жижигхэн цогцолбор юм шүү дээ. Сэргээхэд хялбар, уруудан татахад ч амархан. Эдийн засгийн цэвэр хуримтлал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 25-30 хувь байдаг. Энэ нь, эдийн засаг маань жилдээ зургаагаас долоон хувийн өсөлттэй байх чадвартай гэсэн үг. Төр засгийн зүгээс буруу бодлого явуулаад энэ өсөлтийг байхгүй болгочихсон. Зөв чиглүүлээд явбал хурдан сэргээж болно. Даанч ийм алхам хийхгүй байна.

-Зээл тусламжаар багагүй хөрөнгө оруулалт орж ирж байна.  Энэ нь, эдийн засгаа сэргээх нэг алхам гэж тайлбарлаад байдаг?

-Хөрөнгө оруулалт хийж болно л доо. Гэхдээ тэр нь өгөөжтэй байх ёстой. Сүүлийн арван жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтын үр ашиг нь 2,5 дахин буурчихлаа. Ер нь, өсөх чадваргүй болж байгаа хэрэг. Хар үгээр хэлбэл, цуглуулж, хуримтлуулсан жаахан хөрөнгөө ашиглалт муутай, үр ашиггүй автозам, оффисын байшин руу оруулчихаар эдийн засаг нь хоосорч байгаа юм. Тэртээ 1800 гаруй жилийн өмнө нэгэн Дэндий хаан гэж байсан гэдэг. Уг хүн мянган эхнэртэй бөгөөд гоё сайхан байшин барилга барих дуртай нэгэн байж. Үүндээ улсынхаа хамаг төсвийг зарж, эдийн засгаа хямралд оруулсан байгаа юм. Ингээд хямралд орсон эдийн засагтай болчихоор төрийнхөө албыг үнэлж, худалддаг болсон. Багахан мужийн захирагчийн албан тушаалыг 20 мянган зоос, том бол 50 мянга гэх мэтээр тогтоосон түүхийг уншиж басан. Яг үүнтэй л адил дүр зураг өнөөгийн монголын  төрд бий болжээ. Засаг төрийн албан тушаалыг худалдаж, наймаалцаад л явдаг болж. Ийм байхад хөрөнгө оруулалт үр ашиг авчирна гэж найдах арга байхгүй. Зам барилга байшинд л их хэмжээний хөрөнгө оруулчихаад сууж байна. Эргээд эдийн засгийг дэмжих, үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт бол биш шүү дээ. Тэгэхээр үр ашигтай салбарт хөрөнгө оруулж, үр шимийг нь хүртэх хэрэгтэй байгаа юм.

-Монголын Эдийн засаг сэхээн амьдруулах тасагтаа одоо хэр нь хэвтэж л байгаа-

-Бид хямрал гэж л яриад байгаа. Гэвч хямралын гол үндэс нь чухам хэн, юу байв. Яаж гарах вэ?

-Санхүү, эдийн засгийн хямралаас гаръя гэвэл төрөөс явуулж байгаа эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого, чиглэлийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.  Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт эдийн засагт янз бүрийн дүр зураг бий болдог. Жишээлбэл, уул уурхай нь голлож, инфляци хүчтэй болоод ирэхээр эдийн засгийн хамаг үр ашиг тус салбар руу шилждэг. Хөрөнгө оруулагчид нь хувьцаа худалдаж авах чиглэл рүү орно. Ингэхээр бусад салбар уналтанд ордог зүй тогтолтой. Төрөөс явуулдаг мөнгө, татвар, цалингийн гээд бодлогуудаар үүнийг засч явах ёстой. Даанч сүүлийн арав гаруй жилийн хугацаанд алдаагаа бодлогоор засч чадахгүй л яваад байна. Тодорхой хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар нь хямралын гол генераторууд болчихоод байна. Хямралын оргил үе нь 2016 он. Тухайн үед эдийн засгийн өсөлт байхгүй болсон. Өнөөдөр өсч байна л гэж ярих юм. Миний бодлоор ингэж ярих нь хэтэрхий эрт байна. Эдийн засаг маань сэхээн амьдруулах тасагтаа одоо хэр нь хэвтэж л байгаа. Учир нь, урд хөрш Хойд Солонгосоос зэс, нүүрс авахаа больж Монголоос авахаар болсон. Ингэхээр нүүрсний үнэ өсч, орлого нэмэгдлээ гэж харагдаж байгаа хэрэг. Түүнээс төрийн бодлогоор дотоодынхоо эдийн засгийг өсгөөд байгаа юм биш. Ийм нөхцөл байдалд гэнэн хонгор хандаж болохгүй. Тиймээс эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого, чиглэлийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

-Төр засгаас явуулж байгаа эдийн засгийн бодлого буруу зүгт хөтлөөд байна гэсэн үг үү?

-Эдийн засгийн талаар явуулж байгаа бодлого нь мулгуу, тохиолдлын чанартай л арга хэмжээ аваад байна. Засгийн газрын зүгээс долоон төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргаж хүн амынхаа дургүйцлийг дээд зэргээр төрүүлж байна.   Тэтгэврийн насаа нэмж олон түмнээ бужигнуулж, 40 гаруйхан тэрбум төгрөгийг төсөвтөө оруулж ирэх гэж улайрч эхэллээ. Гэтэл эргүүлээд 51 тэрбумыг төрийн албан хаагчиддаа тараачихаар үүнийг эдийн засгийн ямар бодлого гэж нэрлэх юм бэ. Заримдаа бухимдал төрж, бодохдоо энэ төр засгийн явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого нь мэрэгчдийн төвшингийнх л юм шиг санагдаж байгаа. Мэргэжлийн гэж хэлээд л мэрэгчдийн засаг байгуулчихдаг улс юм. Нэг иймэрхүү л цараатай байна. Эдийн засгаа бэхжүүлэхийн тулд зарим нэг алхам хийх ёстой. Тодруулбал, Монголынхоо эдийн засгийн бүтцийг өөрчлөх хүчтэй бодлого чухал. Үүний тулд татварынхаа бодлогыг өөрчлөх ёстой. Дээр үед Азийн нэгэн хаан өтөлж, өөрийн ширээгээ хүүдээ залгамжлуулахдаа татвар авчихаад хэдийг авснаа бүү тоол, хэд үлдэхийг нь тооцож байгаарай гэсэн байдаг. Энэ нь, ард түмэн чинь амьдрах нөхцөл бололцоотой үлдэж байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын татварын бодлого ийм зарчмаар явахгүй  байна.

-Эдийн засгийн бодлогод ямар өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна вэ?

-Өнөөдөр татварын хэмжээг нэг хувь гэж харвал нэг хэсэг нь хэт ашигтай ажиллаж, зарим салбар нь унаж байгаа дүр зураг бий. Ерөнхийдөө дэлхийн зах зээлийн мөчлөг давсан ашиг олж байгаа нь ч бий. Үүнээс харахад төрийн бодлого нь маш чадваргүй байна гэсэн үг. Тийм болохоор инфляцын эсрэг татвар эсвэл төрөөс өөр бодлого хэрэгжүүлж болно л доо. Жишээлбэл, 1913 онд анх уул уурхайн дүрэм гэж гаргаад, 1915 онд Богд хаант засгийн үед хуульчилсан. Тухайн үед нөөцийн төлбөр хэлбэрээр алтан дээр 16, зэс 40 хувь гээд ашигт малтмалын төрөл зүйл болгонд өөр хэмжээгээр татвар тогтоож байж. Гэтэл өнөөдөр алт, зэс, нүүрс гэж ялгалгүй таван хувийн нөөцийн төлбөр авахаар тусгасан нь маш том алдаа юм. Алт, нүүрс хоёрыг адилтган авч үзэж яаж болох вэ дээ. Болхи л бодлого явж байгаагийн нэг шинж нь энэ. Мөн зээлийн хүүгийн бодлогыг харж болно. Хөгжиж байгаа орнуудад тав, зургаан хувьтай байхад Монгол Улсад 24 хувь байна. Ингэхээр банк нэртэй байгууллагууд нь цус сорогч, мөнгө хүүлэгчид болчихоод байгаа хэрэг. Цусаа соруулж байгаа эдийн засаг гэдэг үргэлж л цонхигор царайтай, амьд үхсэн хоёрын хооронд салганаж явна шүү дээ. Дээрх асуудлуудыг бодлогоор түргэхэн шиг л зохицуулах шаардлагатай байгаа юм.

-Та  ашигт малтмал, уул уурхайн салбарт илүү анхаарах хэрэгтэй гэлээ. Гэтэл уурхай нь монголд байгаад байдаг, харин баялаг нь гадных болчихлоо л доо?

-Гашуун үнэн нь ердөө л наадах чинь шүү дээ. Нефть олборлоод байдаг өнөөх нь  монголынх биш хятадынх, алт, зэс нь Риогийнх, төмөр олборлолоо бас л Монгол Улсынх биш болчихсон. Ер нь, уул уурхайн баялаг нь улсын мэдэлд үлдэж чадахгүй явна шүү дээ. Ийм байдлаар төрийн бодлого нь явж байхад гадаадууд алгаа хавсарч, ард түмэн нь харамсахаас өөр яахав дээ. Үүнийг засч залруулахгүй байвал ирээдүйд сайхан амьдарна гэж ярих нь  ямар ч утгагүй юм. Ийм л байдалтай байгаа шүү дээ.

-Сангийн яам бол эдийн засгийн хамгийн гол дайсан-

-У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан цагаас иргэд эдийн засгийн шийдвэртэй алхам хийж, хямралыг давна гэж хүлээсэн. Гэвч өнөөдөр байдал олигтой сайжрахгүй, харин ч өр зээлээ нэмээд л яваад байна? 

-Хүлээлт бол маш их үүссэн л дээ. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд Монголд эдийн засгийн тогтвортой, хүчтэй бодлого явуулах институциональ бүтэц байхгүй. Монголын эдийн засгийн бодлогыг Сангийн яам барьж байгаа. Гэтэл энэ яам чинь эдийн засгийн хамгийн гол дайсан болчихсон. Ард түмний шүүсийг сорж, төрийг санхүүжүүлэхийн тулд оршин тогтнож байгаа байгууллага. Сангийн яам төсөв бүрдүүлэхийн тулд хамаг мөнгийг хамж авах нь чухал болохоос биш цаана нь юу үлдэж байна, хэрхэн амьдрах нь огт хамаагүй болсон. Ингэхээр эдийн засгийг яаж хөгжүүлэх юм. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд үүнээс өөр эдийн засгийн бүтэц алга. Хуучин Хөгжлийн хороо, Хөгжлийн яам гэж байгуулсан. Гэвч үр дүн үзүүлж чадалгүй дампуурч, хөгжлийн биш хогжролийн хороо болж хувирсан. Олсон хэдэн бор төгрөгийг  баруун солгойгүй үрэн таран хийж, өр зээлэнд оруулаад амжсан. Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлье гэвэл мэргэжлийн бүтэц хэрэгтэй. Үүнийг бий болгож чадаагүй цагт Хүрэлсүхийн байтугай Алтансүхийн ч засаг ялгаагүй. Ганц Ерөнхий сайд юу хийж чадах вэ дээ. Ямар бүхнийг чадагч, мэдэгч бурхан биш. Одоогийн олигархи засаглалынхаа хэв шинжийг өөрчлөөгүй цагт Монгол Улсын эдийн засагт хөгжил нүүрлэхгүй ээ. Дотоодын олигархи гэж нэрлэгдээд байгаа нөхдүүд гадныхантай нийлж Монголоо мөлжих, худалдах зам руу орчихсон. Үүнийг л өөрчлөх чадалтай, хүчтэй төрийн бодлого бий болгох шаардлагатай байна. Ингэж чадвал бид арай өөр маягаар хөгжих, эдийн засгийн тогтвортой бодлого явуулж чадна.

-МАН парламентад 65 суудал авч засаг байгуулсан ч нэгийг нь түлхэн унагасан.  Удахгүй хариуцлагагүй мэдэгдэл хийдэг У.Хүрэлсүхийн засаглалыг бас л нураах талаар яригдаж эхэллээ? 

-У.Хүрэлсийн хувьд сая хийсэн мэдэгдлийг нь болчимгүй гэж харж болно. Гэхдээ асуудлыг нөгөө талаас нь харвал бас нэг зүйлийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ухаантай зөвөөр хэрэгжүүлбэл гэсэн үг. Гурван сая хоёр зуун мянган иргэний 1,5 сая нь Улаанбаатарт утаа, угаараар хордож байна. Бид мэтийн хөгшчүүлийн хувьд хордоод өнгөрлөө гэхэд насны аясаар явлаа л гэнэ. Харин нялх хүүхдүүдийн асуудлыг яах вэ. Ирээдүйн амьдралынх нь хугацаанаас л хороож байна. Үүнийг хэн ч тоохгүй яваа. Утааг үйлдвэрлэгч нь гэр хороолол, автомашин, цахилгаан станц, уурын зуухнууд шүү дээ. Бид барууны орныг дуурайх дуртай. Тэгвэл АНУ-д бензин нэг доллар 12 цент байгаа. Энэ нь, манайхаас үнэтэй бөгөөд бид тус улстай адил хэмжээнд ханшаа аваачвал автомашины тоо цөөрнө. Төрийн бодлогоор татвараа нэмж, илүү орлогоор утааг багасгана гэвэл нийслэлчүүд үүнийг ойлгоно. Бодлогын хүрээнд ийм зүйл ярьсан бол би хүртэл түүнийг нь дэмжинэ. Гэтэл компаниуд өөрсдөө мэднэ гэхээр утгагүй л юм болж байгаа хэрэг. Үндсэндээ нефть импортлогчдын өмнө сөхрөөд уначихаж байгаа юм.

Монголчуудын нэг сонирхолтой зүйл нь юмыг дэндүү орой ухаардаг. 2008 оны эдийн засгийн хямралын үед С.Баяр Ерөнхий сайд байхад нефть импортлогчид нэгдэж корпораци байгуулснаа мэдэгдсэн. Тухайн үед С.Баяр ухаалаг Ерөнхий сайд байсан бол эсэргүүцэж, хүйтэн өрөөнд хэд хонуулчих уу гээд угтах байтал баяр хүргээд алга хавсарч байлаа. Ингээд картель маягийн хуйвалдаан бий болж, өнөөдөр үнэ, ханшаар шантааж хийдэг болж. Зөвхөн ханш гэж харах ч биш эдийн засгаас урсан гарч байгаа хамгийн их хөрөнгө нь шатахуун худалдан авах дээр байдаг. Тооцоогоор тэрбум гаруй ам.долларын худалдан авалт хийдэг гэхээр ямар хэмжээний хөрөнгө гадагш урсч байгаа нь тодорхой. Гэтэл бид өөрсдөө нефть олборлодог улс. Харамсалтай нь бензин шатахуун үйлдвэрлэдэггүй. Яагаад гэвэл бий болгочихвол импортлогчдод ашиггүй. Тиймээс л өнөөдрийг хүртэл байгуулах асуудалд садаа болсоор байгаа юм. Уг нь, том хэмжээний үйлдвэр барихад долоон жил, бага бол хэдхэн сарын хугацаа хэрэгтэй. Монгол Улс нефтийн ордтой болсноос хойш 20 гаруй жил болж байдаг. Гэтэл төр засаг нь ганц жижиг үйлдвэр байгуулж чадаагүй л сууж байна.

-Засгийн эрхийг гартаа атгасан МАН уг нь том том амлалт өгч байж ялалт байгуулсан даа?

-2020 гэхэд тэр том үйлдвэрийн тоос нь ч харагдахгүй. Эдийн засгийн бодлого дээр янз бүрийн худлаа амлалт өгч, ярьсаар ирлээ. 1,5 сая тонн нефть боловсруулах үйлдвэрийг Энэтхэг улсын зээлээр барина л гэнэ. Тус улстай хамтарч төмрийн үйлдвэр барих асуудлыг хуучин ярьж л байсан. Тэгээд юу ч хийсэн юмгүй нурж унасан түүх бий. Ардын намын амлан гарч ирсэн үйлдвэр, станц барих амлалт хэрэгжих боломж байхгүй. Худлаа амлалт гэдгийг ард түмэн удахгүй харах л болно.

-Эдийн засаг хүнд, төрийн бодлого мулгуу гэдэг утгаар ингэж харж байна уу?

-Хятад улстай гэрээ хийж тэрбум ам.доллар авч 750 саяыг нь Эгийн голын цахилгаан станц руу оруулах нь. Нүүрсний уурхайгаа түшиглэн Багануур, Шивээ-Овоо дээр барьж болно. Гэтэл ямар юмных нь Эгийн голын усан цахилгаан станц яриад байгаа юм бэ. Адаглаад Оюутолгой нь цахилгаанаа урд хөршөөс жил бүр 170 сая ам.доллар зарлагдан авч байна. Үүнийг Монголын төр тооцож, бодож чадахгүй байгаа нь эмгэнэл. Ер нь, төрийн бодлого компаниудын гарт орчихож гэвэл худал болохгүй. Аль ч улстөрийн хүчин төр барьсан ялгаагүй эдийн засаг улам доройтохоос  сайжрах найдвар алга байна. Яахав гадаад худалдаа ашигтай, эдийн засаг сэргэж байна хэмээн ухуулга явуулж байгаа. Гэхдээ энэ нь бодиттой биш. Оюутолгой борлуулалтын мөнгөө Монголд оруулж ирэхгүй байгаа бөгөөд бид зөвхөн гаргасан зэсийнх нь гаалийн татварыг тооцоод л экспорт өслөө гэж ярьж байна. Мөн нүүрс, зэсийн үнийн өсөлт л эдийн засгийг сайжруулж байгаа юм шиг харагдуулж байна.

-Монгол Улсын саалийн үнээний асуудал нэлээд дуулиан тарьж эхэллээ. Төр 100 хувь мэдэлдээ авч иргэддээ хувьцаа тарааж буян үйлдэх нь хэр үнэмшилтэй вэ?

-Ухаалаг бодлоготой байсан бол Оюутолгой чинь Эрдэнэтээс хэд дахин том, хүчин чадал нь ч өндөр. Эрдэнэтээс жилдээ 100 мянган тонн зэс, баяжмалаар 400-500 мянган тонн гарна. Тэгвэл Оюутолгойгоос хоёр сая тонн баяжмал, 20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө олборлоно. Үүнийг бид олж авч чадахгүй л яваа. 2016 оны зургаан сарын 28-ны орой хувьчлалын асуудал зарлагдсан. Үйл явцыг нь харахад сайн муу янз бүрийн л талтай. Асуудлыг харвал хууль бус зүйл давамгайлсан. Хоёр засгийн хооронд хийсэн гэрээгээр явдаг учир Олон улсын ангилалд багтана. Тиймээс УИХ гэрээ хэлэлцээг ярьж шийдэх нь улстөрийн асуудал. 2016 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров манай улсад айлчлах үеэрээ төмөр зам, Эрдэнэт, Монголросцветмет гурав бол хоёр орны гол объект гэж хэлээд буцсан. Харин хоёрхон сарын дараа саалийн үнээ гэж нэрлэсээр ирсэн “Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветмет хоёрыг Монголчууд авсан. Хоёр улсын харилцаанд юу тохиолдов. Мөн уг асуудлыг эрхэлж байсан сайд, түшмэлүүд нь үүнийг ҮАБЗ, УИХ-д танилцуулалгүй нууцалсан нь жигтэй.  Ямар мөнгө хаанаас гаргаж ирээд авчихав гээд асуудал үүснэ. Тухайн үед МАН-ын мэдэгдэлд гадаадын гурван банкнаас хөрөнгө босгож авсан талаар яригдаж байсан. Гэтэл сүүлд хөрөнгө нь гадны санхүүжүүлэгчдийнх биш болж Монголбанк, Хөгжлийн банк хоёроос 19 удаагийн үйлдлээр Худалдаа хөгжлийн банк руу Монголын хамаг валютыг гүйгэсэн нь улаан цайм луйвар л даа. Үүний  учрыг олох хэрэгтэй. Эзнийг нь тогтоож, үйлдэлд нь үнэлэлт, дүгнэт өгөх шаардлагатай. Монголын төлөө сайн сайхан зүйл хийлээ гээд л Дубайн хэлэлцээр, Эрдэнтийн асуудлыг шийдсэн, хийсэн. Миний хувьд  Ч.Сайханбилэгийг ийм асуудалд өөрийн дур зоргоор хандсан гэж ойлгохгүй байна. Магадгүй хэн нэгний гар хөл болсон нь тодорхой. Ямар нэгэн ятгалганд орсон байхыг үгүйсгэхгүй. Ардын банк Сэргээн босголт банк хоёрыг нэгтгэж байх үед ийм л асуудал яригдаж байсан. 1996 онд Ц.Элбэгдорж руу бүхнийг чихээд өнгөрч байхад үнэндээ цаад эзэд нь өөр хүмүүс байсан шүү дээ. Үүнтэй л адил зүйл байгаа болов уу.

-Монгол төрийн бодлогод нөлөөлөх хэмжээний хэн нэгэн байна гэж ойлгож болох нь ээ?

-Одоогийн дүр зургийг харвал Монголын улстөр, эдийн засагт мафиоз маягийн бүлэглэлүүд бий болсон нь харагдаж байна. Эн нь бизнес улстөрийн бүлэглэл шүү дээ. Энэ бүлэглэлүүдийн явуулгаар хийж байгаа асуудал. МАН ч үүнд хамаатай. Ер нь, нам дамжсан бүлэглэлүүдийн хийж байгаа асуудал. Тиймээс парламентад олонхи болчихоод жил гаруй хугацааны дараа асуудлыг ярьж байгаа хэрэг. Мөн Засгийн газар Олон улсын гэрээ хэлэлцээрийг УИХ-д мэдүүлэлгүй хууль зөрчсөн гэж үзсэн бол шүүх үүнд оролцох ямар ч шаардлага байгаагүй. Гэтэл аж ахуйн нэгжүүдийн хооронд үүссэн маргаан мэтээр тайлбарлан шүүх дээр завааруулж, олны сэтглийн тавгүйтүүлээд байна. Энэ нь мафиоз бүлэглэлийн л бодлого юм. Ердөө нэг хэлбэр нь юм шүү дээ.

-Түрүүн та Оюутолгойн асуудлыг ярьж, юун Эрдэнэт гэсэн. Дэлхийд танигдсан том ордоо гадныханд алдсан төдийгүй саяхан ТУЗ нь урд хөршийн Баяннуурт хуралдсан тухай мэдээлэл гарч байна. Оюутолгой монголчуудын хувьд улам л хүртээлгүй болж байна аа даа?

-Оюутолгойн гэрээ гэдэг бол манай дээдсүүдийн шуналын бүх төрлийн нян цугласан бохирын сав юм шүү дээ. Тухайн цаг үеийн төрийн эрх мэдэлд заларсан бүх хүмүүсийн л шунал янз бүрийн хэлбэрээр шургасан байгаа. Оюутолгойн гэрээ гэдэг нь Монгол Улсыг хорлох хамгийн том хор юм. Тодруулбал, Рио-Тинто гэдэг гадны компани Дубай гэх гадны ертөнцөөс зээл авахдаа Монгол Улсын газар нутгийг баялагтай нь барьцаанд тавьчихсан. Энэ өр нь бидэнд үлдсэн. Үүний хариуцлагатныг нуугаад хэрэггүй. Толгойгоороо хариуцна гэж байсан С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, АН-аас засагт нь ажиллаж байсан С.Баярцогт, Н.Алтанхуяг нар хариуцах ёстой юм. Толгойгоо өгнө гээд л амлаад байсан нөхдүүд одоо хэлсэндээ хүрч толгойгоо өгөх хэрэгтэй. Мөн хоёр компанийн захирал очоод монголын газар нутгийг барьцаанд тавьчихсан. Тэр нь, Б.Бямбасайхан, Да.Ганболд хоёр. Энэ чинь хууль ёсны үйлдэл үү. Энэ асуудлыг өнөөг хүртэл яагаад ярихгүй байгаа нь хачирхалтай. Нэр дурдсан хоёр хүн мөнгөнд дуртайдаа газар шороогоо барьцаанд тавьж, хөрөнгө мөнгө авсан гэж бодохгүй байна. Ард нь маш том бүлэглэл, сонирхол байгаа болохоор энэ хоёр хүнийг түлхэж гаргаад шатааж байна шүү дээ. Бид будлианыг тайлаагүй нөхцөлд Риогийнхон Монголоос гараад явахад Арабынхны мэдэлд барьцаалагдсан газар очиж, нэг мэдэхэд бид орд газраа алдлаа гэх байх. Монголчууд дотроо асуудлаа шийдэж, авлига, албан тушаалтнуудынхаа асуудлыг эцэслээд хуйвалдааны аргаар асуудлыг шийдсэн гэдгийг тавибал өөр. Ингэж чадвал Риогийнхныг Олон улсын шүүхэд өгч болно.

-Гэрээнд хамаатай эрхмүүд нэг ч төгрөг аваагүй, албан тушаалаа ашиглаагүй л гэх байх. Хийсэн алдаагаа хүлээнэ гэдэг юу л бол?

-Хамгийн түрүүн дээрх таван хүнээс асуух ёстой юм. Магадгүй аваагүй гэх биз. Гэхдээ авлига аваагүй байхад ийм гэрээ байгуулна гэж байхгүй л дээ. Нэг зүйл хэлэхэд нөөц тогтоогдоогүй, ТЭЗҮ нь батлагдаагүй байхад гэрээ хийгдсэн юм. Хууль зөрчиж байгуулагдсан гэсэн үг л дээ. 2009 онд нөөцийг нь батлахдаа 24 сая тонн зэс, 800 тонн алттай гэж баталсан байдаг. Гэтэл сүүлд нь 42 сая тонн зэс, 1800 тонн алт, 11 мянган тонн цагаан мөнгөтэй гэж нөөцийг тогтоосон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, С.Баярын засгийнхан тал нөөцөөр нь тооцож гэрээ байгуулсан  нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Өнөөдөр монголчууд газар нутгаа барьцаалсны төлбөрт долоон тэрбум ам.долларын өртэй болчихоод сууж байна. Үүнийг ярихгүй, хэлэхгүй байж болохгүй. Тиймээс нэн даруй хатуу гараар асуудлыг шийдэх ёстой. Тэгж байж Оюутолгойг тойрсон асуудал цэвэр зам дээр гарна.

-Мафижсан системийг том улс төрийн хүчин гэж өөрсдийгөө цоллодог АН, МАН хоёр устгаж чадах уу. Итгэл муутай  байна?

-Чадахгүй л дээ.

-Тэгэхээр үеийн үед байх нь ээ дээ?

-Тэгж ойлгож болохгүй. Мафийн систем нь намуудаас үүсч байгаа. Намууд санхүүжихийн тулд баячуудаас хөрөнгө татна. Тэд нь эргээд асуудал тавьж улс төр, эдийн засаг дахь бүлэглэлийг бий болгож байна. Үүнийг бий болгох гол үндэс суурь, түлхүүр нь Үндсэн хуульд заасан хууль тогтоох байгууллагыг бүрдүүлэх заалт. Тодруулбал, 76 хүнтэй намуудаас нэр дэвшин сонгогддог, төрийн дээд байгууллагатай байна гэж тунхагласны буруу юм. Ардчилсан төр байгуулагдах үед бүх аймаг, сумдаасаа сонгогддог Ардын их хурлын гишүүдтэй, их хурал нь хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг байлаа. 1990-1992 оны энэ тогтолцоо маш зөв байсан. Яг үнэндээ ахуйгаас төрсөн ардчиллын хэлбэр гэж болно. Өнөөдөр ард түмний гарт байдаг их хурал нь улс төрийн намуудын гарт орчихсон байгаа. Тийм ч учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, гишүүн болгоно тэдэн төгрөг өг, сайд болгоно мөнгө өг гэдэг л болж. Сайд, дэд сайдын сэнтий ямар ханштай байх нь ч тогтчихсон байна. Гол нь парламент бүрдүүлэх систем буруу байгаа болохоор мафиоз бүлэглэлүүдийг бий болгоод байгаа. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилж, орон нутгийн иргэд төлөөллөө илгээж, тэр дундаас хууль тогтоох байгууллагаа бүрдүүлдэг зарчим хэрэгжвэл олигархууд төр рүү ойртох ч үгүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж, Засгийн газрын эрх мэдлийг нэмж, Ерөнхийлөгчийн эрхийг хасах санал яваа. Таны хэлээд байгаа зүйл огт  дурсагдахгүй, дуулдахгүй байгаа?

-Гадны баячуудын гал тогооноос томилдог Ерөнхий сайдын эрхийг нэмэх, Ерөнхийлөгчийнхөөс хасч танан Монгол төрийг чадавхгүй болгож сулруулах  бодлого л явж  байна. Үүнийг дэлхий нийт шинэ клончлолын бодлого гэдэг. Тэр нь л хэрэгжээд лавшраад яваад байна. Бид гадныхныг харааж зүхэхээсээ өмнө өөрсдийгөө л эргэн харах хэрэгтэй. Бид алдаагаа засч чадвал тэр яриад байгаа гадны нөлөөлөл энэ тэр гэж хоорондоо маргаад байх шаардлагагүй болно л доо.

 

Э.Мөнгөнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • shudtraga (27.123.214.106)
    ene huniig unen yrij bna gej bdjiina
    2018 оны 04 сарын 14 | Хариулах
  • shudtraga (27.123.214.106)
    ene huniig unen yrij bna gej bdjiina
    2018 оны 04 сарын 14 | Хариулах
  • ШУДРАГА ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ БОСОХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ (202.9.44.85)
    ЭНЭ ХҮН АМЬД ГЭРЧ ҮНЭНИЙГ ЯРЬЖ БАЙНА МОНГОЛЫН ТӨР ЯГ Л ИЙМ БАЙНА ЦААШИД Ч ИЙМ БАЙХ УУ? ТЭВЧИНЭ ТЭВЧИНЭ ГЭХЭД АРАЙ Л ХЭЦҮҮ ОДОО ТЭСРЭХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ? ХИЛЭЭ ХААЖ ГАДНЫХНЫГ ХӨӨЖ ГАРГАЖ, ТӨР ЗАСГИЙГ ЗӨВХӨН ЦЭРГИЙНХЭНД АТГУУЛЖ БАЙГААД БАЯЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ТОЛГОЙ ДАРААЛАН ШАЛГАЖ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ХООРОНДОО БҮГД НАЙРАМДАХАА ДАХИН ЯАРИЛЦАЖ БАЯЛАГАА ЗӨВ АШИГЛАХ ГЭРЭЭГЭЭР ГОРИМД НЬ ОРУУЛЖ МОНГОЛ УЛСД ШИНЭ ШУДРАГА ЗАСАГЛАЛ ТОГТООХ ЦАГ БОЛСОН БАЙНА.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • ШУДРАГА ЗАСАГЛАЛЫН ТӨЛӨӨ БОСОХ ЦАГ НЬ БОЛЖ ДЭЭ (202.9.44.88)
    ЭНЭ ХҮН АМЬД ГЭРЧ ҮНЭНИЙГ ЯРЬЖ БАЙНА МОНГОЛЫН ТӨР ЯГ Л ИЙМ БАЙНА ЦААШИД Ч ИЙМ БАЙХ УУ? ТЭВЧИНЭ ТЭВЧИНЭ ГЭХЭД АРАЙ Л ХЭЦҮҮ ОДОО ТЭСРЭХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ? ХИЛЭЭ ХААЖ ГАДНЫХНЫГ ХӨӨЖ ГАРГАЖ, ТӨР ЗАСГИЙГ ЗӨВХӨН ЦЭРГИЙНХЭНД АТГУУЛЖ БАЙГААД БАЯЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ТОЛГОЙ ДАРААЛАН ШАЛГАЖ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ХООРОНДОО БҮГД НАЙРАМДАХАА ДАХИН ЯАРИЛЦАЖ БАЯЛАГАА ЗӨВ АШИГЛАХ ГЭРЭЭГЭЭР ГОРИМД НЬ ОРУУЛЖ МОНГОЛ УЛСД ШИНЭ ШУДРАГА ЗАСАГЛАЛ ТОГТООХ ЦАГ БОЛСОН БАЙНА.
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • зочин (202.70.34.130)
    энэ хөгшин буриад одоо болимоор юм. Дандаа хоосон эх орончийн дүрд тоглодог
    2018 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.10.23.106)
    Баямсүрэн,гуй,Ерөнхий,сайдаар,ажилах,хугцаандаа,харин,хамгийн,сайн,ажилсан,, ерөнхий,сайд
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.106)
    20р,тотоол,буруу,зүүль,биш,Ирж,байгаа,аюулыг,давах гэсэн,нэг,оролдлог,байсан
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.106)
    Төрийн,эрхийг,бураасан,хулгайч,нар,Хамгий,хүнд,цат,ашиглаад,Үнэнээс,айхаан,энэ,хүнийг,албан,тушаалаас, нь,буулаж,хулдаа,гүтэж,шорон,суулгах,гэж,оролдож,байсаний,иргэд,мартаагүй, Баяр,Баярцогт,нарын,бөхсийг,долоогч,нар,,улин,хуцардаж,байна,уу,энэд , Эх,орноо,гэсэн,бүхэн,ад,болдог,зэвүүн,цаг,юм,даа
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.10.23.106)
    Төрийн,эрхийг,бураасан,хулгайч,нар,Хамгий,хүнд,цат,ашиглаад,Үнэнээс,айхаан,энэ,хүнийг,албан,тушаалаас, нь,буулаж,хулдаа,гүтэж,шорон,суулгах,гэж,оролдож,байсаний,иргэд,мартаагүй, Баяр,Баярцогт,нарын,бөхсийг,долоогч,нар,,улин,хуцардаж,байна,уу,энэд , Эх,орноо,гэсэн,бүхэн,ад,болдог,зэвүүн,цаг,юм,даа
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин0000 (103.10.23.106)
    Төрийн,эрхийг,бураасан,хулгайч,нар,Хамгий,хүнд,цат,ашиглаад,Үнэнээс,айхаан,энэ,хүнийг,албан,тушаалаас, нь,буулаж,хулдаа,гүтэж,шорон,суулгах,гэж,оролдож,байсаний,иргэд,мартаагүй, Баяр,Баярцогт,нарын,бөхсийг,долоогч,нар,,улин,хуцардаж,байна,уу,энэд , Эх,орноо,гэсэн,бүхэн,ад,болдог,зэвүүн,цаг,юм,даа
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (150.129.140.149)
    Анд чинь сэтгэгдэл бичсэн хунтэй санал нэг байна
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.55.184.251)
    Ene uvgun boliosoi, demii yum ih yarih yum. Buruu zononoo gej.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • анд чинь (139.5.218.129)
    Бямбасурэн гуай та одоо больдоо тэнэг залуусыг буруу турхираад монголоо балласан яс юман дээрээ та буриадын хорсол занал тань буцлаад да ганболд м энхсайхан р гончигдорж очирбат нартай нийлээд монголын эд баялаг үйлдвэр завод хангамжийн газрууд хянан шалгах газар ясли цэцэрлэг бүгдийг устгасан шүүдээ тэгээд одоо битгий ухаантай царайлаад бай сум бригад аймаг хотуудыг устгасан малчдын энэ их зовлон ядуурал арьс шир ноосон нэхмэл шил шаазан мод боловсруулах бүх үйлдвэрийг хэнд өгсөн бэ шүдэнзээ ч хийж чадахаа больсон шүүдээ одоо ажилгүй байгаа бүх хүн таны гарынбүтээл та монголыг хөмөрсөн тогооны үлгэр болгочоод одоо ухаантай царайлаад нэмэргүйдээ анхнаасаа таны оюун хүрэхгүй байсанш дээ ядарсан ч амьтан зүгээр л бусдыг муулж суухын оронд эрүүл мэнддээ анхаарч тайван байвал зүгээр таныг ухаантай эрдэмтэй гэж бодогчид чинь ядарсан хоосон толгойнууд билээ
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Oyu tolgoig ard tvmen d ashigtai bolgox xvrtel yxraxgvi mngl chyyd
      2018 оны 01 сарын 29
  • Зочин (202.179.27.155)
    АТГ-ын л хийх гол ажил энэ байгаа юм шүү дээ. Гэтэл түүнийгээ хийхгүй хамгаалаад байгаа юм.
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    үнэн үг хэлсэн хүнд яасан дургүй болчихсон юм бэ хараагаад зүхээд байгаа нөхөд хаанаас ирсэн хаана амьдардаг хүмүүс вэ
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • Гайхашрал (122.201.20.190)
    Бямбасүрэн гуай та 20-р тогтоол гаргаж байхдаа юу бодож байсан бэ, ер нь бол Та албан тушаалдаа байсан бол таны яриад байгаа юмнууд шийдэгдчихсэн байна гэсэн үг үү?
    2018 оны 01 сарын 29 | Хариулах
  • зочин (120.28.119.223)
    Сонгууль шудрага бус, гаднаас хараат болсон өнөө үед ямар ч эрх мэдлийг нэг хүний гарт өгч болохгүй. Уурхайн хөрөнгө оруулагчийн гарт орж сэхээнд орох нөхцөлийн Элбэгдорж бий болгосон. АН, МАН ба бусад намууд аль нь ч ялгаагүй гадаадын хөрөнгө оруулагчийн мэдэлд орно. Гадныхны эрх мэдлийг хянах, танах, дотоод үйлдвэрлэл ба МАА, ХАА сэхэх бодлогыг эдийн засгийн хөшүүргээр сэмээрхэн хийх хэрэгтэй. Дубайн гэрээг хууль бус зарлах үндэслэл хангалттай байгааг ашиглах зэрэг аргууд зориготой, толгойтой хүн манлайлвал үр өгөөж өгөх л юм.
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • zochin (67.180.142.181)
    Erunhiilugchiin zasaglaltai neg hunii hatuu garaar barij baij Mongol uls undseeree uurchlugdunuu
    2018 оны 01 сарын 28 | Хариулах
  • Nobsnyyd aa!!ard irgediig basamjilahaan boli!!!!M (148.60.92.227)
    yamar ard tymen bna,tiim tor bna!gedeg ynendeg ee?ene hyn sig ediin zasagiin medlegtei hyn ene ylsad alga!gadarladag hymyys baigaa baih dotorlodog ni daanch alga daa!!ene niigem ikhe medegchideer dyyrch senej mehej baina!gebch tor ni yyniig ynsihgyi eersdiigee zeb gej heneerhedeg biz!ezne tord chini medlegtei syyri yhaantan heregtei bna!doroitjee!!!MAN,zail!!!
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95438484 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95940272 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    94908782 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    95434572 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    89350052 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    88003980 Babgaa ♥♡♡♡
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (59.153.87.58)
    24tasg.mn
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Zovchihson az jargalgui hun iim hogiin novsh boldgiin. Muu hunii shinj
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Zochin (27.123.214.102)
    Ene uvgun boliosoi. Saihan zov utluhguu dandaa balisr har energitei yum yarij umhiigeer utaj bdgaa zogsooh heregteish dee
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
    • Unen
      Yu ch medku bol duugai bI mal mini teneg hun duugai baihdaa surtei baidiin
      2018 оны 01 сарын 27
  • Зочин (43.228.131.110)
    MYANGUUJIN odoo bolih heregtei. Mongol ornoo muulaad l yavah um.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
    • ????
      Монгол орон - Монгол орныг сүйтгэгч гэдэг хоёр эрс тэс юмыг зориуд хольж адилтгаж будилах хэрэггүй, нөхөөр чи!!! Монголын төр засаг маш зөв сайн ажиллаж улс орноо мандуулан бадрааж, ард түмнээ жаргааж байна уу???
      2018 оны 01 сарын 27
  • Jaag (66.181.179.128)
    Turiin hutguur, buruu zonoson uvgun.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Zochin (103.212.118.79)
    Skhan yariltslaga ba.20 dugaar togtooliig medeh khumuus ene khunii gaviyag medeh baih.
    2018 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.140.22)
    МЭӨ 6-р зууны үеийн хятадын гүн ухаант Лао-Цзы-аас Эзэн хаан Хаант төрийн түшмэдийн авилгыг яаж арилгах вэ? гэж асуухад Лао-Цзы Хаантан та өөрөө авилга авахаа л больчих л доо. Тэгвэл бусад нь болино гэжээ!!!
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • cc (27.123.212.138)
    uhaantai shudraga hun shuu,ta urt naslaarai
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.250)
    Монголын эдийн засгийг унагаасан хүний нэг. Хүмүүс амархан мартах юм даа. Өөрөө бас мартсан гэж бодоод явдаг байх. Ард түмэн Буурал Мянгуужин гэдэг нэр өгсөн байдаг.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • zzz (202.179.31.20)
    hirgesen hoin ni hashgirbaa
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.188.213)
    Бямбасүрэн гуай мундаг хүн шүү
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.24.108)
    Шинэ АИХ байгуулахад ялгаа байхгүй л дээ,нөгөө л мөнгө,хуйвалдаан явна.Харин энэ бүхнийг өөрчилж,янзлахад Ерөнхийлөгчийн хатуу засаглал хэрэгтэй.Парламентын засаглалаар явбал бид энэ бохир, ялзарсан тойргоос хэзээ ч гарахгүй.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (180.71.24.13)
    Луйварчид эх орон монголоо гэх сэтгэл угуй болж тэдний гар хелууд монголоо монголынхоо телее унэн зевийг ярисан хунээ элдэвээр хэлдэг болжээ яг унэнийг яридаг цеехен хэдэн эрдэмтэн настангууд байгаа монглынхоо баялгийн телберийг ядаж монголдоо авдаг гэрээ хийлгэчихэж чадахгуй тёр байна гэж бодоход тун еревделтэй
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (202.21.118.138)
    OYUTOLGOI bol mongoliin gants gerel gegee ,
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    nogoo ih surjin suh dalaisan tom yaridag hun haana bna OTgiinhend sur uzuulj jaahan hatuurhsan bol manai avilgachdig yag nerleh gej orj irsen bhgui yu ene durak urgeechlee zarim nohdiin dollart unachlaa daa
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.106.146)
    Ямар ч бсан хулгай хийдэггүй хүн дээ
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    МАН,АН 2 дотроо цэвэрлэхгүй бол ардууд хоёуланг чинь шатаана шүү
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (202.131.245.69)
    Баямбасүрэн гуай бусдыг доош нь хийж шүүмжлэх л дуртай. өөрөө яг юу хийж ямар амжилт гаргасан юм бол.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Бямбасүрэн УСУХ ны дарга байхдаа цалин хөлсийг нэмэхгүйгээр жижиглэн худалдаалах бараа үйлчилгээний үнийг хоёр дахин нэмж хүмүүсийн нар дээрх бэлэн мөнгийг хамах санал боловсхужлж төв хороонд оруулаад ажлаасаа өөрчлөгдсөн. ажлаасаа өөрчлөгдсөн хонзонгоо авахын тулд МҮДН ,МСДН ыг бараадаж улмаар ерөнхий сайд болонгуутаа алдарт 20-тогтоолыг гаргаж энэ дундаас асар их хулгай луйвар хийсэн ХЭТ компани байгуулж герман дахь оросын цэргийн УАЗ 469 машиныг үнэгүй авч өндөр үнээр аймаг сумын дарга нарт шахсан, хаягдал зэс бугын эвэр гаргахгүй гэсэн засгийн газрын тогтоол гаргаад эмэгтэй дүүгээрээ хүмүүсийн цуглуулсан дээрх нэрийн түүхий эдийг үнэгүй шахам цуглуулж гадагш гаргаж асар их мөнгө хийсэн шдээ Бямбасүрэнгийн ам ажил хоёр алд дэлэм зөрдөг юм даа
      2018 оны 01 сарын 26
    • Зочин
      Харин Энхсайхан, Баяр 2 шиг гадныхны явуулга, хувийн ашиг сонирхлоороо монголыг хорлон сүйтгэсэн хүн байхгүй.
      2018 оны 01 сарын 26
    • зочин
      М.Энхсайхан, С.Баяр нар шиг Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд сайн өөрчлөлт авчирсан ерөнхий сайд одоогоор гарч ирээгүй байгаа.
      2018 оны 01 сарын 26
  • zochin (202.131.243.190)
    ene huniig ajilluulaach
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • зөв санаа (122.201.24.52)
    Монгол талын авлигачдаа илчилж чадвал ОЮУ толгойн гэрээг эргэж харах бүрэн боломж бүрдэнэ. Эх оронч сэтгэлтэй хуулийнхан эх орон , ард түмнийхээ төлөө С. Баяр тэргүүтэй авлигачдыг илчилж чадна. ОДОО хуулийн ХУЖРЦТАН нарыг хурдан зайлуулах л хэрэгтэй
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.30.194)
    Энэ гэрээг Хүрэлсүх засах нь лөөлөө болсоон. Сая рио тинтогийн захиралтай уулзаад хэдэн цайсны үг л хэлсэн байна лээ ш дээ. Бараг Хүрэлсүхийн ам руу доллар чихсэн байлгүй дээ. Уг нь рио тинто хүрэсүхээс бэргэж байх шиг байсан юм. үүн дээр нь ширүүхэн үзэх хэрэгтэй байсан юм. Энэ төсөл энэ гэрээ Монголчуудад хэтэрхий ашиггүй бүр алдагдалтай байна, үүнийг хоёр тал ажлын хэсэг гаргаж жич ярилцах хэрэгтэй байна, манай ард түмэн ууртай байна, бараг бослого тэмцэл өдүүлэхэд бэлэн байна, бүр дарьтай торх шиг болж байна. Энэ байдалд хүргэж буй хүчин зүйлийн том хэсэг нь Оюутолгойн гэрээ, үүний дубайд хийсэн нэмэлт юм, ер нь энэ байдлаараа цаашлах хэрэг байна уу үгүй юу гээд ярьж яагаад болохгүй байгаа юм бэ? Хүрэлсүхэд найдаж байсан юмсан. түй нохой долоо хэрэг алга.
    2018 оны 01 сарын 26 | Хариулах
    • Сараа
      Бямбасүрэн гуай зөв ярьж бна. Эсэргүүцээд байгаа хүмүүс бол улс орон ард түмнээ боддоггүй хувиа бодсон хувалзууд юмшүүдээ .ойл ардтүмэн минь
      2018 оны 01 сарын 26
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
    Уржигдар 17 цаг 13 мин
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
    Уржигдар 17 цаг 03 мин
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
    Уржигдар 16 цаг 55 мин
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
    Уржигдар 14 цаг 17 мин
  • ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа
    Уржигдар 13 цаг 54 мин
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Манай улсад нийт 756 нэр төрлийн электрон тамхи борлуулагдаж байна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • “Дэлхийн шинэ дэг журмын огтлолцол дахь улс, бүс нутгууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд есөн орны эрдэмтэд оролцож байна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • ОБЕГ: Объектын гал түймрийн 2086 тохиолдол бүртгэгдсэний 14.8 хувь нь өнжмөл шар өвстэй холбоотой дуудлага байна
    Уржигдар 12 цаг 49 мин
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ
    Уржигдар 12 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Гадаад харилцааг эдийн засагжуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдчихсэн
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Уржигдар 11 цаг 51 мин
  • Б. Найдалаа: Ерөнхий сайд хууль бусаар хөрөнгөжсөн бол хариуцлага хүлээх л ёстой
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Б.Жаргалан: Урсгал зардлыг улам цааш нь танах боломжтой
    Уржигдар 11 цаг 37 мин
  • Л.Мөнхбаясгалан: Эрүүл мэндийн салбар хүний сэтгэл хөдлөл, эмзэглэл дээр явмааргүй байна
    Уржигдар 11 цаг 22 мин
  • О.Батнайрамдал: Гаднаас орж ирж буй мөнгөн урсгал тийм амархан өөрчлөгдөхгүй
    Уржигдар 10 цаг 58 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК