МИАТ компани БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд анх удаагаа нислэг үйлдэхээр болсон тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэхүү шинэ чиглэлийн нислэг өнөөдөр үдээс хойш анхны нислэгийг үйлдэхээр болжээ. Ингэснээр Эрээн хотыг зорих хүмүүс ганцхан цаг нисээд хүрчих бөгөөд долоо хоног тутмын лхагва, бямба гаригуудад нисэх хуваарьтай юм байна. Харин зардлын хувьд хоногоосоо шалтгаалж өөр өөр байх бөгөөд 14 хоногийн хугацаатайгаар хоёр талдаа 370 орчим мянган төгрөгөөр нисч очоод эргээд ирэх боломж бүрдсэнийг МИАТ-аас онцолж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)