Эмэгтэйчүүдийн боксын -57 кг-ын жинд БНСУ-ын тамирчин Пак Жинатай өрсөлдөж шударга бусаар ялагдсан Энэтхэгийн тамирчин өнөөдөр Азийн наадмын дэвжээнээ эсэргүүцлээ илэрхийлж, хүрэл медалиасаа татгалзсан. Тэрбээр өөрийнх нь тоглолтыг буруу шүүж хууль бусаар Солонгосын тамирчинд ялалтыг нь өгсөн гэж үзэж байгаа юм. Энэтхэгийн тамирчин Лайшрам Сарита Дэви медалийн тавцанд гарч, хүрэл медалиа зүүлгүйгээр шууд БНСУ-ын тамирчинд зүүж өгсөн юм. Тэрбээр ийн хүрэл медалиасаа татгалзсаныхаа дараа “Би амьдралынхаа бүтэн хоёр жилийг дэмий үрсэндээ харамсаж байна. Би бэлтгэлээ хийхийн тулд гэр бvлээсээ хол байдаг. Хоёр настай хүү минь намайг танихгүй” гэсэн юм. Түүний хүч хөдөлмөрийг шударга бус шүүлтээр дарсанд Энэтхэгийн ард түмэн ихээхэн бухимдаж байна.
Сэтгэгдэл (6)