Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2021 оноос “Prius” автомашиныг хориглоно

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2019-8-24
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж гишүүдийн 57.5 хувийн саналаар дэмжигдсэн юм.  

Хуулийн төсөлд сайнтай, муутай олон зохицуулалт байгааг хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Батнасан “Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Энд ард түмний ихээр хэрэглэдэг приусыг хориглож байгаа. Ард түмэн приусээ унахгүй бол зөв талдаа рүлтэй /зүүн талдаа/ БНСУ-ын “Sonata” аваад унах боломж байгаа юу.

УИХ-ын гишүүд ард түмний унаа приусийг хориглож, 2021 оноос зориулалтын машиныг оруулж ирээд унах эсэх асуудлыг шийднэ биз. Би бол баруун талдаа жолооны хүрдтэй машиныг хориглохын эсрэг байгаа. Ард түминий нөхцөл байдал амьдралын түвшин тийм машин унах дайны байна уу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Олон улсын зөвлөхүүд зөвлөж байгаа нь үнэн. Зөрчил, осол гарч байгаа нь ч үнэн. Гэхдээ хөрсөн дээрээ амьдрал ямар байгааг бодох хэрэгтэй” гэсэн юм.

Судалгаагаар 2018 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 970,880 тээврийн хэрэгсэл байгааг бүртгэжээ. Үүний жолооны хүрдний байрлалаар авч үзвэл улсын хэмжээнд 53.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа гарчээ. Харин нийслэлийн хэмжээнд 61.2 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй машин байдаг аж. Үүнээс гадна зам тээврийн осолд өртөж байгаа автомашины 72 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг гэсэн судалгаа гарчээ.

Хэрвээ уг хуулийн 26.8.2 заасан баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийн хориглох гэсэн заалт хэрэгжиж эхлэх юм бол 2021 оноос баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхийг бүрэн хориглож байгаа юм. Үүнээс үүдэж Япон машин импортолдог аж ахуйн нэг, иргэд болоод баруун талдаа жолооны хүрдтэй машин эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байгааг зарим иргэд шүүмжилж байгаа юм.

Ямартай ч хууль санаачлагчдын зүгээс дараах зүйлийг үндэслэж дээрх хуулийн заалтыг оруулжээ. Үүнд, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэж заасан. Монгол Улсад ашиглагдах автотээврийн хэрэгсэл, авто зам, замын байгууламжуудын инженерийн шийдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтийн тооцоог болон замын хөдөлгөөн зохион байгуулалтын болон тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой хууль, дүрэм, журам, стандартуудыг боловсруулахдаа зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн үзүүлэлтээр тооцож боловсруулжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал үүрэгтэй бөгөөд манай орны хувьд баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийхэд харах талбайг 20-70 градусаар багасгахаас гадна баруун гар тийш эргэх үед жолооч талын баганад явган зорчигч харагдахгүй байдлаас үүдсэн осол гарахад нөлөөлдөг. 2016 онд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 488 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нас барсан хүний тоо 59-өөр өссөн үзүүлэлттэй байна.

Монгол Улсад 2009-2015 онд гарсан зам, тээврийн ослын судалгаанаас харахад 2011 онд 15909-өөс 8210 нь буюу 51,6 хувь нь, 2012 онд 12920-иос 7653 нь буюу 59,2 хувь, 2013 онд 14662-оос 7296 нь буюу 49,8 хувь, 2014 онд 11630-аас 6862 нь буюу 59 хувь, 2015 онд 41064-өөс 26445 нь буюу 64,4 хувь нь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл осолд орсон байна” гэжээ.

Ямартай ч монголчуудын өргөн хэрэглэх болсон баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох уу эсвэл өөр зохицуулалт хийх үү гэдэг нь төрийн түшээд тэр дундаа эрх баригчдын шийдвэрээс шалтгаалахаар болж байна.

Г.Алимаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
    57 мин
  • С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
    1 цаг 25 мин
  • С.Даваасүрэн: Түлшийг богино хугацаанд асаах түргэн асаагчийг судалж байна
    1 цаг 30 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
    1 цаг 51 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч намын гишүүд намынхаа нэрээр хуулийн дээгүүр алхаж болох уу?
    2 цаг 1 мин
  • Г.Дамдинням: Дэд сайдтай болсон нь бидэнд их хэрэгтэй байгаа
    2 цаг 30 мин
  • Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов.
    2 цаг 43 мин
  • Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно
    3 цаг 22 мин
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
    3 цаг 36 мин
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
    3 цаг 39 мин
  • Саран дээр хүн буухад чухал үүрэг гүйцэтгэсэн программ хангамжийн инженер Маргарет Хамилтон нас баржээ
    3 цаг 48 мин
  • ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ
    3 цаг 55 мин
  • Мадуро болон түүний эхнэрт америкчуудыг эрүүдэн шүүсэн хэргээр шинэ ял тулгаж магадгүй
    3 цаг 55 мин
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
    4 цаг 31 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
    4 цаг 33 мин
  • НЦУГ: Хүн рүү дайрсан баавгайг олж тогтоох, эрэн хайх ажил явагдаж байна
    4 цаг 56 мин
  • Баавгайд бариулсан хүн толгойдоо том хуулагдсан шархтай, цөмрөлт, цууралттай, цээж хэвлий дарагдаж, шахагдсан байжээ
    5 цаг 18 мин
  • Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ
    5 цаг 29 мин
  • УИХ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    5 цаг 34 мин
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2399 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
    5 цаг 35 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзлаа
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК