Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Өлзий-Орших: Миний амбийц шигшээ багийн холбогч, гэхдээ би гурваар дуудагдах байх

Нийтлэлч: А.Болдбаатар 2022-1-04
0
ЖИРГЭХ

3Х3 сагсан бөмбөгийн төрлийн “U-23” шигшээ багийн тамирчин. “Багануур-Тулнууд” багийн холбон тоглогч, спортын дэд мастер М.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Дээд лигийн эхний улирлын дөрөв дэх тоглолтдоо ороцлоо. Сэтгэгдэл хэр байна вэ?

-Дээд лиг миний хувьд мөрөөдөл байсан. Эхний хоёр тоглолтод жаахан сандарсан. Одоо ингээд мөрөөдлөө биелүүлээд Спортын төв ордонд тоглох маш сайхан санагдсан. Анх ийм мундаг хүмүүсийн эсрэг яаж тоглож, яаж оноо авна аа гэж боддог байсан. Харин өөрөө талбайд гарч тоглоод эхлэхээр болохоор санагддаг юм байна.

-Хэдэн оноос сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2013 оноос Багануур дүүргийн Биеийн тамир спортын хороон дээр бэлтгэл хийж эхэлж байсан. Мэргэжлийн бэлтгэлээ тэгж эхлүүлж байсан. Харин арванхоёрдугаар ангиа төгсөх жилээ сагсанбөмбөгөөс хөндийрөх гэж байсан. Гэсэн ч орхиогүй. Үүнийхээ үр шимийг хүртээд мөрөөдлөө биелүүлээд Дээд лигт тоглож байна. Баяртай байна.

-Ерөөсөө л сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн үү, эсвэл өөр спортын суурьтай байсан уу?

-Багадаа хөлбөмбөг тоглодог байсан, дараа нь гар бөмбөгөөр хичээллэсэн. Тэгээд л сагсан бөмбөгийн спорт руу урвасан даа. Хөлбөмбөгийн суурьтай болохоор сагсан бөмбөг тоглоход хурдтай байдаг. Тэр нь давуу тал.

-Танай багийн хувьд Дээд лигт тоглож байгаа хамгийн залуу тоглогчтой багуудын нэг. Багийн тоглогчдын насны дундаж хэд вэ?

-Манай багийн хувьд дундаж нас 24,25 насны залуучууд бий. Хожигдсон ч, хожсон ч бүгд эрч хүчтэй байж чаддаг. Бид Play off–ийн эхний шатандаа шалгарах зорилготой тоглож байна. Тэгээд цаашаа явна даа.

-Танай багийн хувьд нууц зэвсгээ хэзээ гаргах вэ?

-Манай багийн хувьд Play off-д орох үгүйгээс шалтгаална. Орохгүй байж легионер тоглогч авчрах нь дэмий зүйл болно. Энэ жилийн хувьд хоёр легионер авчрахыг зөвшөөрсөн.

-Play off-д наймаар гарах боломж байгаа юу? Танай багийн хувьд хэдээр гаръя гэж бодож байна?

-7,8–аар гарах боломж байгаа. Сайн багуудаа хожиж чадвал 3,4-рүү орох боломж ч бий.

-Танай баг хожигдлын шалтгаанаа юу гэж харж байна?

-Манай баг туршлага дээрээ л дутуу байгаа. Ур чадвар, өндөр бол дутаад байх зүйл байхгүй юм билээ. Энэ жил Дээд лигт орж байгаа болохоор туршлага дутаж байна гэж харсан.

-Шатаж байсан үе бий юу?

-Байгаа. тэр үедээ өөрийгөө зөв байлгаж чадвал зүгээр санагддаг.

-Тоглосон багууд болон тамирчдаас хамгийн хэцүү хамгаалалттай баг, тамирчин байв уу?

-Завхантай тоглоход хэцүү байсан. Намайг дагаад яваад байх ядаргаатай санагдсан. Тэр тоглолтоос гарч чадахгүй явсаар дууссан.

-“Завхан бродэрс”-тэй хийсэн тоглолт маш гоё болсон. Хамгийн сүүлийн найман секунд дээр бөмбөг залаад, ороод алдах тэр мөчид ямар мэдрэмж төрсөн бэ?

-Тэр үедээ оролт хийгээд хоёр оноогоо авахыг л бодсон. Гэхдээ санаснаар болоогүй.

-Сэтгэл зүйгээр унасан тохиолдолд өөрийгөө яаж сэргээдэг вэ? Хожил, хожигдлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Оноогоор илүү явж байгаад бариулж хожигдоно гэдэг хүнийг сэтгэлээр их унагаадаг. Завхан багийн хувьд их сайн баг. Гэхдээ бид тэр тоглолтоороо манай баг, Завхантай ойролцоо шүү гэдгийг илэрхийлэхийг зорьсон.

-Таны хувьд тоглолтыг шийдэх тоглолтууд хэр хийж байсан бэ? Миний анзаарснаар сүүлийн шидэлтүүдийг хийж байгаа харагддаг. Сэтгэл зүй өндөртэй тамирчин л сүүлийн шидэлтүүдийг хийдэг шүү дээ...

-Би арван жилдээ илүү их довтолж тоглодоггүй байсан. Харин сүүлийн үед сургуулийн шигшээ багтаа ороод сүүлийн оноог өөрөө авъя гэсэн сэтгэл зүй суусан. Энэ нь цаашдаа надад туршлага болоод том тоглолтод тэрийгээ хийж чадна гэж боддог болсон.

-Тамирчин хүний хувьд нойр хоол маш чухал байдаг. Тэмцээний үед нойр, хоолоо хэрхэн зохицуулдаг вэ?

-Тэмцээний үед гадуур гарах өөр зүйлд цаг зарцуулахаа багасгадаг. Бэлтгэл хийхээр их ядардаг учир гадуур явах нь багасдаг.

-Цар тахлын үед дээд лиг болж байна. Цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Бэлтгэлээс гадна гадуур явахгүй байх. Мөн бие өвдсөн тохиолдолд гэртээ амрахыг зөвлөдөг.

-Багийн ахлагч Анар-Эрдэнээс суралцаж буй зүйл юу байна? Нэг байрлалд тоглодог уу?

-Анар ахаас сурах зүйл их бий. Бид хоёр нэг байрлалд тоглодог. Анар ахын хувьд тоглолтыг найруулахдаа сайн. Тийм учраас холбогчийн хийх ёстой зүйлийг түүнээс суралцаж байгаа.

-Энэ жилийн Дээд лигийн онцлогыг юу гэж харж байна вэ? Холбоод ойлголцсоноор олон улсын тэмцээнд оролцох гарц нээгдчихлээ шүү дээ.  

-Энэ жилийн хувьд 3х3-ын бүх тамирчныг Дээд лигт тоглохыг зөвшөөрсөн. Өмнө нь холбоод ойлголцохгүй байсан болохоор хоёр холбооны тамирчид хоорондоо тоглож үзээгүй хүмүүс ч байсан. Дээд лигийг хамтарч зохион байгуулснаар олон жил хоорондоо тоглоогүй тамирчид хэн нь хэн бэ гэдгээ үзэж байх шиг байна. Шигшээ багт дуудагдахад сонихолтой зүйлс болно гэж бодож байгаа.

-Холбоодын хуваагдал дээр хамгийн их хохирсон нь тамирчид байсан...?

-Цаашдаа нэгдэх нь тодорхой байсан л даа. Олон жил салж явсан. Энэ жил Дээд лигийг хамтарч зохиож байгаад маш их баяртай байгаа. Шилдэг тамирчидтай зэрэг талбайд гарна гэдэг сайхан байна.

-Мэргэжлийн тамирчны хувьд жирийн тамирчнаас юугаараа онцлог вэ?

-Клубын мэргэжлийн тамирчин болчихоор бусад тамирчдаас илүү байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Бэлтгэлээ таслана гэсэн зүйл огт байхгүй. Ганцхан бэрхшээл байдаг нь хичээл сургуулиасаа хоцорчих гээд байдаг. Миний хувьд багш нар  минь ойлгодог учраас гайгүй байдаг.

-М.Өлзий-Орших ямар сургуульд сурч байгаа вэ?

-Би Төмөр замын дээд сургуулийн Зүтгүүрийн аж ахуйн мэргэжлээр суралцдаг. Одоо дөрөвдүгээр курсийн оюутан. Энэ хавар сургуулиа төгсөнө.

-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу? Эсвэл бүх зүйлээ сагсан бөмбөгийн спортдоо зориулах уу?

-Сургуулиа төгсөөд хоёр гурван сар амрах бодолтой байгаа. Миний мэргэжил хүнд. Мэргэжлийн тамирчин учраас өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад жаахан хүндрэлтэй. Вагон барьж явдаг учир ажлаа хийхэд хүндрэлтэй. Тиймээс оффисын ажил хийх бодолтой байгаа.

-Гэр бүлийнхээ тухай яриач? Гэр бүлийхэн нь сагсан бөмбөгийн спортыг дэмждэг үү?

-Би өөрөө хоёр эрэгтэй дүүтэй. Миний доод талын дүү надаас өндөр. Одоо 190 см өндөртэй. Хамгийн бага дүү маань одоохондоо сагс, хөлбөмбөг тоглоод яваад байгаа. Аав ээж хоёр намайг их дэмждэг. Би багадаа хөлбөмбөг тоглодог байсан. Харин гэр бүлийхэн “наад хөлбөмбөг чинь бүтэхгүй” гэж хэлж байсан. Тэгээд  би хөлбөмбөг тоглохоо больсон. Харин сагсан бөмбөгийн спортыг их үздэг. Анх аав ээжийг тоглолт ирж үзэхэд сандардаг байсан. Дараа нь аав ээжийг тоглолт ирж үзэхээр илүү өөртөө итгэлтэй болдог болсон.

-Клубын системд шилжсэн учраас тогтмол цалинтай болсон уу?

-Тамирчин бүр өөр өөр цалин авдаг. Тухайлбал, өөрийн гаргасан амжилтаас шалтгаалж цалин авдаг. Биднийг “Энержи Ресурс” компани ивээн тэтгэдэг. “Багануур Тулгууд” багийг “Art home” барилгын компани, “Салхивч” хувийн технологийн захирал Зоригтбаатар ах, Ирээдүй ах, Хүнсний үйлдвэрлэлийн “Тансаг” компани ивээн тэтгэдэг. Энэ дашрамд “Багануур Тулнууд” багийг ивээн тэтгэж байгаа бүх ивээн тэтгэгч, спонсорууддаа баярлалаа гэдгээ хэлье. Мөн 3х3 ивээн тэтгэж байгаа “Энержи Ресурс” компанийн хамт олондоо талархаж явдгаа илэрхийлье.

-Дээд лигийн тамирчдын хувьд лигийн улиралдаа бэлтгэлтэй байна уу? Эсвэл клубын системд шилжээд байнгын бэлтгэлтэй байна уу?

-Манай баг энэ жилийн хувьд Дээд лигээс хоёр сарын өмнө цуглаад бэлтгэлээ хийж эхэлсэн. Цаашдаа клубын системд шилжээд байнгын бэлтгэлтэй байх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Тамирчдын хувьд байнгын бэлтгэл маш чухал. Бусад үед амарч байгаад, тэмцээний өмнө бэлтгэлд орох нь хэцүү, хүндрэлтэй байдаг.

-Монголоос Дээд лигийн тамирчдаас хэнийг дэмждэг вэ?

-Т.Санчир ахыг одоог хүртэл дэмждэг. Т.Санчир ахтай тоглох юмсан гэж их боддог байсан. 2019 онд Хятад руу шигшээ багт ороод тэмцээнд явсан. Тэр үед нэг талбай дээр гарахад мөрөөдлөө биелүүлсэн юм шиг сайхан санагдсан

-Нэг багт тоглох, эсрэг багт тоглох өөр шүү дээ. Одоо энэ лигт Т.Санчирын багийн эсрэг танай баг тоглохоор байгаа. Үлгэр дууриалал авдаг хүнийхээ өмнөөс тоглоно гэхээр ямар сэтгэгдэл төрж байна вэ? Ингэж тоглоно гэдэг ч юм уу бодсон зүйл байгаа юу?

-Бодсон зүйл байхгүй. Бодчихвол тоглож чадахаа байчихдаг юм. Өмнө нь Т.Санчир ахын өөдөөс тоглож байсан. Тэгэхэд рекорт тогтоосон. Архангайтай тоглоход нэг үед долоон удаа гурваас хийсэн. Тэгэхдээ Т.Санчир ахын өөдөөс ихэвчлэн хийчихсэн. /Инээв/

-Т.Санчиртай тулвал бэлдсэн, судалсан зүйл байгаа юу?

-Тулвал оролт хийе гэж бодож байгаа. Т.Санчир ах хамгаалалт хийхдээ муу юм шиг санагдаад байгаа. Багаасаа тоглолтуудыг нь үзэж өссөн болохоор үйлдлүүдийг нь мэднэ. Энэ нь надад амар санагдаж байгаа.

-Тэгвэл NBA тамирчдаас тоглолтыг нь дуурайж, дэмждэг тамирчин хэн бэ?

-Багадаа Коби Брайнтыг дэмждэг байсан. Харин одоо Уэстбрүүкийн тоглолтыг үзэж дэмждэг.

-Багаараа сууж Дээд лигийн тоглолт үздэг үү?

-Тоглолтоо ухрааж үздэг. Юун дээр алдсан байна гэдгээ анзаарч үздэг. Ихэнхдээ алдсан зүйл дээрээ харамсдаг.

-5х5, 3х3 Сэтгэлзүйч байгаа юу?

-Хоёуланд нь байгаа. 5х5 гэхэд л хоёр сэтгэлзүйчтэй тоглодог.

-Сэтгэл зүйчгүй тоглодог байсан үеэс сэтгэлзүйчтэй тоглохын дэвшил нь юу байна вэ?

-Тоглолтондоо хэрхэн бэлдэх вэ гэдэгт ихээхэн анхаардаг. Тухайлбал, талбай дээр гарахад тоглолтынхоо тухай л бодох, талбайн гаднах амьдралыг бодуулахгүй байхад анхаардаг. Мөн өөрийн тоглолтоо гаргаж чадахгүй байх үед сэтгэл зүйтэйгээ ярилцаад тоглолтоо хийдэг. Сэтгэл зүйч тайвшруулж өгдөг гэхэд болно.

-Хувийн бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Надад хувийн мөрддөг дүрэм гэж байхгүй. Харин өдөр бүр бэлтгэлээ хийе гэж боддог. Би өдөрт гурван бэлтгэл хийдэг. Зарим өдөр ганц, заримдаа бэлтгэлгүй үе ч гэж бий.

-Таны хувьд үндсэн холбогчоор тоглож байна уу? Хоёр дээр тоглож байна уу?

-Ямар багтай тоглохоос шалтгаалаад нэг, хоёр дээр гарах нь шийдэгдэж байгаа.

-Шигшээ багт дуудагдлаа гэж бодоход өөрийгөө холбогчийн байрлалд хэд дэх сонголт гэж бодож байна вэ?

-Гурав дах холбогчоор тоглоно гэж бодож байна.

-Нууц биш бол эхний хоёр нь хэн, хэн байх бол?

-О.Сэргэлэн ах, Г.Баттөр ах хоёр тоглох байх гэж бодож байна.

-Дээд лигийн гол зорилго нь Азийн наадамд баг бүрдүүлэх байгаа шүү дээ. Чиний хувьд Г.Баттөр, О.Сэргэлэн хоёроос илүү байвал надад боломж бий гэж бодож байна уу?

-Тийм зүйл бодохгүй байгаа. Талбай дээр гараад хийж чадах зүйлээ л хийе гэж бодож байгаа. Нөөцөлсөн зүйл байхгүй.

-Өвлийн ордонд сагс тоглоход ямар санагдсан бэ?

-Харахад маш гоё. Сагсанд зориулсан ордон байвал их гоё санагдсан. Өвлийн ордны зориулалт өөр болохоор сагс тоглоно гэхэд хэцүү юм билээ.

-Спортын төв ордонд тоглоход ямар санагддаг вэ?

-Жинхэнэ сагсны талбай шиг санагддаг. Багаасаа телевизээр үзсээр байгаад ордонд тоглохыг төсөөлдөг байсан.

-Танай багийнхан Шинэ жилээ хэрхэн тэмдэглэв ?

-Жижгээ ахын удирдлага дор арванхоёрдугаар сарын 30-нд тэмдэглэсэн. Жижгээ ах манай багийн ерөнхий менежер, маркетинг хариуцдаг. Мөн манай багийн хамгийн том хөгжөөн дэмжигч.

-Чамд байнга зааж, зөвлөж байдаг тоглогч байгаа юу?

-Багануурын ах нар байгаа. Мөн манай багийн тоглогч Мөнх-Оргил байна. Багаасаа надад маш их зүйл зааж зөвлөдөг байсан. Одоо ч мөн зааж зөвлөдөг.

-Оюутны лигт тоглож байв уу?

-Оюутан болсон анхны жилдээ Оюутны лигт тоглож байсан. Оюутны лигт тоглоод All star тоглож байсан.

-3x3, “U23” шигшээд хэдэн онд дуудагдсан бэ? Хэдэн настайдаа 3x3-т тоглож эхэлсэн бэ?

-Би 2000 оных. Арванхоёрдугаар сарын 18-нд төрсөн. Одоогоос гурван жилийн өмнө Отгонтэнгэр их сургуулийн нэрэмжит 3x3, 5x5 тэмцээн зэрэг болж гурван найзтайгаа хамт 3x3 тэмцээнд оролцоод түрүүлж байсан. Тэр тэмцээний дараа 3x3 шигшээд дуудагдсан. Отгонтэнгэр их сургуулийн тэр тэмцээнд бас 5x5 багаараа оролцоод түрүүлсэн. Тэр Г.Ган-Эрдэнэ, Ч.Ихбаяр, Дугар-Эрдэнэ бид дөрөв нэг баг болж оролцсон.

-Хаана зохиогдсон 3x3 олон улсын тэмцээнд анх оролцож байв?

-2018 оны есдүгээр сард 18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Малайз улсад болсон. Тэр тэмцээнд манай баг оролцсон. Эхлээд манай баг урьдчилсан шатнаас орсон. Урьдчилсан шат нь таван багтай. Нэг л хожигдвол манай баг хасагдах учраас хожигдох эрх байгаагүй. Дөрөв дарааллан хожоод нэгээр гарч ирээд, Индонез, Йордан хоёртой тоглоод хожсон. Зөрдөг дээрээ Шинэ Зеландад хожигдоод, хүрлийн төлөө Катарыг хожсон. Ингээд манай баг гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээнд Шинэ Зеландын баг түрүүлж байсан.

-3x3 төрлийн  хамгийн том амжилт тань юу байна вэ?

-2019 онд Тайваньд болсон Оюутны Азийн аваргын тэмцээн. Мөн Оюутны дэлхийн аваргад наймдугаар байрт орж байсан.

-3x3 төрлийн Таны гол  зорилго юу вэ? Цаашдаа 3x3 төрлөөр дагнан хичээллэх үү, эсвэл 5x5 төрлөөр хичээллэх үү?

-Аль аль төрлөөрөө хичээллээд явах сонирхолтой байгаа. 3x3 төрлөөр тоглохоор  5x5 арай хялбар санагддаг. Тэгэхээр 3x3 төрлөөр хичээллэж байгаад, цаашдаа 5x5 төрлийн үндсэн шигшээ багт тоглохыг  мөрөөддөг.

-3x3, 10 минутаар хагас талбайд явдаг. Зарим тоглогчийн хэлж буйгаар 5x5 бол өөрийгөө амраагаад, ачаалал бага байдаг гэдэг. Энэ хоёр төрлийг хослуулаад явахад хэцүү зүйл нь юу байна. Мөн 5x5 төрлөөр үргэлжлүүлбэл дүрмийн хувьд хэцүү зүйл байгаа юу?

-Дүрмийн хувьд гайгүй. Харин хувь тоглогчийн хувьд зарим зүйл өөр байдаг. Жишээлбэл, 3x3 дээр байнгын систем, комбинацаар явдаг. Мөн хувийн ур чадвар шаарддаг. 5x5 бол хоорондоо пасс шүлжүүлэх гээд багийн тоглолт хэрэгтэй болдог. 24 секундийг ашиглаж байж удаан тоглодог.

-3x3 төрөлд монголчуудын гол сул тал нь нуруу намхан байдаг. Өөрөөсөө өндөр, том биетэй залуустай тоглоход биеийн том жижгийн харьцаа мэдрэгддэг үү?

-Мэдрэгддэг. Г.Ган-Эрдэнэ бид хоёр 180,181 см өндөртэй. Нөгөө хоёроосоо хамаагүй жижиг биетэй. Самбараас бөмбөг авах зэргээс л биеийн жижиг мэдэгддэг. Тоглож байхдаа өндөр нуруутай тоглогчдод хоёр оноогоо бага өгөх, гурваас шидүүлэхгүй байхыг хичээдэг. Тэд нар оролт хийгээд дайраад нэг оноогоо авна. Бид нуруу намхан ч, хурд илүү. Түүнийгээ ашиглаад оролт хийгээд авсан нэг онооных нь эсрэг хурдан шидэлт сайтай болохоор буцаагаад хоёр оноогоо нөхөж тоглохыг хичээдэг. Манай 3Х3 багийн Г.Ган-Эрдэнэ бид хоёрын  хувьд 3X3-ын олон улсаас үздэг тоглогч гэвэл Латвийн Рига багийн Науриз Мезис, Карлес Лазманис гэдэг тоглогчид. Дэлхийн топ арван тоглогчдын эгнээнд байдаг 3Х3 ранкаар. Тэр хоёр тоглогчийн хувьд бид хоёрын тоглолттой их ойролцоо гэж хардаг.  

-3x3 багийн тань ойрын зорилго юу вэ?

-Энэ жилдээ Азийн аварга, 23 насны Дэлхийн аварга, Оюутны Дэлхийн аварга, Оюутны Азийн аваргын тэмцээнүүдэд оролцоно.

-3х3 талбайг бодвол 5х5 том талбайд тоглодог шүү дээ. Том талбайд тоглохын онцлог юу вэ? Ачаалал хэр байдаг вэ?

-3х3 аравхан минутанд юу болж байгаа нь мэдэгдэхгүй хурдан болоод өнгөрдөг. Амралт багатай. Дасгалжуулагчгүй тоглодог.  Харин 5х5 болохоор дасгалжуулагчтай байдаг. Мөн 40 минут дөрвөн үе тоглодог болохоор маш урт санагддаг.

-2024 оны Олимпын 3Х3  эрэгтэй шигшээ орох зорилготой байгаа. Шигшээ багт багтах боломж байгаа юу?

-Багтах бүрэн боломжтой байгаа. Олимп хүртэл хичээнэ ээ.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Болдбаатар

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
    Өчигдөр 13 цаг 54 мин
  • Дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг болох Баб аль-Мандебийн хоолой аюулд орлоо
    Өчигдөр 13 цаг 40 мин
  • Саудын Арабын нефтийн гол хоолой халдлагад өртөн ХААГДЛАА
    Өчигдөр 13 цаг 29 мин
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • ЭМЯ: ЕБС-ын сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Будапештын Их дуулга: МУГТ, Дэлхийн аварга Б.Баасанхүү тэргүүтэй ЕСӨН жүдоч барилдаж байна
    Уржигдар 15 цаг 43 мин
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
    Уржигдар 15 цаг 04 мин
  • Трамп Нетаньяхугийн засгийн газарт тавьсан барууны хоригтой холбоотой байр сууриа илэрхийлжээ
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
    Уржигдар 14 цаг 51 мин
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
    Уржигдар 14 цаг 24 мин
  • Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өсчээ
    Уржигдар 12 цаг 27 мин
  • BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын хос дуучдын уралдаанд МУГЖ Ө.Цэрэнчунт гутгаар байрт шалгарлаа
    Уржигдар 11 цаг 53 мин
  • Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна
    Уржигдар 11 цаг 31 мин
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Дуайт Ховардын 22 жилийн сагсанбөмбөгийн замналыг эргэн сөхөх нь...
    Уржигдар 11 цаг 07 мин
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    Уржигдар 10 цаг 49 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК