Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөлс, хүч, тэсвэр тэвчээр, санаачлага самбаа “үнэртсэн” тулаан

2015-4-20
0
ЖИРГЭХ

     Хөлс, хүч, тэсвэр тэвчээр, санаачлага самбааны “үнэр”


  Жил бүр зохиогддог Марш, тусгай бэлтгэлийн тэмцээн ширүүхэн хийгээд сонирхол татахуйц болдогийг үзсэн хүн л мэдэрмээр. Шинэхэн сонсогч, туршлагатай алба хаагчдын асар их хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн  нэг өдөр эрч хүч, догдлол, үүрэг хариуцлагатайгаар эхэлж эцэж цуцахгүй давшсаны эцэст  зорилгодоо хүрэх тэр агшин. Хууль, хүчний хүн болохоор бэлтгэгдэж буй сонсогчид ямар их зүйл сурч мэдэж, ямар их тэсвэр тэвчээртэй болдогийг тэрхэн үед л харж чадах юм шиг.  Адаглаад нөхдөө гэсэн сэтгэл, баг хамт олноороо хичээж зүтгэх, амиа хичээсэн давшингүй үзлийг няц дарах хийгээд эр бяр, тэсвэр тэвчээр, авьяас хөдөлмөр гээд бүгдийг сурах нөхцлийг бий болгожээ.

 

Тэмцээнийг үзэж сонирхож яваа хөндлөнгийн хүн ахыгаа, дүүгээ, найзыгаа уг албуудад суралцаасай  гэж хүсмээр тийм л "хөлс, хүч, тэсвэр тэвчээр, санаачлага самбаа" үнэртсэн өрсөлдөөн болдог гэдгийг нуух юун.

Энэ жилийн тухайд өмнөх жилүүдийг бодвол   дасгал нормативаа хөнгөрүүлсэн байв. 30 метрийн гүйлт 10 метрийн гүйлтээр тооцогджээ.
Улмаар цэг, цэг дээр байрших даваа нугачаа ч өнгөрсөн жилүүдээс хөнгөн болсон нь харагдаж байв. Гэвч харахад хөнгөн уг тэмцээн багагүй чадвар шаардах нь тодорхой.


Манай сурвалжлах баг сонсогчдын жагсаалын үзүүлэх тоглолтоос эхлээд цэг цэгийн даваа нугачааг туулаад ирэх тэр агшин хүртэл буюу тэмцээний турш хамт байв.

 

-Анги ангиараа ижилсэн хувцасласан цэргүүд, армийн зориулалттай майхан асраар дүүрчээ-


Гачууртын энгэрт орших Гүнжийн хоолойн аманд анги ангиараа ижилсэн хувцасласан цэргүүд, армийн зориулалттай майхан асраар дүүрчээ.

Тал бүрт жагссан сонсогч цэргүүд бүрээн дуунаар төв талбайд цугларснаар Хууль сахиу-лахын их сургуулийн энэ оны марш тактикийн тэмцээн эхлэв. Тэмцээнийг ХСИС-ын харьяа ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг эхлүүлэв. Үүний дараа Онцгой байдлын баг, Хилийн сургуулийн баг, Шүүх шинжилгээний багуудаар үргэлжлэв. Дор бүрнээ хариуцлага өвөртөлсөн сонсогчдыг  шүүгчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчид, алба хаагчид, дарга удирдлагууд хийгээд багш, дасгалжуулагчид нь толидоно.


Алдаа гаргасан сонсогч баг хамт олныхоо оноог чангаах учир их л няхуур үзэхгүй бол болохгүй. Тиймээс ч сонсогчид дор бүрнээ хичээж, бусдадаа туслаж тэмцээнээ үргэлжлүүлж байв.

 

-Марш тактикийн тэмцээн ирээдүйн албан хаагчдын өнгийг тодорхойлдог-


Хууль сахиулахын их сургууль бол манай улсын хууль сахиулах албаны боловсон хүчинг дангаараа бэлтгэдэг. Энэ ч утгаараа жил бүр зохион байгуулдаг марш тактикийн тэмцээн нь манай улсын хууль сахиулах байгууллагын ирээдүйн албан хаагчдын өнгийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй.


Тэмцээнд энэ жил найман сургуулиас сонсогчдын 10 баг, алба хаагчдын 13 баг оролцохоор 14 хоногийн турш бэлтгэлээ базаажээ. Сонсогчид, сорилтын гурван цэгт 12 дасгал, нормативыг гүйцэтгэв. Харин 10 км-ийн зайд маршид гүйхдээ дөрвөн цэгийн мөн л 12 дасгалыг гүйцэтгэсэн юм.

 

Сугалаа ёсоор жагсаалын үзүүлбэрийг Ахлагчийн сургууль, Онцгой байдлын сургууль, Хилийн сургуулийн нэгдүгээр багууд гүйцэтгэв. Жагсаалын үзүүлбэрийн дараа гардан тулаан, хувцас хэрэглэлээ түргэн өмсөх, буудлага хийх тэмцээн болов. Ялангуяа эр зориг шаардсан гардан тулааны үзүүлбэрийг багууд амжилттай үзүүлж байв. Энэ жилийн хувьд дасгал, нормативаа гүйцэтгэж байгаагаараа бүхий л  сургуулийнхан өнгөтэй байгааг багш, офицерууд онцолсон. Үүний дотор багш, офицеруудаасаа нэлээн өндөр оноог авсан сүйхээтэй сонсогчид ч байв.

 

Ямар ч газар баг хамт олноо удирдаж, манлайлсан, хийж байгаа зүйлээрээ үлгэр дуурайлал үзүүлсэн хүн гэж байдаг. Тэгвэл сонсогчид дунд ч шамтарч, цуцдаггүй эрэлхэг дайчин, бусдыгаа манлайлсан цэргүүд байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

 

Сонсогчид нэлээн “адал явдал”-ыг туулсаны эцэст барианд орно


Талбайн үзүүлбэрээ гүйцэтгэсэн багийн дараагийн дасгал 10 км маршид гүйх юм. Манай сурвалжлах баг 10 км-т гүйж буй багийн хамт дараагийн талбайд зочлов. Тэнд түргэн тусламж хэрхэн үзүүлэх, яаралтай үед албаны машинд хэрхэн сууж буух хийгээд торон доогуур бүрдрэлгүй мөлхөх зэрэг “адал явдлууд” хүлээж байв.


Цуцалт гэдгийг мэрдрэхгүй гүйж буй цэргүүд энэ л даваануудыг замдаа амжилттай туулж байж барианд орох ёстой. Нүүр нь минчийтэл улайсан, хөлс нь бурзайтал гарсан, нэг нэгнийгээ дайчилсан сонсогчдод цаг хором, алдаа гаргахгүй байх гэдэг хамгийн чухал.


Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг маршийг эхлүүлэв. Тэд хоёр км гүйж гранат шидэх эхний даалгаврыг гүйцэтгэх юм. Сонсогчид эхний даалгавраа торох юмгүй хурдан гүйцэтгээд дараагийн цэг рүү гүйнэ. Таван км орчим гүйсэн сонсогчдын дараагийн даалгавар шархадсан цэргүүдэд туслах байв. Сонсогчдын дасгал гүйцэтгэх цэгийг цагаан чулуугаар тойруулан хиллэсэн бөгөөд цэг дотор сонсогчдыг дасгалаа хийхэд шаардлагатай эмнэлгийн болон яаралтай тусламжийн хэрэгсэл өрөөстэй харагдана. Ширээн дээр тэдэнд зориулж бэлдсэн цаас бий. Сонсогчид “Баруун нүд гэмтсэн” гэх даалгаврын дагуу шархадсан цэрэгт анхны тусламж үзүүлэн үлдсэн замаа туулахаар гүйцгээв. Гурав дахь цэгт химийн хорт утаатай даалгавар тэднийг хүлээж байна. Тэд хорт утааны багийг зориулалтын дагуу өмсч тайлснаар дараагийн цэг рүү гүйнэ. 10 км гүйсэн сонсогчид торон саад доогуур мөлхсөнөөр барианд хүрэв.


Ийнхүү  хоцрох эрхгүй сонсогчидтой хамт бидний хэсэг нөхөд багагүй цагийг өнгөрөөв.


Энэ үеэр жил ирэх тусам марш тактикт оролцогч сонсогчдын ур чадвар ахиж байгаа гэдгийг шүүгчид онцолж байв.


Тэмцээний эцсийн шатанд мэдээж аваргуудаа шалгаруулна. Сонсогчдын хувьд тэсэн ядан хүлээдэг мөч. Аваргын цомоо нэгээр нэмнэ гэдэг тэдэнд алдаж болохгүй ховорхон агшин.

 

-Цагдаагийн сургуулийнхан тэргүүлэв-


Сонсогчдын марш, тусгай бэлтгэлийн тэмцээнд ахлах дэслэгч А.Бямбаноров ахлагчтай Цагдаагийн сургуулийн баг тэргүүлсэн юм. Харин хоёрдугаар байранд дамжааны захирагч багш, ахмад Т.Ганпүрэвийн ахалсан Ахлагчийн сургуулийн нэгдүгээр баг, гуравдугаарт дамжааны захирагч багш, дэслэгч П.Насанжаргал ахлагчтай Ахлагчийн сургуулийн хоёрдугаар баг шалгарав.


Ийнхүү бүрээн дуу хангинаснаар Гүнжийн хоолойн аманд Хууль сахиулахын их сургуулийн марш цугларалт өндөрлөлөө. Хөлсөндөө түлэгдэж халтартсан зоригт хөвгүүд, эх эцгийнхээ өврөөс гараад эд хавиа гайхуулж яваа шинэхэн сонсогчид, эгэлгүй их туршлагаа харамгүй түгээж буй алба хаагчид баяртай, хөөртэй, бас нэгэн шинэ түүхтэй тэмцээнээ ийн өндөрлүүллээ.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.70.37.54)
    Үнэхээр сайхан болжээ. Нүдэнд харагдтал бичиж
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • 80-ONY TSEREG (202.180.216.19)
    ENE OP TSUVYG ODOO BOLTOL XEREGLESEER BAIGAA YUM UU ?
    2015 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    49 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    54 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    1 цаг 0 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    1 цаг 35 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    1 цаг 57 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    2 цаг 29 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    2 цаг 35 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    2 цаг 55 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    3 цаг 0 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    3 цаг 16 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    3 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    3 цаг 22 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    3 цаг 26 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    3 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    5 цаг 41 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    5 цаг 57 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    6 цаг 46 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 52 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    6 цаг 56 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    7 цаг 6 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК