Монгол, Солонгосын хооронд багш солилцох хөтөлбөр 2012-2014 онд хэрэгжихэд 17 аймаг, нийслэлийн ерөн- хнй боловсролын сургуулийн 65 багш БНСУ-д ажилласан бол тус улсын мөн ийм тооны багш манай долоон аймаг, нийслэлийн сургуулиудад ажиллажээ. БНСУ боловсролын чанараараа дэлхийд эхний тавд ордог. Багш солилцох хөтөлбөрийг манайхаас гадна Индонез, Филиппин, Малайз улстай хамтран хэрэгжүүлдэг. Эдгээр улсаас хөтөл- бөрийг хамгийн сайн хэрэгжүүлэгч орноор Монгол тодорсон байна. Иймээс хөтөлбөр хэрэгжих хугацааг нэг жилээр сунган, манай 10 багшийг тус улсад гурван cap ажиллуулахаар болжээ. Тэдний зургаа нь Орхон, Ховд, Увс аймгийн, хоёр нь нийслэлийн, үлдсэн нь тусгай сургуулийн багш гэнэ. Багш нарын бүх зарддыг БНСУ хариуцаж байгаа бөгөөд тус улсын 10 багш ирэх хи- чээлийн жилд манайд зочилох юм.