Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Алслагдсан хороодод бяцхан хүүхдүүд тог цахилгаангүй, хогны шатсан униарт аж төрж байна

2015-4-21
0
ЖИРГЭХ

        Баянзүрх дүүргийн 19 хороонд нийтийн тээвэр, үйлчилгээ, цэцэрлэг , сургуулиасаа алслагдсан маш олон айл байна. 5000 гаруй хүүхэд цэцэрлэг, сургуулиас завсардаж, хэд хэдэн айлууд үерт өртөх магадлал тун өндөр байгаа юм.


Тэр бүү хэл алслагдсан айлууд газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй 1-5 жил болж байгааг ч энд дурдах нь зүйтэй биз ээ. Цагаан давааны хог,  шатаж буй хогны униар утаанд, ямар ч  гэрэл цахилгаангүйгээр бяцхан хүүхдүүд өсөж торниж байгаа нь манай сурвалжлах багийг эмзэглүүлж орхилоо. Тиймээс тэдгээр айлуудын асуудлыг холбогдох байгууллагууд тэр дундаа Нийслэлээс хэрхэн анхаарч, хяналт тавьж байгааг сурвалжилсан юм. Мөн бүтээн байгуулалтын ажил хэрхэн үр дүнтэй хийгдэж байгааг бодит байдал дээрээс сурвалжиллаа.

 

-“ГАШУУН” ӨДРИЙГ ДАХИН ДАВТАХГҮЙН ТӨЛӨӨ НИЙСЛЭЛЭЭС 9.7 ТЭРБУМИЙН ДАЛАН БАРИУЛЖ ЭХЭЛЖЭЭ-


2009 оны тэр гашуун өдрийг хүн бүхэн санаж байгаа биз ээ. Аймшигт үер болж олон хүн хорвоогийн мөнх бусыг үзэж, олон ч хүүхэд өнчирж хоцорч байсан. Нөхөж баршгүй гай зовлон үерийн аманд байрласан айлуудад нүүрлэсэн. Магадгүй тэднийг буруутгах хүмүүс байх ч тэд амьдрахын тулд тийм л аюултай замыг сонгосон гэдгийг ойлгох биз ээ.


Харин тэр “гашуун” бүхнийг дахин давтуулахгүйн тулд үерийн далан барьж, суваг шуудуу татах ажил нэн чухал байгаа. Мөн үерийн аманд буусан айлуудыг нүүлгэж шилжүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагууд, алба хаагчид хийж гүйцэтгэх шаардлагатай байгаа билээ.


Бидний гол “бай” болсон Баянзүрх дүүргийн 19-р хороонд үерийн хамгаалалт байгуулах ажил нийслэлийн төсөвт тавигдаад тодорхой хугацаа өнгөрчээ. Гүйцэтгэл хийх явцад хүндрэлтэй зүйлүүд тулгарч байгааг ч албаныхан үгүйсгэсэнгүй. Тухайлбал газар чөлөөлөх асуудлууд хөндөгдсөөр байгааг холбогдох албаныхан хэлж байна.


Үерийн далангийн төслийг хэрэгжүүлж буй  “MMJ Capital” ХХК-ийн инженер Н.Аюушжаваас зарим зүйлийг тодрууллаа.


-Үерийн далангийн ажил аль шатандаа явж байна. Гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар тодорхой хариулт өгөөч?


-2010 онд зураг нь гарч, 2011 оны дундуур эхэлсэн дөрөв дэх жилдээ хэрэгжиж байгаа төсөл. Нийтдээ гурван суваг бий. Нэгдүгээр суваг дээр орон сууцны барилга барьчихсан. Үүнийг шийдэхгүй байсаар байгаад удааширсан. Энэ ажлыг өнгөрсөн жил хийгээд хараахан дуусаагүй байна. Хоёрдугаар далан үргэлжилж бэхэлгээ хийгдэж, айлын хашааруу тэгширч орох ёстой. Энд далан чөлөөлж айл нүүхгүй байгаа асуудал ч байна. Гэхдээ энэ сувгийн хувьд долоо хоногийн ажил үлдсэн. Харин нэгдүгээр сувгийн хувьд газар чөлөөлөх асуудал шийдэгдэхэд л болно Гуравдугаар сувгийн тухайд ажил дууссан. 2009 онд болсон үерээр хүний амь эрсэдсэн. Улмаар 2010 онд үүнийг шийдэхээр төслөө эхлүүлсэн.  Нийтдээ 14.3 км далан барих ажил явж байна.
 

 

-ЗАМЫН ХОЁР ТАЛ ДАХЬ ТЭГШ БИШ АМЬДРАЛ-


Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугчид, Баянзүрх дүүргийн 22-р хорооны оршин суугчидтай замын наана, цаана төвхнөжээ. Гэвч 19-р хорооны иргэд тог цахилгаантай, гудамжны гэрэлтүүлэгтэй, харин 22-р хорооны иргэд юу юу ч үгүй сууж байх юм.


Энэ ямар учиртайг Баянзүрх дүүргийн 19-р хорооны засаг дарга Ж.Батцэнгэлээс   тодруулахад “22-р хорооны айлууд цэргийн ангийн тусгай хэрэгцээний газар дээр зөвшөөрөлгүй буусан. Энэ айлуудын зөвшөөрөл, газар эзэмших өмчлөх асуудал шийдэгдээгүй.  Ийм нөхцөлд эдгээр айлуудын нийгмийн дэд бүтэц болох ус, худаг, тог, цахилгаан зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй. Тэд газрын асуудлаа шийдчихвэл бусад зүйл асуудалгүй” гэх тайлбарыг өгөв.


Харин газрын зөвшөөрөлгүйгээсээ болоод  төрийн үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэдийн тухайд “Бид Баянзүрх дүүргийн газрын албанд хэд хэдэн удаа очиход Цэргийн ангиас зөвшөөрөл ав гэсэн. Ингээд цэргийн ангийн дэд хурандаатай уулзахад  “20-30 айл байгаа би мэдэж байгаа. Үүнийг манай анги дангаараа шийдэж чадахгүй, яам шийднэ” гэсэн. Гэтэл яамнаас хариу гарсан зүйл байхгүй. Ингээд нэгэнрүүгээ түлхэсээр олон жилийг үзлээ.  Эндэхийн айлууд 19-р хорооны айлуудаас тог гуйж өндөр үнээр авдаг. Айлууд нь дуртай үедээ тасалж, дуртай үнээ хэлдэг. Манайх энд амьдраад 5-6 жил болж байна” гэлээ.

 

-АЛСЛАГДСАН АЙЛУУД ШИНЭ ЗАМТАЙ БОЛЖ БАЯРЛАСАН Ч АСУУДАЛ МУНДАХГҮЙ НЬ-

 

Баянзүрх дүүргийн 19-р хорооны иргэн Ариунаа шинэ замын асуудлаар ингэж ярьж байна.


““Өргөн говь” компанийн туслан гүйцэтгэсэн эл замын чанар муу байна. Мөн явган хүний зам байхгүй нь оршин суугчдын бухимдлыг төрүүлж байна. Гэрэл цахилгаан гэж байхгүй. Гудамжны гэрэлтүүлэг ч алга. Цагаан давааны хог байнга шатаж, өвөл зунгүй иргэдийг утаанд байлгаж байна.


Явган хүний зам муу, дээрээс нь шуудуу тавина гэж байгаа. Шуудуу тавиад эхлэхээр иргэдийг хашаа, байшин эвдэрч шахагдах зэрэг асуудлууд гарч ирнэ. Тэгэхээр зам барих гэж байгаа нэрийдлээр иргэдийн өмч хөрөнгөд халдаж хохироохгүй байх хэрэгтэй байна” гэв.
Дашрамд хэлэхэд, 2004, 2008, 2012 онд нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүд уг замыг барьж өгнө гэж иргэдэд амалдаг байжээ. Гэвч баригдахгүй байсаар 2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Амарсанаагийн санаачлагаар Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болох 1 тэрбум төгрөгөөр 1.2 км зам хийгдсэн аж.

 

-АЛСЛАГДАЖ, ҮЕИЙНХНЭЭСЭЭ МӨР ДУТУУ ЯВАА ХҮҮХДҮҮД ШИНЭХЭН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИА ТЭСЧ ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА-


Баянзүрх дүүргийн 19-р хороонд сургууль цэцэрлэгийн асуудал асар хүнд байдаг аж. Харин энэ жил, ирэх намар гэхэд алслагдсан хороодын хүүхдүүд будаг ханхалсан шинэхэн цэцэрлэг, сургуульдаа орохыг тэсэн ядан хүлээж байгааг эцэг эхчүүдийн зүгээс бидэнд хэллээ.  Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцахаар төв замаасаа нэлээн хол, ёстой л “алслагдсан” хүүхдүүдэд зориулан барьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор  дээр ирэв.


45 орчим ажилчид хүүхэд, багачуудын төлөө амсхийх завгүй ажиллаж байгаа дүр зураг биднийг угтав. Барилгын ажлын ирэх хичээлийн жил гэхэд дуусгахаар ажилчид ажилдаа ханцуй шамлан оржээ.  


Ингээд сургууль цэцэрлэгийн асуудлыг хөндөж, шаардлагатай төсвийн тусгуулж өгсөн  НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаагаас барилгын ажлын талаар тодруулахад “Манай тойрог дээр бага сургууль цэцэрлэгийн цогцолбор гэсэн бүтээн байгуулалт тавигдсан. Үүнийг бид бүхэн нийслэлийн төсөв дээр оруулсан.  19-р хороо бол сургууль, цэцэрлэг байхгүй газар. Тэгэхээр сургууль цэцэрлэггүй хорооны хүүхдүүдийг сургууль цэцэрлэгтэй болгох тэр төсвийг нь суулгаж өгсөн байгаа. Бүтээн байгуулалтын ажил сайн явагдаж байна. Одоогийн байдлаар 300 сая төгрөгний санхүүжилт хийгдсэн. Суурь нь тавигдаад нэгдүгээр давхар луугаа орчихсон байна. Энэ зундаа багтаагаад дуусгахыг хичээж ажиллах хэрэгтэй байна. Барилга барьж байгаа гүйцэтгэгч компанийн хүмүүст есдүгээр сараас өмнө дуусгах хэрэгтэй байгаагаа уламжиллаа.Уг цэцэрлэг, сургуулийн цогцолбор баригдвал 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдана.  Гэр цэцэрлэгээс гадна орчин үеийн тохилог цэцэрлэг, сургууль барихаар ажиллаж байгаа юм” гэв.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ажил гэж шоу (182.160.1.39)
    Монголчууд үхэж байвал төрд сайн шиг ээ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Shuumjlegch (202.70.46.200)
    Mundag l baina shd... Hiij buteesen zuiltei hun ch oor yumaa..., eniig aliwa zuiliig uls torjuuldeg, oliggui nohduud l show gej harah baih
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Гэнэт төлөөлөгч гараад ирлээ харагдаж үзэгдэхгүй байсан хүн сайхан шоу хийжээ
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (27.123.214.110)
    shan survaljlaga bna iim yumiig hunduh yst
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Zochin (202.70.46.204)
    Saihan medee baina,
    2015 оны 04 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    51 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    56 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    1 цаг 1 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    1 цаг 36 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    1 цаг 58 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    2 цаг 30 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    2 цаг 37 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    2 цаг 57 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    3 цаг 1 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    3 цаг 18 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    3 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    3 цаг 27 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    3 цаг 30 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    5 цаг 43 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    5 цаг 58 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    6 цаг 48 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 53 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    6 цаг 57 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    7 цаг 8 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК