Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх орон гэргүй болж, 3000 орчим мал хорогджээ

2015-4-21
0
ЖИРГЭХ

 Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болон түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

            Он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Харин өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Хэнтийн аймгийн Баян-Адрага, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Булган аймгийн Баян-Агт суманд гарсан 6 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

            Дээрхи түймрүүдийг цурманд оруулсан бөгөөд салхины хурд их байгаа нь түймрийг унтраахад хүндрэл учруулж байна. Түймрүүдийн голомтод Онцгой байдлын алба, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 1760 гаруй хүн, 600 гаруй орчим техник хэрэгслийг дайчлан ажиллаж байна.

 

            Салхины хурд 10-20 м/с хүрч байгаа нь түймэр цуравнаас дахин алдагдах, дэгдэх эрсдэлтэй байгааг Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү хэлж байна. Мөн тэрээр, хаврын улирал дөнгөж эхэлж байна, цаана нь 5,6 дугаар сар байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа урьдчилан мэдээллээр дээрхи нутгуудад хур тунадас, бороо орохгүй, салхины хурд сэргэж нэмэгдэх төлөвтэй байгаа тул нийт ард иргэддээ ил задгай гал гаргахгүй байх, анхаарал болгоомжтой байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг сайтар унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд амь нас, гэр орон, эд хогшлоо авран хамгаалах мэдлэгтэй байх ёстой гэдгийг анхаарууллаа.

 

            Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн зүгээс Гамшгаас хамгаалах тухай хуульд заагдсан үүрэг хариуцлагаа ухамсарлан ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэдэд эрчимтэй сурталчилж, туслалцаа үзүүлэхийг уриаллаа.

 

            Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад гарсан хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, орон нутгийн Онцгой комисст заавар зөвлөмж өгөх, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авах зорилгоор дээрхи аймгуудад ажлын хэсэг ажиллаад ирлээ.

 

            Ажлын хэсгийн ахлагч Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар:  “Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар батлагдсан ажлын хэсэг түймрийн голомт бүхий аймгуудад ажиллаад ирлээ. Түймрийн голомттой нутагт өвсний ургац ихтэй, салхины хурд 10-20 м/с байна. Асч байгаа түймэр холоос, шороон шуурга мэт, хуйларсан, галын түйрэн гэж хэлж болохоор онцлогтой харагдаж байна. Урьдчилсан байдлаар 40 гаруй айл өрх түймэрт өртөн орон гэрээ алдсан, 3000 гаруй мал хорогдсон тооцоотой байна. Байгаль, экологид үнэлж баршгүй хохирол учирч байна. Ялангуяа Дорнод аймгийн Баян-Уул гэх мэт байгалийн үзэсгэлэнт газар орон, ховордсон ан амьтан түймэрт өртөж, устаж байгаа нь үнэхээр нүд хальтрам, харамсалтай. Гарсан түймрүүд ОХУ-аас орж ирсэн 4, 5 түймрээс бусад нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж гарсан гэдгийг хатуу анхааруулмаар байна. Улсын онцгой комиссыг хуралдуулж, Засгийн газарт асуудлыг танилцуулахаар бэлтгэж байна.        Түймрийн голомтод хүн, хүч олон хоног ажилласан. Аймгуудын нөөц хөрөнгө дууссан байна. Тиймээс Засгийн газрын хуралдаанд шаардлагатай техник хэрэгсэл, шатахуун, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдээллээ.

 

            ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян: “Түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид болон ард иргэдэд туслалцаа үзүүлэх хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага Онцгой байдлын байгууллагад олноороо хандаж байгаад талархлаа илэрхийлэхийг хүсч байна.  “Талх чихэр” ХХК, “Мах импекс” ХХК, “Баянгол зочид буудал” ХК, “Милл хаус”ХХК, “Хатансүйх Импекс” ХХК, “Далай ээж”, “Зоргол хайрхан” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын хамт олон өөрсдийн үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн, цалингаа хандивлаж, тусламжийн цувааг орон нутагт гаргаад байна. Мөн “Скайтел” ХХК түймрийн голомтод ажиллаж буй тус компанийн хэрэглэгч 300 гаруй албан хаагчдад зориулан урамшуулал олгосныг дуулгахад таатай байна” гэж хэллээ.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
    51 мин
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
    56 мин
  • Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор нэг чиглэлд зорчих хугацаа дунджаар 11 минут болно
    1 цаг 1 мин
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    1 цаг 36 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    1 цаг 58 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    2 цаг 30 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    2 цаг 37 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    2 цаг 57 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    3 цаг 1 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    3 цаг 18 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    3 цаг 21 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    3 цаг 27 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    3 цаг 30 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    5 цаг 43 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    5 цаг 58 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    6 цаг 48 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    6 цаг 53 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    6 цаг 57 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    7 цаг 8 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
24 баримт
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК