Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Чимэгсанаа: “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг зохион байгуулах гэж байна

2015-4-21
0
ЖИРГЭХ

        Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын зорилго нь "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах, хөрөнгө оруулалт татах, бүсийн хөгжлийн талаар зөвлөлдөхөд оршиж байгаа аж. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын Чөлөөт бүсийн хөгжил, аж үйлдвэрийн паркийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаагаас тодрууллаа.

 

-“Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт-2015”-ыг зохион байгуулах гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулна.  Энэ удаагийн чуулга уулзалтанд оролцогчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, хөрөнгө оруулагчдын тоонд хязгаар тавихгүй нээлттэй зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл "Замын-Үүд" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой хаанахын, хэн ч ирж чуулганд оролцож болно. Одоогийн байдлаар "Замын-Үүд" чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой  аж ахуйн нэгж, байгууллагуудад урилга, хөтөлбөрөө хүргүүлээд байна.

 

"Замын-Үүд" чөлөөт бүсэд хийгдсэн хөрөнгө оруулалтын тухайд хоёр төрлийн хөрөнгө оруулалт орсон. Улсын төсвөөс болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хөрөнгө оруулалт хийгдээд байна. Улсын төсвөөс нийтдээ зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн  хүрээнд нийт 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. Энэ нь зөвхөн чөлөөт бүс биш Замын-Үүд сумын дэд бүтцийг бүхэлд нь сайжруулах төсөл байгаа.

 

-Төслийн хүрээнд хийгдэх эхний ажлууд хэдэн хувьтай байна вэ?

 

-“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн  хүрээнд үндсэн дөрвөн багц ажил хийгдэж байна. Нэгдүгээрт дулаан хангамж, хоёрдугаарт усан хангамж, гуравдугаарт цахилгаан хангамж, дөрөвдүгээрт авто зам, холбо гэсэн чиглэлээр ажлууд хийгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх дөрвөн багц ажлаас  хоёр ажил бараг дууссан. Харин автозам, дулааны станц барьж байгуулах ажлууд ирэх долдугаар сард дуусч, хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна. Ер нь олон улсын жишгээс харахад чөлөөт бүсийг байгуулахдаа эхлээд инженерийн шугам, сүлжээ дэд бүтцийг бий болгоод энэ явцдаа хөрөнгө оруулалтаа татаж, дараагийн алхмуудаа хийдэг ийм практик байдаг. Энэ жишгийн дагуу эхний ээлжийн хөрөнгө оруулалт хийгдсэн учраас дараа, дараагийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор дээрх чуулга, уулзалтыг зохион байгуулах гэж байна.

 

-Хөрөнгө оруулагчдад ямар санал тавих вэ?

 

-Замын-Үүдийн “Хөрөнгө оруулагчдын чуулга, уулзалт-2015”-ын үеэр бид хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагчдад дараах багц мэдээллийг өгөхөөр төлөвлөж байна.Үүнд:

            1. "Замын-Үүд" чөлөөт бүсийн өнөөгийн байдал ба цаашид авах арга хэмжээний талаар

            2. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулга

            3. "Замын-Үүд" чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөний танилцуулга

            4. Чөлөөт бүсэд хийгдэх хөрөнгө оруулалт, газрын харилцааны зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

-"Алтанбулаг" чөлөөт бүсийн тухайд газрын асуудал нэлээн маргаантай байсан. "Замын-Үүд" чөлөөт бүсэд газрын харилцааг хэрхэн зохицуулах вэ?

 

-2006 онд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайдын "Алтанбулаг" чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх тушаал гаргасан байдаг. Энэ дагуу газар хуваарилалтаа хийгээд гадаадын иргэнд ашиглуулах, дотоодын иргэнд эзэмшүүлэх гэрээ байгуулсан байсан юм билээ. Тухайн үеийн удирдлагууд "Алтанбулаг" чөлөөт бүсийн газрын хуваарилалт хийхдээ бүсийн ерөнхий төлөвлөгөөг баримтлаагүй, эмх замбараагүй олгосон тал бий. Харин "Замын-Үүд" чөлөөт бүсийн тухайд гэвэл нэг ч га газар олголт хийгдээгүй байгаа. Тиймээс одоо "Замын-Үүд" чөлөөт бүсэд газар олголтыг эхнээс нь эмх замбараатай болгох зорилгоор  Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд чөлөөт бүсэд хэрэгжих төсөл хөтөлбөрт тавигдах шалгуур үзүүлэлт болон бусад баримт бичгүүдийн төслийг боловсруулаад байна.  

 

-"Алтанбулаг" чөлөөт бүсийн үйл ажиллагаанд ахиц гарахгүй байгаа талаар шүүмжлэл бий. Тэгэхээр цаашид ямар зарчмаар ажиллах вэ?

 

- Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүсэлт тавьсны дагуу "Алтанбулаг" чөлөөт бүсийг  бид өнгөрсөн жилийн зургадугаар сарын 22-нд нээсэн.  Засгийн газраас хөрөнгө оруулагчдад таатай нөхцлийг бүрдүүлсэн журам гаргаад үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тэнд бизнесийн харилцаа үүссэн, үйл ажиллагаа явагдаж байгаа. Худалдааны төв, дэлгүүрүүд ажиллаж байна. Худалдан авалтын хувьд худалдаачдын санасанд хүрч чадахгүй байгаа ч худалдааны эргэлтийг сайжруулах, чөлөөт бүсийг хамтран хөгжүүлэх асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж байгаа. Яг одоогийн байдлаар ОХУ-ын талаас хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан хоёр аж ахуй нэгж бий. Өнгөрсөн жил ОХУ-тай харилцан визгүй зорчих асуудал шийдэгдсэн. Гэхдээ харилцан визгүй зорчих болсноор "Алтанбулаг" чөлөөт бүсийн бараа эргэлт, зорчигч тээврийн урсгал нэмэгдэхгүй байна. Цаашид бараа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. Чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлнэ гэдэг бол маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалт шаардсан ажил. Тухайлбал, БНХАУ-Казакстаны хил дээр Хоргосын чөлөөт бүс байгуулах талаар хоёр улсын хооронд хэлэлцээ хийгдсэнээс хойш 6-7 жилийн дараа нээлтээ хийж байсан. Тэгэхээр чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх нь богино хугацаанд хийгдэх ажил биш гэдгийг хэлмээр байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 39 дэх удаагийн “Номын баяр” тавдугаар сарын 15-17-нд болно
    14 мин
  • “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл хэрэгжих талбайн үнсийг зөөж эхэллээ
    36 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг сонгохыг дэмжлээ
    1 цаг 8 мин
  • Жэффри Эпштейн Rio Tinto-той байгуулсан гэрээгээр дамжуулан Монголын эрх баригчдыг удирдах боломжтой байсан уу?
    1 цаг 15 мин
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    1 цаг 34 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    1 цаг 39 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    1 цаг 56 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    1 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    2 цаг 1 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    2 цаг 5 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    2 цаг 8 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    4 цаг 21 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    4 цаг 36 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    5 цаг 26 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    5 цаг 31 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    5 цаг 35 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    5 цаг 46 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    6 цаг 7 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    6 цаг 28 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК