Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч нар, прокурорууд, цагдаагийн газрын удирдлага, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарыг оролцуулан ” Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг аймгийн прокурорын газарт зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнөөр сум дундын 20 дугаар шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас 2015 оны эхний нэгдүгээр улиралд хийсэн ажил болон орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар холбогдох мэдээ, мэдээллийг хэлэлцэж санал солилцжээ.
Оролцогчдоос байгууллага бүрийн онцлог чиглэлийн хүрээнд хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал гаргаж солилцож, сэжигтэн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх ажиллагаанд хууль болон дээд шатны байгууллагуудаас хамтран гаргасан тушаал, захирамжийн хэрэгжилтийг шалгахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын бие бүрэлдэхүүн ихээхэн шинэчлэгдэж, шинэ залуу ажилтнууд дийлэнхи хувийг эзэлж байгаа нь шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцахад нөлөөлж байна гэж үзэж тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, дадлагажуулах талаар сургалтын хөтөлбөр гаргаж хамтран ажиллахаар болжээ.