Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.
Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь оролцож, Улсын Их хурлаар хэлэлцэгдэж буй Захиргааны ерөнхий хуулийн талаарх сэдвийг хөндөн ярих болно. Мөн энэ сэдвээр хэвлэлийн хэлтсээс бэлтгэж өгсөн зохиомж орсон байгаа.
Нэвтрүүлгийн давталт маргааш буюу 2015 оны 4 дүгээр сарын 23-ны 12 цаг 30 минутаас МҮОНТ-ээр нэвтэрнэ.
Дашрамд дурдахад энэ нь Захиргааны ерөнхий хуулийн асуудлаар Улсын Дээд шүүхээс МҮОНТ-тэй хамтран бэлтгэсэн хоёр дахь нэвтрүүлэг юм. Дээрх сэдвээрх эхний нэвтрүүлэг одоогоос 14 хоногийн өмнө “Эрх зүйн хөтөч”-өөр мөн нэвтэрч, Захиргааны ерөнхий хуулийн ач холбогдол болон бусад асуудлаар Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Удирдлагын академийн багш Д.Сүнжид нар ярилцлага өгсөн .