Хууль сахиулахын их сургуулийн төгсөлтийн баярын арга хэмжээ энэ сарын 24-ны өдөр буюу энэ баасан гарагт өглөөний 08 цагаас 09 цагийн хооронд тус сургуулийн байранд буюу хуучнаар /Цагдаагийн академи/ дээр болно. Энэ арга хэмжээний үеэр ёслолын жагсаал жагсаж, шагнал гардуулах, тусгай спортын үзүүлэх тоглолт болохын зэрэгцээ Хууль зүйн сайдын өгсөн үүргийн дагуу архи согтууруулах ундаатай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийн хүрээнд бусад их дээд сургуулиудыг архигүй төгсөлтийн баяраа хийхийг уриалах юм. Иймд эрхэм хэвлэл мэдээллийн төлөөлөгч та бүхнийг хүрэлцэн ирж арга хэмжээний талаар сурвалжлага бэлтгэхийг урьж байна. жич: Энэ жил Монгол улсад түүхэндээ анхны Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн 1 ангийг бэлтгэн байгааг мэдэгдэхэд таатай байна. арга хэмжээний талаар 93021300 утсаар холбогдох боломжтой.