Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн морьдыг Хятадын тал албан ёсоор хүлээн авав.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос БНХАУ-ын дарга Си Зиньпинд бэлэглэсэн Алтай, Хэрлэн нэртэй хос морийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотод болжээ.
Арга хэмжээнд Монголоос Хятадад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнуудаас гадна Хятадын талаас Гадаад хэргийн яам, Хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хороо, Гаалийн Ерөнхий газар, Чанарын хорио цээрийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцжээ.
“Хөдөө аж ахуйн хөгжлийн групп” нь хос морийг компанийнхаа харьяа адуу үржүүлгийн газарт өсгөх бөгөөд тус үржүүлгийн газарт гадаадын төр засгийн тэргүүн нараас Хятадын удирдлагуудад бэлэглэсэн морьдыг тусгайлан тэжээдэг юм байна.
Т.Энхэлээ