НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан маргааш буюу 4 дүгээр сарын 24-ний өдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-Журам батлах тухай /Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журам /
-Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг батлах тухай
-Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухай
-Журам батлах тухай / Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам /
-Цогцолбор хөшөө байгуулах тухай / Богдхан уулын дархан цаазат газрын Чандманийн аманд “Цэцгэн эрхэт Ловон бурханы цогцолбор хөшөө /
-НИТХ-ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
-Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги батлах тухай
-Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийг байгуулж, дүрмийг батлах тухай
-НИТХ-ийн Хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.