Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Монгол оймс Японы зах зээлд албан ёсоор нийлүүлэгдэж эхэллээ

2015-4-23
0
ЖИРГЭХ

Өөрсдийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр эх орноо гадаадад сурталчилж буй баялаг бүтээгчдийн хүрээ өдрөөс өдөрт өргөжин нэмэгдсээр байна. Гадагшаа урсах их хөрөнгийг дотооддоо үлдээж, дотоодын хэрэглээг хангахаар ажиллаж буй баялаг бүтээгч “Монгол оймс” компанийг “Эерэг 24” танилцуулж байна.

 

Манай өнөөдрийн ээлжит дугаараар уншигч Та бүхэнд танилцуулж буй “Монгол оймс” компани нь оймс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд зургаан жилийн нүүр үзжээ.

 

Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өөрийн хувь нэмрээ оруулах, монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчээ хангах, цаашлаад Монгол брэндийг гадаадад экспортлох их зорилт өмнөө тавьсан тэдэнд замын уртад тохиолдсон саад бэрхшээл мундахгүй. Гэвч өмнөө тавьсан зорилгоосоо няцаж, замын дундаас буцаагүй хичээн зүтгэсэн тэдний хөлс, хөдөлмөр талаар болсонгүй. Үйлдвэрлэл нь өнөөдөр нэгэнт “эрийн цээнд” хүрч Монголчуудын танил болоод амжиж. Үүгээр ч зогсохгүй Японы зах зээлд нийлүүлэхээр болсон нь баялаг бүтээгчдийн нэгэн амжилт боллоо.

 

2009 онд анх түүхийн хуудасаа эхлүүлсэн тус компанийнхан албан ёсоор үйл ажиллагаагаа явуулсан цагаасаа л чанартай бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээр хичээж, гол зорилгоо болгосны хүчинд өнөөдрийн амжилтад хүрчээ.

 

Тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөрөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба зарим бүтээгдэхүүнээ БНСУ-ын стандартын шаардлага хангасан хөвөн даавуун утсаар ч хийдэг аж. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, эрэлт их байдаг болохыг тус компанийн захирал Ц.Отгонбаяр хэлж байсан. Тус байгууллага нь өдгөө “Гоёо” ХК болон “Эрдэнэт хивс” ХХК-ийн оймсыг захиалгаар үйлдвэрлэн нийлүүлдэг төдийгүй “Оюу толгой” ХК-ийн ханган нийлүүлэгчээр хамтран ажилладаг болохыг ч өгүүлсэн.

 

-“Илч” брэндийн монгол оймс Японы зах зээлд албан ёсоор нийлүүлэгдэхээр боллоо-

 

“Монгол оймс” ХХК нь Япон улсын “Takarajima japan” ХХК-тай хамтран ажиллах албан ёсны гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Тэд жил гаруйн өмнөөс хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд монгол оймсны эрэлт хэрэгцээ Японы зах зээлд өндөр байсан учир тэнд ийнхүү хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийж, баталгаажуулж байгаа юм байна.  Ингэснээр “Монгол оймс” ХХК-ийн “Илч” брэнд Японы зэх зээлд албан ёсоор нийлүүлэгдэх, цаашлаад дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдэж байгаа аж.

 

Гэрээнд гарын үсэг зурах уг арга хэмжээнд “Монгол оймс” ХХК-ийн захирал Ц.Отгонбаяр, “Takarajima japan” ХХК-ийн захирал Kazuhiro Osonoe болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Ц.Отгонбаяр захирал “Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлж, Монгол брэнд дэлхий дахинд танигдах үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна” хэмээсэн. Харин  Kazuhiro Osonoe захирал “Бид “Монгол оймс” ХХК-тай хамтран ажиллаад нэлээд хугацааг үдэж байна. Энэ компанийн оймс үнэхээр чанартай, япончуудын хэрэгцээ шаарлагад 100 хувь нийцдэг болохоор манай байгуулага энэхүү хамтын ажиллагаагаа бэхжүүлж, албан ёсны болгож, гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.  Монголчуудын бүтээж буй баялаг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай гэдгийг энэхүү арга хэмжээ харууллаа.

 

 

-“Илч” оймсны эрэлт их байна-

Гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол оймсны үйлдвэрийн байранд байрлах дэлгүүрээс худалдан авалт хийж буй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн А.Юмжирмаа “Илч” оймсны талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Тэрбээр “Манай үндэсний үйлдвэрлэгч нар чанартай бүтээгдэхүүн хийдэг болсон. Тэр дундаа Монгол оймсны чанар үнэхээр сайн чийг татахгүй, дулаахан эдэлгээ удаантай гээд зөндөө олон давуу талтай. Тиймээс л би гэр бүлийнхээ гишүүдийн оймсыг бүгдийг нь эндээс ирж авдаг. Эдний оймсыг хоёр дахь жилдээ хэрэглэж байна” хэмээн сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм.

 

Үнэхээр ч “Илч” оймсны чанар, өнгө үзэмж нь хэний ч сэтгэлд нийцэхээр харагдаж байсныг нуух юун. “Монгол оймс” ХХК нь хүүхдийн том хүний зузаан нимгэн, ноос, ноолууран түрийтэй, богино, спортын гээд олон төрлийн оймс үйлдвэрлэдэг юм билээ. Түүнчлэн иргэдийн захилгаар хэмжээ, загварыг нь гаргаж үйлдвэрлэж болно гэдгийг ч үйлдвэрийн менежер хэлж байлаа. Үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийгмийн ухамсараа биелүүлэн олон хүнийг ажлыг байраар хангаж, дэлхийн зах зээлд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж байгаа тус үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Эерэгээр холбоотой байя 24tsag.mn

Б.Батчимэг

 

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.21.106.140)
    сайхан байнаа, монголчууд бас бүтээж чаддагийн жишээ та нар шүү.танай хамт олонд арвин их амжилттай байхыг хүсэн ерөөе.янмал ,тод гээд бас хэд хэдэн үйлдвэр байна уу? танайх монгол оймс компани гээд эднээс өөр юм байна тийм үү? авч хэрэглэж үзнээ.
    2015 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.11.98)
    маш сайхан оймс амжилт хүсье би дандаа л хэрэглэдэг өөр бүтээгдэхүүн гаргах уу
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
    • A
      Баярлалаа, бүх төрлийн оймс л хийдэг байгаа. Мөн өвдгөвч, ханцуйвч бий. Дэлгэрэнгүйг 94041248, 99011248 -аас лавлана уу.
      2015 оны 04 сарын 28
  • Зочин (122.201.31.241)
    Чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна. Монгол Оймс компанийнханл амжилэ хүсье. Холбоо барих утас болон вэб хаяг чинь байна уу?
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
    • A
      Хайлааст , давхар дэлгүүрийн буудлын замын эсрэг талд Монгол оймс ХХК -н байр. 358585, 94041248, 99011248 www.mongoloims.com httpswww.facebook.commongoloimstimeline
      2015 оны 04 сарын 28
  • Зочин (103.10.22.36)
    тэгэлгүй дээ
    2015 оны 04 сарын 27 | Хариулах
  • Muugi.USA (174.45.151.212)
    Tanai hamt olong bayar hurgie . Baraangaa goyo ner baival MGL oroni hovor amitni ner. Mazaalai Takhi g.m
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (126.254.136.243)
    Японд ямар сүлжээ дэлгүүрээр эхлээд тавигдах вэ монголруу оймс захидаг юм уу гэсэн болилоо хэхн
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (37.220.133.161)
    Bayar hurgie.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    баяр хүргэе хааяа ч гэсэн сайхан хэл чимээ сонсмоор байх юм даа
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
    • ИЛЧ брэнд
      Баярлалаа. Бид хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэндээ нийлүүлэх болно
      2015 оны 04 сарын 23
  • hayag n ? (202.21.100.130)
    delguur n haana bna aa UB d? ochij avya end yamar ch tiim medeelel alga shuu dee
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Uildwer n hailaast dawhar delgvvr buudaliin zamiin esreg tald mongol oims gsn shar 3n davhar barilga baigaa. Ter n uildwer n ymaa eswel dunjingaraw langui 314r languu dr salbartai baigaa
      2015 оны 04 сарын 23
  • зочин (180.149.78.26)
    Одоо энэ янмалын оимс,монгол оимсны чанар муудсан байна лээ.Илч оймсыг нь өмсөж үзээгүйээ.Анх бол ёстой сайн оймс хийж байсаан.
    2015 оны 04 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Сайн байна уу. Манайх Монгол оймс компани. Илч гэдэг нь манай брэнд нэр юмаа. Та манай бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.
      2015 оны 04 сарын 23
    • Зочин
      Mongol oimos gsn shoshgotoi hytad oims orj ird zah deer bln busad uur gzrt hymdhan zaragdaj baigaa ta alban ysnii borluulaltiin gzr, uildwert n ochwol chanartai mongol oims awna
      2015 оны 04 сарын 23
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    6 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    11 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    28 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуар Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    33 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    37 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    40 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    2 цаг 53 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    3 цаг 8 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    3 цаг 58 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    4 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    4 цаг 7 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    4 цаг 18 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    4 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    4 цаг 39 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    5 цаг 0 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    5 цаг 3 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    5 цаг 12 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    5 цаг 23 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    5 цаг 37 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК