Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
Баянгол дүүргийн 14 хорооны 16 дугаар байранд үүссэн нөхцөл байдал нүүлгэн шилжүүлэлтийн талаар Баянгол дүүргийн Онцгой комиссоос мэдээлэл өгнө. Хэвлэлийн хурал өнөөдөр 11 цагт Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хурлын танхимд болно.
Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдаан болно.
Ирэх долдугаар сарын 1-нээс иргэдэд үйлчилж эхлэх Ухаалаг автобусны туршилт Чингисийн талбайд болж байна.