Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа боллоо.
Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын шүүхийн дээд байгууллага болох Дээд шүүхийн шүүгч хэмээх төрийн өндөр албан тушаалд томилогдсон явдалд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсч, шударга ёсыг дээдлэн ажиллахыг захив.