Манай улс өмнөд хөрш рүү дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтийг өнгөрсөн онд гаргаж байсан. Энэ хүрээнд ийм аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” компанид өгчээ. Мөн үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” компанид олгосон аж. Эдгээр аж ахуйн нэгж дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах юм.
Тэгвэл энэ ажил эрчимжиж, Монгол-Хятадын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн ажил хэрэгч уулзалт Бээжинд болж байна. Тус уулзалтад “Монгол эко мах” компани оролцож буй юм. Тус компани Хятад руу адууны хөлдүү гулууз экспортлох зөвшөөрөл аваад байгаа.
Сэтгэгдэл (2)