Багануур дүүргийн 5 дугаар хороо, "Баянгол" амралтын газрын орчим Хэрлэн голд морьтой хүн мөсөнд цөмөрлөө гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Багануур дүүргийн онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 64 ангийн 8 албан хаагчийг очиход 25 настай, эрэгтэй Хэрлэн голыг морьтой гатлах гэж байгаад голын мөс цөмрөн мориноосоо унан голын дунд хэсэгт бага хэмжээний мөсөн дээр тогтож байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амжиж амь биеийг хь авран хамгаалсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)