Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, дэд комиссар Д.Амарсайханы урилгаар БНСУ-ын Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын газрын дарга Нам Жу Сунг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-23ны өдрүүдэд манай улсад айчиллаа.
Айлчиллын үеэр зочид манай цагдаагийн алба хаагчдад зориулан лекц уншиж, Солонгосын цагдаагийн байгууллагын туршлагаас хуваалцан, хоёр орны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар санал солилцсон юм.