Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Оросоо: Барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд хариулцлага хүлээлгэнэ

2015-4-24
0
ЖИРГЭХ

        Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны зүүн талд “БИ ЖИ БИ ЖИ” компани эзэмшил газраа хэтрүүлэн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барьж, үерийн даланг нурааснаас тус байрны даацын хавтанд суулт өгч, нурж эхэлсэн юм. Үүнээс болж олон арван иргэд орох оронгүй болж маш их хохирол амсахаар болоод байгаа.  Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос зарим зүйлийг тодрууллаа.


 
-Уг барилгын асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газар хуралдсан байгаа. Энэ талаар?
-Баянгол дүүргийн XIV хороонд байрлах 16 дугаар байр эрсдэлд учирч болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн байна гэдгийг тогтоосон. Үүний дагуу холбогдох байгууллагууд нь шинжилгээ хийж байна. Улмаар “БИ ЖИ БИ ЖИ” компанийн газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн.

 

-“БИ ЖИ БИ ЖИ” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 50 өрхийн 240 гаруй иргэн хохироод байна. Стандартын шаардлага хангахгүй газарт барилга барих зөвшөөрөл олгосон нь ямар учиртай юм бэ?
-Энэхүү газрыг “БИ ЖИ БИ ЖИ” компани 2008 оноос хойш эзэмшиж байгаа. Харин 2014 оны хоёрдугаар сард газар эзэмших эрхийг нь сунгасан байдаг. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас 18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосон юм билээ. Бид энэхүү зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг холбогдох газруудад нь удаа дараа тавьж байсан. Өнгөрсөн хугацаанд “БИ ЖИ БИ ЖИ” компани барилгын ажлаа эхлүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон. Харин бидний зүгээс тухай бүрт нь барилгын ажлыг зогсоож, ийм эрсдэлд хүрч болзошгүйг удаа дараа мэдэгдэж байсан.

 

-Хэзээнээс барилгын ажил эхэлсэн юм бол?
- 2014 оны долдугаар сард барилга барих зөвшөөрөл олгогдсоноос болж 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэх хэмжээний аюултай байдал үүслээ.  

 

-Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
-Нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Улмаар гарсан зардлыг гэм буруутай компаниар нөхөн төлүүлэхээр болсон.

 

-Уг барилгыг харахад их л зай муутай баригдах шинжтэй байсан. Барилга хоорондын зай хэдэн метр байх ёстой юм бэ?
-2014 онд НИТХ-аар батлагдсан журам гэж бий. Тухайн журамд барилга хоорондын зайг тодорхой заасан байдаг. Тухайлбал, есөн давхраас дээш барилга барих бол 45 метрийн зайтай байх ёстой. Манай зүгээс хууль зөрчиж байгаа талаар холбогдох байгууллагад нь тухай бүрт нь тавьж байсан.

 

-Тэгэхээр яг хэдэн удаа зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт тавьсан гэсэн үг вэ?
-Холбогдох газруудад нь дөрвөн ч удаа хүсэлт явуулсан. Ямар ч хариу ирүүлээгүй байсаар өдийг хүрсэн. Одоогийн байдлаар газар эзэмших болон барилга барих зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулаад байна.

 

-Анх газар олгож байхад нь яагаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ?
-Тухайн газарт 2008 онд зөвшөөрөл олгосон байдаг. Анх орон сууц биш машины гарааш барих зориулалтаар эрх авсан юм билээ.  Өөрөөр хэлбэл эхлээд өөр зориулалттай байснаа сүүлдээ өөрчлөгдсөн гэсэн үг.

 

-Өөрөөр хэлбэл, тухайн компани газраа зориулалтын бусаар ашиглаж хууль зөрчсөн гэсэн үг үү?
-Хууль зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно.

 

-“БИ ЖИ БИ ЖИ” компани тухайн газарт барилга барихад шаардагдах бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан гэдэг үнэн үү?
-Тийм.

 

-Уг компаниас гадна буруу шийдвэр гаргасан албан тушаалтнуудад ямар нэгэн хариуцлага хүлээлгэх болов уу?
-Тийм ээ. Газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулна.  

 

-Иргэдийн ярьж байгаагаар 16 дугаар байрнаас гадна хажуу талын 22 дугаар байранд ч нөлөөлөх магадлалтай гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Бид МХЕГ-ын дүгнэлтийг хүлээж байна. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • зочин (103.229.121.225)
    Энэ Засаг дарга өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой. Байдлыг ийм болтол юугаа хийж явсан юм бэ. Ер нь өнөөгийн нийслэлийн удирдлагууд харин газрын наймааг жинхэнэ утгаар нь хийсэн юм биш үү. Хууль хяналтын байгууллага үүнийг сайтар шалгах ёстой шүү.
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (103.10.23.193)
    Энэ бууны нохой чинь дүүргийнх нь ард иргэд бөөнөөрөө үхэх аюулд өртчихөөд байхад юугаа хийч явсан бөгс долоогч, цүнх баригч вэ? Албан тушаалтнуудад хариуцлага тооцно ч гэх шиг.
    2015 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (202.72.247.249)
    Оросоо дарга хуулийн хүн байна хэн албан тушаалаа урвуулаад ашигласанг сайн шалгуулаарай , тоохгҮЙ ЯВЖ ШУНАЛТСААР БАЙГААД ОЛОН ХАВАР НЭГЭНДЭЭ ГЭДЭГ БОЛЖ БАЙНА. оДОО Л САЙН ЗОГСООЖ АВАХГҮЙ НИЙСЛЭЛИЙН БҮХ БАРИЛГУУД Ч ИРЭЭДҮЙД ГАЙ БОЛНО , ХАМАГ ЭРХИЙГ НЬ ЦУЦЛААД ТОРГУУЛЬ ТАВИАД ИРЭХЭЭР НЬ БИЕ БИЕ РҮҮГЭЭ ДАЙРЧ ҮНЭН НҮҮР НЬ ИЛЭРНЭ ДЭЭ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.74.139)
    Сонгууль дөхчөөд яаж иргэдэд таалагдахуу гэж бодож байгаа юм байх даа Нийслэлийн удирдлагаа цээжээрээ хамгаалаад гарах ёстой биз дээ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.33.60)
    тэгвэл гарааш барихыг орон сууц болгож өөрчилсөн батүүлдээ хариуцлага тооцох болж дээ.с.эрдэнээгийн барлаг минь?
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • sss ard (202.21.118.98)
    barilgiin hugjliin tuviin darga Bayarsaihaniig sain shalguulaarai. Barilgiin mergejliin bus hun baij barilgiin salbariig hariutsaj udirdana gj yu baidagiin ajilaa medehgui medleg chadvar ni hurehgui uchraas iim ayultai baidald hurgej bna shuu Hunii amiar togloj bolohgui shuu dee Ene alban tushaald baih unen sonirholtoi bga nuhur doo
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • huulich (202.70.46.206)
    Shaana biz.ene amisgaa odoo yu vee.shuuhiin umnuus hen ch yu ch yarih erhgui bdgiig medehgui ingej hutsah buur onigoo l bhgui yu kkk
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.118.178)
    zuv shdee
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • зараа (182.160.4.22)
    энэ оросоо гэдэг залуу нөхдүүдийг шалгуулна, ачуулна гээд л том том дуугараад байхым. гэтэл нөгөө үүлэн толгойтын бүлэглэлийг яах бол, чансаа нь хүрэх болов уу. яг дэргэд нь болохоор агаа, ээ агаа нар аа гээд хэлээ хазаад нялцагнаад унахым биш биз дээ?
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (112.72.13.129)
    оросоо ингэж ярих биш, НӨХГ Төмөрбаатар энэ зүйлийн талаар ингэж ярих хэрэгтэй байлтай. Оросоо таны газартай холбогдох хууль бус шийдвэр зөндөө байгаа. Та ч гэсэн 2016 оны сонгуулийн дараа АН унахад АТГ-н үүдэнд суух хүний нэг байх шүү
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.22.26)
    орсоо.... бгд 19 р хороо цэх дэргэд 16 давхар барилга барьж бна хажууд нь 5 давхар барилгууд 5 мётр хүрэхтэй үгүй зайд бна. танай нам ман- с дутахгүйгээр цонх хааж нар үзэхгүй болгож бна. гишгэх газар үлдээгээч.
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (43.242.243.89)
    БИШЭЭ ЭРДЭНЭЭД ШААЛГУУЛДАГ ГАР Ш ДЭЭ БООВЫН ДОЛООДОГ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • U (103.229.122.8)
    С.Эрдэнээд шанаадуулдаг нөхөр шивдээ
    2015 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх амралтын өдрүүдэд ХОЁР барилдаантай
    6 мин
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
    10 мин
  • Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг үндсэн цалингаас тооцож олгохоор боллоо
    27 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуар Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
    30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Найз байя” үндэсний нөлөөллийн аян улс орон даяар эхэллээ
    32 мин
  • НИТХ-ын засаглал, эрх зүйн хороо хуралдаж 8 асуудал хэлэлцлээ
    36 мин
  • С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогтоох, шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа чухал
    39 мин
  • Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна
    2 цаг 52 мин
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    3 цаг 7 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    3 цаг 57 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    4 цаг 3 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    4 цаг 7 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    4 цаг 17 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    4 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    4 цаг 39 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    4 цаг 59 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    5 цаг 2 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    5 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    5 цаг 22 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    5 цаг 36 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК