Уул уурхайн салбарт хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа 2015 оны 4-р сарын 24-ний 09.00 цагт Эрдэнэс Монгол ХХК-ийн 106 тоотод болно.
Санамж бичгийг Эрдэнэс Монгол ХХК болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургууль хамтран байгуулах ба дараах ажлуудыг зохион байгуулах аж.
Тухайлбал, уг барим бичигт - Монгол Улсад хэрэгжүүлж буй уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлийн дагуу хийнэ
- Геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, уул уурхайн дэд бүтцийн салбарт судалгаа, шинжилгээний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллахаар батламжлах юм байна.
Г.Үжин