СБД 17 дугаар хороо Дамбадаржаагийн 32 дугаар гудамж, Гал унтраах 34-р ангийн хойд талд Сүхбаатар сувиллын цогцолбор шинээр ашиглалтанд орлоо.
Энэхүү сувилал нь 65 ортой сэргээн засал, физик эмчилгээ, хөдөлгөөн засал, гар засал, дасгал хөдөлгөөн, сэтгэл засал, уламжлалт эмчилгээ зэрэг нийт 15 төрлийн сэргээн засах тусламж үйлчилгээг дүүргийнхээ 15000 гаруй ахмадууд, 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд мөн жирэмсэн эхчүүд, суурь өвчлөлтэй хүүхдэд үзүүлэх юм.
Тус төвийг нээх үйл ажиллагаа өнөөдөр 13 цагт эхлэх аж.