Монгол Улсын генералуудын өдөр өнөөдөр тохионо. Улс орон даяар энэхүү өдрийг цэргийнхний бахархлын баяр болж өнгөрүүлдэг аж. Генерал цол анх 1944 онд манай улсад шинээр нэвтэрсэн бөгөөд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гарч байжээ. Энэхүү цолыг анх 11 хүнд олгосон юм. Эдүгээ энэ эрхэм хүндэт цолыг манай улсын 155 хүн хүртээд байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын генералуудаас 30 нь төрийн болон цэргийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа бол 53 генерал нь бэлтгэл болон чөлөөнийхөө амралтыг эдэлж байна.
Монгол Улсад генерал цол бий болсны 71-н жилийн ойн баяр, "Монгол генералуудын өдөр"-ийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааний нээлт 10.30 цагт Их Эзэн Чингис хааны талбайд болно. 12.45-13.00 Чингис хааны талбайгаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Цагдаа" цогцолбор танилцуулах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг харуулсан зэвсэг, техникийн хэрэгслийн үзэсгэлэн гаргах тул сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.