Засгийн Газрын тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд маргааш 12.00 цагт дахин шалгалт өгөх юм. Гэхдээ Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх шаардлагагүй.
Т.Энхэлээ