Өвөрхангай аймгийн Прокурорын газраас санаачлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран тус аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдын дунд асуулт хариултын “АХА” тэмцээнийг 2015 оны 04 сарын 22 ны өдөр зохион байгуулжээ.
Тэмцээний удирдамжийг сургуулиудад урьдчилан хүргүүлж Монгол улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон танин мэдэхүйн асуултуудын хүрээнд явуулж нийт 55 сурагч эрх зүйн мэдлэгээ сорин оролцсоноос “ТЭРГҮҮН” байранд МСҮТ-ийн 2 дугаар ангийн сурагч Ө.Бямбасүрэн, “Дэд” байранд Мэргэд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Эрдэнэбилэг, “Гутгаар” байранд мөн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Алдармөнх нар орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Уг тэмцээнийг Өвөрхангай аймгийн “GM Өвөрхангай” орон нутгийн телевизээр олон нийтэд хүргэсэн нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Прокурорын байгууллагыг үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахад чиглэгдсэн үр дүнтэй ажил болжээ.