Засгийн Газрын тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг.
Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд өнөөдөр 12.00 цагт дахин шалгалт өгч эхлээд байна. Нийт 1400 хүүхэд дахин шалгалтад хамрагдаж байна.
Т.Энхэлээ