2015 оны 04 дүгээр сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16 метр, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг болон Дорнод Монгол, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн баруун хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 22-24 градус дулаан байн