зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүллээ

2015-4-28
0
ЖИРГЭХ

        Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад  эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна.

 

Тиймээс ч Монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож,  түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт  аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм.  

 

Энэ хүрээнд өнөөдөр “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан эд материал, мөнгөн тусламжийг ОБЕГ-т хүлээлгэн  өглөө. Арга хэмжээнд Аж үйлдвэрийн  Дэд сайд Х.Баделхан, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа нар оролцлоо.

Х.Баделхан: Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүллээ

/Аж үйлдвэрийн дэд сайд/

 

- Он гарсаар нийт 100 гаруй удаагийн түмэр бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Ялангуяа зүүн гурван  аймагт гарсан ой хээрийн түймэрт малчид ихээр өртөж, эд материалын болон сэтгэл санааны  хохирол амсаад байна.  

Тиймээс ч Аж үйлдвэрийн яамнаас санаачлан салбарын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд хандан  уриалга гаргасан бөгөөд манай яамны бүх ажилчид нэг өдрийнхөө цалинг хандивлалаа.

Үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодууд эхнээсээ хандив өргөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашид олон үйлдвэрлэгч туслана гэдэгт итгэлтэй байна.

Ц.Бямбарагчаа: 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив цуглаад байна

/ ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн/

-Өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив, тусламж цугласныг гал түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүргүүлээд байна. Өнөөдөр “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, үйлдвэрлэгчид, аж ахуй нэгж, иргэдийн хандив, тусламжийг хүлээж авсандаа  таатай байна.

Д.Гэрэлт-Од: 50 хос гутал хандивлалаа

/”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч/

- Тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын гутал гэхээсээ илүү малчид, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хүүхдийн болон том хүний гутал бэлдлээ. Мэдээж тэнд ажиллаж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан тусгай зориулалтын гээд нийтдээ 50 хос гутлыг хандивлаж байна.

Д.Тэгшжаргал: 40 ширхэг ноолууран хөнжил тусламжаар хүргүүлж байна

/ “Говь”  ХК-ний  Хүний нөөцийн хэлтсийн дарга/

- Малчид бол "Говь" ХК-ийн хамгийн чухал харилцагч. Тиймээс ч зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон иргэддээ тусламж хүргүүлж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 40 айл орон, гэргүй болсон тухай мэдээлэл авсан учраас 40 ширхэг ноолуурын орцтой оёмол хөнжлийг хандивлаж байна.

М.Тэмүүлэн: Түймэрт өртсөн малчид, иргэддээ тусалцгаая

/“МТОТ”  ХХК-ний ерөнхий захирал/

-Манай хамт олны зүгээс 500 маск, зузаан ултай арьсан 20 хос гутал, 20 ширхэг ажлын хувцас, бээлий зэрэг иж бүрэн хамгааллын хувцас тусламжаар хүргүүлж байна. Өөрөөр хэлбэл, 2.1 сая  төгрөгийн үнэ бүхий бараа, 200 мянган төгрөгийн хандивийг хүлээлгэн өгч байна. Энэ дашрамд бүх үйлдвэрлэгч нартаа хандаж түймэрт өртсөн малчид, иргэддээ тусламж хүргүүлэхийг уриалж байна.

М.Жаргалмаа: Үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү

/Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний ассоциаци”-ийнгүйцэтгэх захирал/

-Зүүн гурван аймагт гарсан түймэрт өртсөн малчид, иргэдэд зориулан  “Монголын  хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний  нэгдсэн ассоциаци”-ийн төлөөлөл болох есөн  аж ахуйн нэгж , хувь хүмүүс орон гэр нь шатсан өрхүүдэд гэрийн бүрээс,  даавуу, маск, бээлий, хувцас болох 15 сая төгрөгийн эд материал хандивлалаа. Тухайлбал,  элсэн чихэр, цагаан будааг оёдлын үйлдвэрээс тусламж болгон өгч байна. Мөн “Монголын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо”-оос гурван  сая төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг  хөдөлмөр хамгааллын хантааз хандивлалаа. Энэ бүхэн үйлдвэрлэгч бидний чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (112.72.15.63)
    маш сайхан сэтгэлийн бэлэг байна шүү.нээрэн малчид маань ч, мал ч их ядарч байна шүү.бас түймэр унтрааж байгаа хүмүүс ч гэсэндээ.Бараг суганы булчирхай цочмоор болж байгаа бхда.Хур ороосой.Иргэд хээр явахдаа болгоомжтой яваасай
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    4 цаг 7 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    4 цаг 10 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    4 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    4 цаг 23 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    4 цаг 30 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    6 цаг 10 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 5 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    7 цаг 13 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    7 цаг 21 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    7 цаг 31 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Өчигдөр 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Өчигдөр 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Өчигдөр 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Өчигдөр 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 19 цаг 12 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Уржигдар 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Уржигдар 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Уржигдар 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Уржигдар 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ж.Баярмаа: 2016 оноос хойш төсөв дандаа алдагдалтай батлагдаж ирсэн
  • НИТХ-ын дарга А.Баяр хэт чанга дуу ихтэй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, хариуцлагыг чангатгахыг үүрэг болголоо
  • Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгийн төсөл болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК