Хууль сахиулахын их сургуулиас 2015 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Хууль сахиулах байгууллагуудын сэтгэл судлаач, мэргэжилтнүүдийн туршлага солилцох сургалт зөвлөгөөнийг зохион байгуулна.
Сургалт, зөвлөгөөнд ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ, ИХШХЕГ, ТЕГ, ШШҮХ-гийн албан хаагчид оролцож, Хууль сахиулах салбарт сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.