Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийслэлийн ажлыг МАН харлуулж байна гэв

2015-4-29
0
ЖИРГЭХ

        Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо.

 

НИТХ-аас хамтаараа баталсан “Хог хаягдлын шинэ менежментийг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд  зориулалтын  уут ашиглан дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод нэгэнт тогтсон жишгийн дагуу хогны асуудлыг шийдвэрлэх  оролдлогыг зохион байгуулалттайгаар харлуулж, иргэдийн итгэл, урмыг хугалан алс хэтийн ач холбогдол, учир утгыг нь алдагдуулсан. Нийслэлд хаа дуртай газраа бусдын саадгүй чөлөөтэй зорчих эрхийг зөрчин байрлуулсан машиныг ачиж шилжүүлэх, дугуйг түгжих зэргээр иргэдийн хүсэлтээр хэрэгжүүлж буй ажлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан мөн л улстөржүүлж, ямар ч үнээр хамаагүй хүчгүйдүүлэхээр улайран зүтгэж эхлэв. УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлт бол шоу, энэ бол бүтэхгүй”, “Нийслэлийг яаралтай нүүлгэе” гэх зэргээр дахин төлөвлөлтийн ажлыг гацаах, иргэдийн санаа сэтгэлийг үймүүлэхийг оролдож байна.

 

Сонгууль угтсан энэ мэт хариуцлагагүй улс төр нийслэлд хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтад хор хохирол учруулж мэдэхээр хэмжээнд газар авч байгаа тул бид олон нийтэд хандахаас аргагүй болж байна. Гуравхан жилийн өмнө нийслэл Улаанбаатар хот ямар байдалтай байсныг сануулах хэрэгтэй боллоо. МАН-ынхан нийслэлийг сүүлийн 25 жилд мөнгө, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тогтолцоог дархалж, газрын наймааг дээд цэгтээ тултал цэцэглүүлж, хогондоо дарагдсан, түгжрэлдээ дарлагдсан хот болгосныг олон нийт мэднэ. Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын хэрэгцээ шаардлагыг үл тоон хотыг гамшгийн байдалд хүргэсэн түүхийг нь нийслэлчүүд мартаагүй байгаа.

 

Улаанбаатарын хөгжлөөс хойш чангааж дордуулсан хариуцлагаа засч залруулахын оронд МАН-ынхан хотдоо урьдын адил хоноцын сэтгэлээр хандаж, Улаанбаатарыг бүх асуудалтай нь орхин явах замаар хариуцлагаас зугтах санаархлаа ил тодоор илэрхийлж байгаа нь нийслэлчүүдийн дургүйцлийг төрүүллээ. Ар шилээ харуулан зугтааж асуудлыг шийддэггүй.

 

Харин АН хотоо хот шиг болгоно гэсэн зорилтыг нийслэлчүүддээ дэвшүүлэн ажилласан билээ. Ийм учраас хотоо хот шиг болгохын тулд нийслэлчүүд бидэнд итгэл хүлээлгэсэн юм. Сүүлийн 3 жилд бид нийслэлд анх удаа гэх тодотголтой олон ажлыг эхлүүлэн,  өмнөх удирдлагуудын “ажлын үр дүнд” бий болсон хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж байна.

 

Бүтээн байгуулалтын ажил бүх салбарт эрчимжиж, зам барилгын ажлын хурд өмнөх жилүүдээс 2,5 дахин нэмэгдэж, МАН-ынхны шоу гээд байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил инженер, дэд бүтцийн шугаманд холбогдсон 588 айлын  орон сууц ашиглалтад орж, эхний ээлжийн айлууд тохилог орон сууцандаа амьдарч байгааг нийслэлчүүд хэнээр ч хэлүүлэхгүйгээр мэднэ. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд ажил үргэлжилж, энэ онд хамгийн багадаа 1800 айлыг инженерийн шугам сүлжээнд холбосон тохилог орон сууцанд оруулахаар төсөл хэрэгжүүлэгчид цаг нартай уралдан зүтгэж байна. Хувийн хэвшлийнхнийг нийслэлийн бүтээн байгуулалтад оролцох таатай боломжийг хангаж ажилласнаар 2013 онд 14 600, 2014 онд 20 000 айлын орон сууцыг Улаанбаатарт ашиглалтад орууллаа.

 

Хотын инженерийн байгууламжийг өргөтгөх, шинэчлэх талаар анхааран дулааны 27,5 км, цэвэр усны 25 км, бохир усны 20,6 км шугам татаж, ус, дулаан дамжуулах 27  төвийг барьж ашиглалтад оруулсан. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 29 км үерийн даланг шинээр барьж, 5,5 км даланг сэргээн засварлалаа.

 

Мөн цахилгааны хүчдэлийг сайжруулах “Их тойрог” төслийн хүрээнд шинээр 3 дэд станц барьж, 118 км шугам татлаа. Алслагдсан дүүргийн гэрэл цахилгаангүй айл өрхүүдийг эрчим хүчээр хангах ажлыг эрчимжүүлж агаарын 90, хаалттай 62 дэд станц барьж, 104 км шугам татсанаар 2013 онд 7 000, 2014 онд 16 200, 2015 онд 1 460 айл буюу нийтдээ 24 700 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангалаа. Гэр хорооллын ихэнх сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байсныг өнгөрсөн хоёр жилд бага сургууль-цэцэрлэгийн цогцолборуудыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэж өгснөөр хоёр ээлжээр хэвийн хичээллэх боломжтой боллоо.

 

МАН нийслэлд засаглаж байхдаа үлдээж хуримтлагдсан олон бэрхшээл, асуудал харамсалтай нь шидэт дохиураар дохисон юм шиг алга болчихгүй байна. Бид шат дараатайгаар ажлаа төлөвлөн урагшлуулсаар байна. Хот хур хогноосоо салж, хуримтлагдсан асуудлаа иргэдтэйгээ хамтран шийддэг шинэ зарчимд шилжсэн. Бас дүрэмтэй, журамтай болох эхлэл тавигдлаа. Нийслэлийн иргэд ч Улаанбаатар өдрөөс өдөрт өнгө засч өөрчлөгдөж байгааг хэлж, урмаар хүч нэмж байна.

 

Улаанбаатарыг эрүүл,  аюулгүй  орчинтой, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй нийслэл болгох чин зорилгоосоо бид ухарч няцахгүй. Нэг ч төгрөгийн хариуцлага хүлээхгүй хүмүүс нийслэлийн их бүтээн байгуулалтын ажлуудыг  хорлон гацааж, иргэдийг хохироож болзошгүй байна. Хэрэв энэ хариуцлагагүй үйлдлүүдээс болж иргэд, хөрөнгө оруулагч нарт ямарваа нэг хохирол учирвал хариуцлагыг МАН хүлээх ёстой гэдгийг мэдэгдэж байна.

 

                                                НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
                                                ХУРЛЫН ДАРГА                                                  Д.БАТТУЛГА


 
                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
                                                УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ                      Э.БАТ-ҮҮЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Г (202.179.8.114)
    Ард түмнийг уриалж байна АН-аас хагацая үүрд баяртай
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Г (202.179.8.114)
    Ард түмнийг уриалж байна АН-аас хагацая үүрд баяртай
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Г (202.179.8.114)
    Ард түмнийг уриалж байна АН-аас хагацая үүрд баяртай
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.242.243.93)
    Batuuliin tsirk hiisen dahin tolovlolt oor zuil baisan odoo bol zugeer gazar bulaaj oron suuts barih boljee
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (43.242.243.93)
    hot mash ih mongoor tuilj bn daa heregtei zuil hii tsetseg uut nud huursan zuilee bolio
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.0.152.147)
    Баттулгаа Батүүлийн эсрэг мэдэгдэл гаргаач. Хөлд нь чирэгдэнэ шүү болгоомжтой байгаарай.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (49.0.152.147)
    Монгол улсын баатар ардчилалын алтан хараацай Бат-үүл маань жинхэнэ дүр эсгэсэн ардчилагч болж харагдаад байх боллоо. Гэр хороололыг хаус хотхон болгоно гэж гарч ирээд зөвхөн өөртөө зориулж хориотой газар зөвшөөрөл өгч хүүгийнхээ хамт хаус хотхон барьж аав Эрдэнэ -ийн нэрийг өгөх жишээтэй. Уг тэр газрыг дайран хурдны зам явах ёстой байсан гэсэн. Одоо зургаа өөрчлөх гэж бөөн юм болж байгаа гэх яриад гараад эхэллээ.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    76 хэн нь хэн бэ гэдгийг, хүн чанар нь ямар вэ гэдгийг ч андахгүй тогос шиг гоёоод хөхөө шиг дуугарсан ч үнэнг ялгах муу санаатай болгосон энэ ардчилал чинь
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    одоо үнэн ярих хэрэгтэй ард түмэн олон буудуулсан чоно болсон шүү
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    Батүүлээ хүүхэддэ гэр хорооллын төлөвлөт гээд 5.1 тэрбум төгрөг өгсөн асуудла эхлэд тайлбарлаа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.55)
    Хэмжээгүы баяжиж байна бат үүл .хэзээ энэнд бусдад өгөх 2 өрөө байр байсан юм. Угаасаа сав ходоод багатай амьтан хугацаанаасаа өмнө дүүрч байгаа. Ажлаас буулаа шорон хүлээж байгаа даа
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • зо (202.70.36.86)
    өөрсдөө будаа болгоод өөр бусад руу чихдэг нь тэдний шалгарсан арга доо яг гоё болох гэж байтал МАН гээд л
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Njuty (124.158.111.6)
    Элбэгдорж шинэ хот байгуулан гээд 25 жил ярьсан одоо та нар Хархорин руу нүүсэн нь дээр байх. Тэндээ байвал алсдаа та нарт өлзийтэй...
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.75)
    16 он хүрвэл бид илүү ихээр хохирно.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.75)
    16 он хүрвэл бид илүү ихээр хохирно.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.140.75)
    та нар иргэд аан- г дарамталж 3 жил болсон. хогны уут төмөр сав цэцэг навч тарих нэрээр олон тэрбумыг дээрэмдсэн. аан- с хогны мөнгө доод тал нь 15 мянгыг авдаг болсон. нар харахгүй өндөр барилгууд зам барих нэрээр улсын хөрөнгийг дээрэмдсэн. одоо хотын хурлыг уих- тай нь тараах хэрэгтэй.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.9.90.140)
    воо яг ш дээ. Хаа байгаа юм. Дахин төлөвлөлт. 1 тэрбумын газрыг 1 өрөө байраар луйвардаж авах гэж л байгаа ш дээ. Өгсөн юм юу байна. Улаанбаатарын шинэ төв шавнаас өөр юм алга. Метро хаа байна. 40 оны олимпын бэлтгэл хаа явж байна. Бондны мөнгө угааж хэдэн уулзвар шинэчилсэн. Машины түгжрэл багасгах гэж машины тоог улам нэмэгдүүллээ. Зөнөг Бат-Үүлийн орой болгон ярьдаг үлгэрийг их зүйл хийсэн болгоод байгаа юм уу. Хотод баригдаж байгаа хувийн хэвшлийнхний чанрагйү хэдэн барилгыг өөрсдөө хийсэн болгоод байгаа юм уу. Дахин төлөвлөлтөөс Бат-үүлийн банди л хэдэн төгрөг угааж байгаа нь ил болсон шүү дээ
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Бат (150.129.141.252)
    Хотын төв хэсэг гайгүй болж байна. Баянхошуу,улиастай гээд авах юмгүй, цахилгаанаас гарч болох аюул нүүрлэсэн хэцүү байна шүүдээ. Элбэгээ Хар хорин нүүнэ гэсэн яасан бэ. Нүүнэ гэдэг үг ардчилагчидаас гарсан шүүдээ. Уг нь зөв гэж бодож байсан. УБ энэ байдлаараа яаж ч тордоод нэмэргүй ээ.
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (27.123.214.109)
    Бас л хуцах юмаа олж ядахымдаа. Өмнө 30 жилд хэрэглэдэг төсвийг 3 жилд идэж уучаад ханадаггүй бузарууд
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.91.119.182)
    ishsh chaavas daa
    2015 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
    15 мин
  • Виржиниа мужийн дэд захирагч асан Ж.Фэйрфакс эхнэрээ буудаж хөнөөгөөд, өөрийн амийг егүүтгэжээ
    1 цаг 4 мин
  • Монголбанк Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    1 цаг 10 мин
  • Х.Нямбаатар: Миний бие Улаанбаатарчуудад амалсан түгжрэл бууруулах зорилгоосоо нэг ч алхам ухрахгүй ээ
    1 цаг 14 мин
  • Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
    1 цаг 24 мин
  • Мексикт жуулчдын эсрэг гарсан халдлага ДАШТ-ийг зорих хөлбөмбөгийн хорхойтнуудын айдсыг төрүүлэв
    1 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
    1 цаг 46 мин
  • АНУ-Ираны хэлэлцээр ямар ч нэг шийд олох хүртэл гал зогсоох хугацааг сунгав
    2 цаг 6 мин
  • Туул голын экосистемийг хамгаалах “Туул голоо аваръя” цогц хөдөлгөөнийг өрнүүлнэ
    2 цаг 9 мин
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
    2 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
    2 цаг 29 мин
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
    2 цаг 43 мин
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
    2 цаг 46 мин
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
    2 цаг 56 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
    3 цаг 1 мин
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
    3 цаг 44 мин
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    18 цаг 16 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    18 цаг 22 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    18 цаг 25 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    18 цаг 33 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Ах дүү Райт нарын "боломжгүйг болгосон" гайхамшигт түүх
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК